Майли Сайрус: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 182.160.11.225 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Мөр 1:
{{Хянах}}
[[Файл:Miley Cyrus - Wonder World Tour 5 cropped.jpg|200 px|thumbnail|right|Майли Сайрус]]
'''Майли Сайрус''' ({{lang-en|Miley Cyrus}}) 1992 оны 11 сарын 23-нд [[Теннесси]] муж улсын [[Нэшвилл]] хотод рок дуучин Билли Рэй Сайрус болон Летисиа Тиш нарын гэрт мэндэлжээ. Түүнийг төрөхөд эцэг эх нь охиноо гайхалтай зүйлүүдийг хийж чадна хэмээн бэлгэдэж Дестини Хөүп (Destiny Hope) буюу итгэл найдварын хувь тавилан гэсэн утгатай нэр өгчээ. Харин Сайрус багадаа дандаа инээж явдаг байсан учир түүнийг "Smiley" гэж дууддаг байсан бөгөөд энэ нэрнээс нь Майли гэдэг 2 дахь нэрийг нь өгчээ. Энэ хүн нь анх порно кино нд тоглож байсан байх лалруудаа.
 
9 насандаа "Док" гэдэг телевизийн олон ангит цувралд Кайл гэдэг бяцхан охины дүрийг бүтээж кинонд тоглох гараагаа эхэлсэн юм. 11 настайдаа Дисней хүүхдийн сувгийн жүжигчний шалгаруулалтад тэнцсэн бөгөөд ороод удаагүй байхад нь Дисней компаний ерөнхийлөгч Гэри Марш түүнд "Ханна Монтана" хэмээх телевизийн олон ангит цувралд тоглох санал тавьсан бөгөөд энэ кино нь өсвөр насны супер одын тухай өгүүлдэг юм. Киноны нээлтийн үеэр Дисней компаний ерөнхийлөгч "Майли энэ дүрд яг тохирсон хүн. Учир нь түүний ямар ч ажлыг чанартай, сэтгэлээсээ гүйцэтгэдэг чанар, авъяас чадвар, мөн амьдралын минут бүрийг хайрладаг чанар нь киноны дүрийн зан чанартай их адилхан учир түүнд энэ дүрийг бүтээхэд дөхөм байсан. Мөн түүний эдгээр чанар нь түүнийг асар том амжилтанд хүргэх болно гэдэгт би итгэлтэй байна" гэж хэлжээ. Майли энэ саналыг баяртайгаар хүлээн авсан бөгөөд "Ханна Монтана" телевизийн цувралд өөрийн эцгийн хамт тоглох болсон юм. Энэ үеэс түүний амжилтын гараа эхэлжээ. "Ханна Монтана" цуврал гарч эхэлсэн даруйдаа маш олон үзэгчтэй болсон бөгөөд түүний зурагтай хувцас, тоглоомууд шуурга дайрсан мэт хурдан дуусч байлаа. 2006 онд энэ киноны дуунуудаас бүрдсэн "Ханна Монтана" хэмээх 8 дуутай цомог гаргасан билээ. Энэ цомог гарсан эхний 7 хоногтоо 281 мянган хувь борлогдож Биллбордын цомгийн жагсаалтын 1-рт орсон бөгөөд тухайн үедээ хит болж байсан John Legend, My chemical romance нарын амжилтыг эвдсэн юм. Энэ цомог тухайн жилдээ нийт 2 сая орчим хувь борлогдсон билээ.