Жа лам Дамбийжанцан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 98:
 
==Жа ламыг устгасан нь==
Жа ламын балмад харгис, овжин зальхай, шунаг сувдагт монголчууд нийтээрээ дургүй байсны сацуу тэрбээр өөрийнхөө байр суурийг бэхжүүлэх бололцоо олдвол баруун монголд бяцхан боловч хаант улс байгуулж өөрөө эзэн суух гэсэн олон жилийн санаархлаа огт орхиогүй ба ялангуяа баруун өмнө хязгаарын хэд хэдэн хошууны ардаас өөртөө шавь болгож [[Ганьсу муж]]ид дагаар орсон зэрэг нь Ардын засгийн бодлогод илэрхий сөргөлцөх болсныг харуулдаг. Түүний энэхүү байдалд эгдүүцсэн Ардын засгийн газрын шийдвэрээр Дотоодыг Хамгаалах Газрын дарга [[Д.Дашийн Балдандорж]]оор удирдуулсан тусгай хүмүүс болох цэргийн дарга [[Нэрингийн Дугаржав]], [[Дамирангийн Нанзад]], бага даргын сургуулийн цэрэг [[Даш]] хэмээн алдаршсан Дашзэгвэ, цэрэг [[Дамдингийн Содномдаржаа]], [[Манинбуугийн Лувсандамба]], дуугүй хэмээх цэрэг [[Даваа]] нарыг илгээж тусгай үйл ажиллагаа явуулан Дамбийжанцанг устгасан. Тэд нар Жа ламын хүрээнд ирсэн боловч түүний хамгаалалт маш нарийн чанд, өөрөө маш их сонор сэрэмжтэй байсан тул урьдчилан түүнийг сайд болгоно гэж хууран өөрсдийн байрласан гэрт ирүүлсний дараа сэрэмж алдуулан гэнэдүүлж буудаж алсан. Энэ ажиллагаанд Нанзад баатар биечлэн оролцож, түүнийг буудан алсан байна.
 
==Жа ламыг устгасны дараах үйл явдал==