Хиагтыг чөлөөлөх тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 40:
Журамт цэргийн хувьд хотыг чөлөөлсний дараа хороодоос ирүүлсэн мэдээ болон журамт цэргүүдийн дурдатгал зэргээс үзэхэд 400 арай хүрэхгүй тооны цэрэг байлдаанд оролцсон байна.
Зэвсгийн хувьд 2 их буу, 4-5 пулеметтай байсан бөгөөд ЗОУ-аас Ардын журамт цэрэгт зориулж 2 дугаар сард морин цэргийн винтов 750, сум 150 мянга, хүнд, хөнгөн пулемет, гар бөмбөг зэргийг урьд хүссэн тусламжийн дагуу ирүүлсэн ба мөн Хиагтыг чөлөөлөх үеэр мянган ширхэг винтов, бусад галт хэрэгсэл өгсөн гэх баримт байдаг
 
==Хиагтыг чөлөөлөх төлөвлөгөө==
Жанжин Д.Сүхбаатарын боловсруулсан төлөвлөгөө ёсоор хорооны дарга Б.Пунцаг, Ц.Хасбаатарын 1,2-р хорооны цэргүүд Хиагтын баруун талын Эрээн нарсны хамар болон Төгсгөө булагийн эхний манхан хүртэл, хорооны дарга С.Цэрэндоржийн 2-р хорооны цэргүүд Төгсгөө булагийн баруун тал Ноён овооны зүүн Орос булгийн хамар хүртэл. Эрдэнэ вангийн хошууны Ч.Базарсадын 4-р хорооны цэргээс 100 цэргийг баруун үзүүртэй залгаж зуун цэргийн дуган, хойт манхан элс, Дух нарсны дотор хүртэл, Пунцагийн хорооноос 15, Цэрэндоржийн хорооноос 5, Базарсадын хорооноос 20 бүгд 40 цэргийн 20-ийг Оргойтын баруун талын дэвсэгт , 10 цэргийг Ноёны овооны баруун гууд байрлуулж, Тужийн нарс, Согоо булгийн зүгээс Монголд цэргийн харуулыг ороон ирэх гамин цэргийн араар бүслэн байлдах үүрэгтэй байжээ.
 
==Хиагтыг чөлөөлөх байлдаан==