Хөхтөмөр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Хөхтөмөр''' нь (?-1375) (Хялбаршуулсан ханз: 扩廓帖木尔; Уламжлалт ханз: 擴廓帖木爾, Хятадаар түүнийг Ван Бао Бао гэж дууддаг(Хятад хэл: 王保保) [[Монгoл]]ын [[Юань улс]]ын сүүл үед тодрон гарсан шилдэг жанжин юм. Тэрээр Хэнань мужид төрсөн бөгөөд төрсөн эх нь Монгол вангийн охин, эцгийг нь Сайнчи хутаг ноён гэдэг байсан бөгөөд хятадууд түүнийг Ван овогтой байсан гэдэг. Хөхтөмөрийн нагац ах [[Цагаантөмөр]] жанжин нь 1350 иад оны сүүл, 1360 оны эхэн үед Улаан Алчууртны бослогыг дарах цэргийг удирдаж байсан тул түүний харъяанд дайтаж байсан. 1362 онд [[Цагаантөмөр]] жанжин Шаньдун мужийн И Доу хотод байхдаа өөрийн туслах [[Тянь Фэнь]] гэгчид хорлогдон үхсэн. Энэ явдалын дараа Хөхтөмөрийг дараагийн удирдагчаар нь томилж босогчдын цэргүүдтэй дайтах болсон. 1368 онд1362 оноос Юань улсгүрний мөхөжордны Миндотор улсынзөрчил ихтэмцэл цэрэгтуйлдаа Хятадыгхүрч эзлэхэдхоорондоо Монголчуудталцан Говийнбайлдав. умардадИйм зугтаннөхцөлд очсонгүрний өмнө хэсэгт бэхжиж байсан босогчдын эсрэг тэмцэх ямарч бололцоо байсангүй. Тогоонтөмөр хааны цэргийн ангиуд дотроос Хөхтөмөр жанжинжанжны хэдудирдсан хэдэнмонгол удаацэргийн [[Минанги улс]]ынхамгийн цэрэгтэйхүчтэй, тулалдансургуультай, ялагдсаардэг Хархорумджурамтай зугтаннь ирсэнбайжээ. 1372Энэ ондүед [[МинТогоонтөмөр улс]]ынхаан 150,000Хехтөмөр ихжанжныг цэрэгцэргийн Монголдхамт 3хятадын замаарөмнөд нэвтрэннутагт оржилгээж, ирэхэдЧжу АюушридарЮанчжанаар хаантолгойлуулсан болонбосогчдьш түүнийхүчийг удирдсанбут цэргүүдниргэхээс [[Сюйгадна, Да]]өмнө жажнаарзүгийн захируулсанмонголчуудыг Минбуцаан улсынтатахад цэргүүдийгзамын Туулхаалт голыгсаадыг орчимдсэтлэх бутүүргийг ниргснээрөгсөн Хятадынбайна. цэрэгХөхтөмөр зугтанжанжин одсон.цэргээ Монголыгаван өмгөөлөнхөдлөх хамгаалжтэр байсанмөчид ХөхтөмөрСослон түшмэл, хаан хөвүүн, Бортөмөр жанжин 1375нар ондхуйвалдаан насбайгуулж, Тогоонтөмөр хааны амийг хөнөөх барсангэжээ. түүнийгИймээс насэзэн барснаасхаан хойшХөхтөмөрийг Минхятадын улсөмнөд Монголднутагг явахыг түр зогсоож, хаан төрөө хамгаалж, дайнхуйвалдааныг өдөөхилрүүлэн хандлагатайдарахыг болждаалгасан ирсэнбайна.
 
Хөхтөмөр жанжин Сослоныг барьж, Бортөмөрийн цэргийг бутцохив. Тэр цагаас Хөхтөмөрийг хаант төрийн бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжнаар тохоон томилж, монгол цэрэг, тамачи цэрэг, уйгур цэргийн бүх хүчийг нэгтгэн, түүний мэдэлд өгчээ. Ингээд хоёрдахь удаагаа хятадын өмнөд нутагт очиж бослогыг дарахаар явах гэтэл хэргийн байдал ондоогоор эргэсэн болох нь мэдэгдэв. Хятад газрын эздийн цэргийн гол хүчийг захирсан Ли Сыцзи урван тэрсэлж, Хөхтөмөрийн эсрэг довтлохоор бэлтгэжээ. Мөн бослогын удирдагч Чжу Юанчжан өөрийнхөө цэргийн хүчийг хэд хувааж, Хөхтөмөрийн цэргийн өмнөөс тосон хэдэн талаас нь бүслэн байлдахаар төлөвлөжээ. Хаан эцгээсээ төрийн эрх булаах гэсэн хаан хөвгүүн Хөхтөмөрт ялагдсандаа өс өвөрлөж, Бортөмөрийн үлдэгдэл цэргийг цуглуулан, Хөхтөмөрийг араас нь хөөн цохих ажлыг бас хийжээ. Тийм нөхцөлд Хөхтөмөр жанжин хятадын өмнөд нутагт гүн нэвтрэн орж, байлдах ямар ч нөхцөлгүй олсон бөгөөд уул хэргийн үнэн байдлыг эзэн хаандаа учирлан хэлж, цэргээ умардад ухрааж, хамгаалалтын байдалд оруулжээ.
 
Хөхтөмөр жанжин умард хятадын нутагт босогчдын хүчтэй хэд хэдэн удаа сүрхий тулалдсаны дараа дан монгол цэргийн хүчийг цуглуулан, монгол нутагтаа ухран хамгаалалтын байдалд оржээ. Тэрбээр энэ үед Мин улсын хааны цэргийн ерөнхийлөн захирагч Сюй Датай хэзээ нэгэн цагт эр охиноо үзсэн тулалдаан хийнэ хэмээн тангараглалцсан гэдэг. Энэ үед Мин улсын цэрэгт түрэгдэн, цагаан хэрмийн ард гарсан монголын эрх баригчид хүчээ гурван чиглэлээр бөөгнүүлэн, тэмцэж эхэлжээ. Чуулалт хаалга, Гу бэй коугийн ард байсан монгол цэргийн гол хүчийг Инчан хотод нийсэллэх болсон Тогоонтөмөр хаан захирч байв. Баруун хэсэг нь Хөхтөмөр жанжны удирдлага доор Ганьсу зэрэг баруун мужуудыг алдахгүйг хичээхийн хамт, байлдааны ажиллагаагаа гол хүчтэйгээ уялдуулан зохицуулахыг хичээж байсан бол, зүүн хэсэг нь Нагачу жанжны удирдлаганд Бээжингээс зүүн тийш Ляохэ голын хөвөөн дээрх Зиньшан ууланд байрлаж байв.
 
Эдгээр хүчнээс Хөхтөмөр жанжин л хятад цэрэгтэй шургуу байлдаж, үе үе сүрхий цохилт өгчээ. Харамсалтай нь, нөгөө хоёр жигүүрийн цэрэг түүнд олигтой дэмжлэг үзүүлэхгүй байлаа. Иймээс төвийн болон зүүн жигүүрийн цэрэг цохигдон ухрахад, Хөхтөмөр жанжин цэргийнхээ эмх цэгцийг алдалгүй алгуурхан ухарч, гандаардан түгжигдэх аюулаас сэргийлэхээс аргагүй болжээ. Ийнхүү хаант төрийн дотоодын бослого хямралын эрхэнд Юань улс мөхөж, монголын хаад эргээд хуучин уугуул монгол нутагтаа ирж, Хархорумд нийсэллэн суух болов. Аюушидар хааны үед монгол улсаа бөөгнүүлэн төвхнүүлэхийн тулд Хархорумд цэргийн гол хүч байх ёстой гэж үзээд, Ганьсуд их цэргийн хамт байрлаж байсан Хөхтөмөр жанжинг дуудан ирүүлж, монгол цэргийн ерөнхийлөн удирдах захирагчаар тохоон томилжээ. Юань гүрний үед Хөхтөмөрийн удирлаган доор байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв.
1368 онд Юань улс мөхөж Мин улсын их цэрэг Хятадыг эзлэхэд Монголчууд Говийн умардад зугтан очсон. 1372 онд [[Мин улс]]ын 150,000 их цэрэг Монголд 3 замаар нэвтрэн орж ирэхэд Аюушридар хаан болон түүний удирдсан цэргүүд [[Сюй Да]] жажнаар захируулсан Мин улсын цэргүүдийг Туул голыг орчимд бут ниргснээр Хятадын цэрэг зугтан одсон.Мин улсын 2 жанжнаар удирдуулсан хятадын 15 түмэн цэрэг гурван замаар түрэмгийлэн орж ирээд, Хангайн уулын ард их сүржнээр хороолон буудаллажээ. Тэд монголчуудыг цохин эрхэндээ оруулан, Хархорум хотыг эвдэн сүйтгэх зорилготой иржээ. Мин улсын ерөнхийлөн удирдах жанжин Сюй Да удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Хөхтөмөрийг түүний эсрэг байлдуулахаар томилсон байна. Тэрбээр хятадын цэргийн хүчийг өдөөн, түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн, цохих байлдааны арга мэхийг амжилттай хэрэглэсэн байна. Сюй Да жанжин үлдсэн цөөн цэргийн хамт хамгаалалтанд орж, сүүлдээ ухран зугтахад хүрчээ. Ийнхүү Хөхтөмөр жанжин тангараг тавьсан амандаа хүрч, Мин улсын нэрт жанжныг сүйртэл цохисон нь түүнийг ихэд алдаршуулсан байна. Энэ үед хятадын бусад замын цэргүүд нь мөн л бут цохигдон, ухарч гарахаас өөр аргагүй болжээ.
 
Ийнхүү Мин улс байгуулагдсанаас хойш хятадын цэрэг анх удаа хамгийн том ялагдал хүлээжээ. Мин улсын хаан Хөхтөмөр жанжны удирдсан монголын цэргийн хүчин чадал их, монголыг хүчээр дайлж болохгүй гэдгийг арга буюу хүлээн зөвшөөрөв. Энэ үеэс эхлэн нэг хэсэгтээ Мин улсын цэрэг монгол газар довтлохыг зүрхэлсэнгүй. Энэ үед Монголын хаан хятадыг эргүүлэн авах санаархлаасаа няцаагүй байсан бөгөөд дараа жилээс монголчууд хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоох газраар довтолсноор, Мин улс стратегийн ач холбогдолтой нутгуудаа монголчуудад эргүүлэн алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй, муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжин газар байв. Дээрх нутгийг алдсанаар хятадын нийслэлд баруун хойд зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодуны хойг таслагдахад хүрчээ. Мөн тэр үед Аюушидар хаан Гаоли улсын ванд хандан захиа хүргүүлж: "Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр, сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэрийн доор шудрага журам тоггооход хүчин зүтгэж, хүч хавсрах"-ыг сануулсан байна.
 
Гэвч Хөхтөмөр жанжин Мин улсын үлдэгдэл цэргийг нэхэн хөөж, бут цохисоор Алтайн уул хүрч, Хар нохойн зоо гэдэг газар 1373 онд нас баржээ.
 
[[Ангилал:1375 онд нас барагсад]]