Дэлхийн нэгдүгээр дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 39:
Германы үйлдвэрлэл болон эдийн засгийн хүч нь Их гүрний нэгдлийн дараа маш хурдацтайгаар өссөн. 1890-ээд оны дунд үеэс Хоёрдугаар Вильям энэхүү баазад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулан Kaiserliche Marine(Германы эзэн хааны усан цэрэг)-ийг Адмирал Алфред Вон Тирпиз байгуулсан бөгөөд энэ нь дэлхийд усан цэргээр ноёрхохоор Британтай өрсөлдсөн юм. Үүний үр дүнд хоёр улс хоорондоо Капитал хөлөг онгоц-ний дүрмээр бие биенийгээ давж байгуулахаар тэмүүлсэн юм. HMS Dreadnought-ийг 1906 онд гаргаснаар Британий хаант улс Герман өрсөлдөгчөөсөө томоохон хэмжээний давуу талыг олж авсан юм. Герман Британи хоёрыны хоорндох өрсөлдөөн удалтгүй Европ даяар болон тархсан юм.1908-аас 1913 он хүртэл Европын цэргийн салбарт зарцуулагдах хөрөнгө 50 хувиар ихэссэн байдаг.
 
Босниа-Сербийн оюутан, Гаврило Принцип Австрийн АрчдүкИх Гүн Франз Фердинандыг алсны дараа шууд баригдсан юм. Австри-Унгар 1908-1909 онд Боснийн хямралыг далимдуулан 1878 оноос хойш Оттоманыг газар нутаг байсан Босниа болон Херзеговинагийн нутгийг албан ёсоор өөртөө нэгтгэсэн. Энэ нь Сербийн хаант улс болон түүний дагуур Пан-Славик болон Ортодокс Оросын Хаант улсыг ихэд хилэгнүүлсэн. Оросын улс төрийн манёвр нь өмнө нь ганхаж байсан эв найрамдлыг бүр үгүй болгосон.
 
1912 болон 1913 онд Балканы Холбоо болон ганхаж буй Оттоманы эзэнт гүрний эсрэг нэгдүгээр Балканы дайн болсон юм. Үр дүнд нь Лондонгийн тулгах бичиг хүргэгдсэн бөгөөд үүний үр дүнд Оттоманы Эзэнт гүрэн улам жижгэрэхийн зэрэгцээ Болгар, Серби, Монтенегро, Грек зэрэг улсуудын газар нутаг ихэсч Албанийн муж бие даасан шинжтэй болж эхэлсэн юм. Болгар Серби болон Грек рүү 1913 оны 6-р сарын 16-нд довтлохдоо Македоны ихэнх хэсгийн Сербид, Грек болон Өмнөд Добружаг Руминд 33 өдөр үргэлжилсэн хоёрдугаар Балканы дайн-д алдсанаар устах аюулд улам ихээр ойртсон юм.