Хөхтөмөр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 8:
1368 онд Юань улс мөхөж Мин улсын их цэрэг Хятадыг эзлэхэд Монголчууд Говийн умардад зугтан очсон. 1372 онд [[Мин улс]]ын 150,000 их цэрэг Монголд 3 замаар нэвтрэн орж ирэхэд Аюушридар хаан болон түүний удирдсан цэргүүд [[Сюй Да]] жажнаар захируулсан Мин улсын цэргүүдийг Туул голыг орчимд бут ниргснээр Хятадын цэрэг зугтан одсон.Мин улсын 2 жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд, Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулан, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн удирдах жанжин Сюй Да удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөн, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн, цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч, Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.
 
Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан монголын цэргийн хүчин чадал их, монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор, Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ. Тэдгээр нь [[Синхэ]], [[Хэбэй]] муж дахь [[Фунин тойрог]], [[Ляонин]] муж дахь [[Суйжин]] газар байв. Дээрх нутгийг алдсанаар хятадын нийслэлд баруун хойд зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушидар хаан [[Курё улс]]ын ванд хандан захиа хүргүүлж: "Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхтөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр, сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тоггооход хүчин зүтгэж, хүч хавсрах"-ыг сануулсан байна.
 
Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн уул хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1373 онд нас баржээ.