"Хүйтэн дайн"-ны өөр хувилбарууд

no edit summary
 
Хүйтэн дайны үед олон улсын нөхцөл байдал зарим үед ихэд хурцдан зарим үед тайвшран харьцангуй энхийн байдалтай болж байв. Тухайлбал 1948-1949 оны [[Берлиний бүслэлт]], 1950-1953 оны [[Солонгосын дайн]], 1961 оны [[Берлиний хямрал]], 1959-1975 оны [[Вьетнамын дайн]], 1979-1989 оны [[Афганистаны дайн]], 1962 оны [[Кубын пуужингийн хямрал]] зэрэг нь хүйтэн дайны үеийн халуун цэгүүд болж байв. Хүйтэн дайны үед их гүрнүүд хоорондоо шууд нүүр тулан байлдахгүй байсан нь тэдгээрийн цөмийн зэвсгийн хүчин чадавх, хэрвээ [[цөмийн дайн]] болбол тэндээс ялагч үлдэхгүй тухай цөмийн дайны онол зэргээс болж байв. 1980-аад оны сүүл үеэс хүйтэн дайны уур амьсгал харьцангуй зөөлөрсөн. [[Михайл Горбачев]] ЗХУ-д өөрчлөлт шинэчлэлт, ил тод байдал өрнүүлж эхэлсэн ба ЗХУ [[1991]] онд задарснаар хүйтэн дайн төгсгөл болсон.
ЗХУ оршин тогтнож байсан жилүүдэд [[зөвлөлтжүүлэх]] үзэл суртал болон [[социализм]]ын нөлөө, стратегийн зорилгын үүднээс [[зөвлөлтийн зэвсэгт хүчин]]ий цэргийн ангиуд [[монгол]]д удаа дараа байрлаж байсан байна.
 
[[Ангилал:Хүйтэн дайн| ]]
2,576

edits