Эс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 112.72.13.190 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 3:
 
== Дотоод үйл ажиллагаа ==
Эсийн дотоод үйл ажиллагаа нь одоо ч сонирхол татсан хэвээр байна. Тэр дундаа эсийн [[энерги]]йн үйлдвэрлэл ба эс дэх бодис зөөвөрлөлт, бодис задрах ба нэгдэх урвалууд, эсийн бодис хуримтлуулах механизм зэрэг нь анхаарлийн төвд оршиж байна. Эс дэх бодисийн эргэлт хэзээ ч тохиолдлын чанартай явагддаггүй харин ч гайхалтай эмх цэгцтэй, дэс дараатайгаар хамгийн бага зардлаар хамгийн ихийг бүтээж байдаг. Өөрөөр хэлбэл эсийн биомолекулуудын дунд “шүтэн захирах ёс” оршин, үйл ажиллагааг нь зохицуулна.
Жишээ нь бидний хоол тэжээлээрээ авсан [[уураг|уургын]] бодис хэзээ ч тэр хэлбэрээрээ шингэдэггүй. Эхлээд бүтцийнхээ хамгийн жижиг нэгж [[аминхүчил]] болтлоо задардаг.Энэ аминхүчлээс биед хэрэгтэй шинэ уураг нийлэгжин бий болно. Өөрөөр хэлбэл жижиг [[молекул]]уудаас том молекул үүсэж байна. Хэрэв шаардлагатай бол цаашаа дахин макро бүтэц байгуулалтад шилжиж болно.
 
Аливаа үйл хөдөлгөөнд зайлшгүй шаардлагатай нэг зүйл нь энергийн эх үүсвэр юм. Эс өөрөө [[термодинамик]] систем учир гадаад орчинтойгоо бодис, энергийн солилцоог байнга явуулдаг нээлттэй [[систем]] юм. Хэрэв ийм харилцаа байдаггүй байсан бол эсийн амьдралын тухай ярих ч аргагүй байсан биз ээ. Эс гадаад орчноос авсан бодисоо [[хими]]йн энерги болгон хувиргаж тэр нь эсийн дотоод үйл ажиллагаа, молекул зөөвөрлөлт, [[булчин]]гийн ажиллагааг хангах химийн урвалуудын явцад зарцуулагдана. Иймээс эсийг “химийн мотор” гэж нэрлэж болмоор. [[Нар]]ны энергээс бусад шаардлагатай бүх энергийг [[макромолекул|биомакромолекулууд]] бий болгодог. Өөрөөр хэлбэл биомолекулийн задралаар их хэмжээний энерги ялгардаг. Жишээ нь [[глюкоз]] нүүрсхүчлийн хий ба [[ус]] болон задрах явцдаа ялгарсан энерги нь хадгалагдан, улмаар хэрэгцээ гарахад ашигладаг байна. Энергийн ийнхүү хадгалагдахад хамгийн гол үүргийг аденозин 3 фосфорын хүчил (ГФА) хэмээх молекул гүйцэтгэдэг. Хадгалагдсан энергээ зарцуулахад ГФА нь 1 фосфороо алдаж хоёр [[фосфор]]ын хүчил улмаар нэг фосфорын хүчил болж хувирдаг.
 
== Урвалын өөрийгөө хянах систем ==