Ард Аюуш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 12:
Тэрээр [[1859]] онд Засагт хан аймгийн Дархан бэйлийн хошуунд (одоогийн [[Ховд]] аймгийн [[Цэцэг сум]]) төржээ.
==Намтар==
[[Монгол]]ын ард түмнийг манжийн түрэмгийлэн эзлэгчид хаад ноёдоор нь дамжуулан дарлан мөлжиж байсан байсан цагт ард олноо толгойлон тэдний эсрэг тууштай тэмцэж байв. [[1911]] онд Маньбазарын хошууны ардуудыг удирдан тэмцсэнийх нь төлөө хошуу ноён Маньбазар хүнд эрүү шүүлт тулган гяндан хорьсон түүхтэй. [[1911]] онд [[2 сарын 26]]-нд А. Аюушийг ардууд чөлөөлсөн бөгөөд Гомбожав тайжийнтайж удирдлага, ивээл доортэргүүтэй 200 гаруй босогчид нийлэн «Цэцэг нуурын дугуйлан»-г байгуулж Гомбожав тайжийн боловсрол мэдлэгт тулгуурлан хошуу ноёндоо '''44''' зүйлийн шаардлага бүхий заргын бичгийг хүргүүлсэн байна. Бичигт феодалын дарлалыг эсэргүүцэн засаг ноёдын бурангуй байдлыг илтгэсэн байх агаад '''165''' хүн нэрээ мөнгөн аягыг тойруулан (Хэн нь толгойлж буйг мэдэгдэхгүй байх үүднээс) тойруулан бичсэн байжээ. Тухайн хөдөлгөөнийг ардын хөдөлгөөн болгон харуулахын тулд Ард Аюуш толгойлсон бөгөөд ийн тэмцсэний нь төлөө «есөн эрүү» шүүлтээр тамлан зовоогдож давж гарсан хүн юм. Ард олныхоо төлөө цуцашгүй тэмцсэн түүнийг олон түмэн нь «Ард Аюуш» хэмээн алдаршуулсан билээ.
 
Ардын хувьсгал ялан дийлж сайн сайхан цаг ирэхийг үзэж, мэдэрсэн Ард Аюуш [[1939]] онд таалал төгссөн ажээ. [[1959]] онд [[Улсын Их Хурал|Улсын бага хурлын тэргүүлэгчдийн]] тогтоолоор [[Ховд (хот)|Ховд хотод]] А. Аюушийн хөшөөг босгож, [[Цэцэг сум]]ын дунд сургуулийг түүний нэрэмжит болгосон байна.