Чин улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 83:
[[Мин улс]]ыг түлхэн унагаасан үймээн самууны эцэст туйлдсан [[Хятад]]ын [[эдийн засаг]] 17-р зууны төгсгөлд сэргэж хэвэндээ оржээ. Дараагийн зуунд Мин улсын төгсгөл үеийнх мэт дотоодын зах зээл үргэлжлэн тэлсээр, гадаад зах зээлээс хамаарах хамаарал ихэсч, бүс нутгуудын хоорондын худалдаа өсөн, хүн ам ч түргэн нэмэгдсэн. 17-р зууны сүүл үеэр хаагдсан зүүн өмнөд эргээ дахин нээснээр гадаад худалдаа маш хурдан дахин сэргэж, 18-р зууны сүүлийн хагасын турш жил тутам 4% өсч байлаа. Хятад нь [[цай]], [[торго]] болон бусад бүтээгдхүүнүүдээ экспортлож, Баруунтай хийдэг гадаад худалдааны баланс нь ашигтай байв. Энэ урсгалын үр дүнд мөнгөний нийлүүлэлт маш их хэмжээгээр нэмэгдэж, өрсөлдөх чадвартай, тогтвортой эдийн засгийг бий болгожээ.
 
[[Мин улс]]ын үед татвараа төлөх боломжгүйгээс хураагдаж, томоохон газар эзэмшигчдэд худалдагдсан газрыг Чин улсын засгийн газар хуучин эздэд нь эргүүлэн өгч, газар эзэмшигчид олшров. Иргэдийг зах зээлд идэвхтэй оролцуулахын тулд Мин улсын үеийнхээс татварын ачааллыг багасгаж, хамжлагат ёсыг халж, ажиллах хүчний толгойн татварыг тогтоожээ. Их Сувгийн захиргаанд шинэчлэл хийж, тээврийн системийг хувийн худалдаачид ч ашиглах боломжтой болгосон байна. Мөн үр тарианы үнийн хяналтын систем нь тариа будааны хомсдолыг арилгаж, ингэснээр цагаан будааны үнэ 18-р зууны турш зугуухан өссөөр байлаа. Чин улсын төр баригчид чинээлэг худалдаачдын эрх ашгаас болгоомжилж, худалдаа хийх эрхийг хягаарлан, мөн ядуу нутгаас бусад газарт шинэ уурхай нээхийг зөвшөөрдөггүй байв.
 
== Хаад ==