Сагсай сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 20:
}}
 
'''Сагсай''' ([[худам монголоор]] {{mongolUnicode|ᠰᠠᠭᠰᠠᠢ|h}} - ''сагсаи'') — [[Баян-Өлгий]] аймгийн [[сум]]. 1959 онд байгуулагдсан. Сагсай сум нь аймгийн төвөөс 25 гаруй км зайтай бөгөөд [[Ховд гол|Ховд]] болон [[Сагсай гол]]ын ай сав газар оршдог. Ихэвчлэн Абак, Керей, Шеруши овгийн казак угсааны хүмүүс амьдрах бөгөөд мөн [[урианхай]], [[тува]] яст монголчууд ч амьдардаг. Социализмын үед уг суманд "Енбекши аул" буюу "Хөдөлмөрч айл" гэдэг нэгдэл байсан. Өөрийн гэсэн амралтын газартай сум.
 
Сагсай сумыг 1936 онд “Жаргалант сагсай” сум нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд татан буулгаж 5,6 багийг Алтанцөгц суманд 3,4 дүгээр багийг Буянт суманд 1,2 дугаар багийг Улаанхус суманд нийлүүлж 1959 онд дахин байгуулсан. 3,1 мян.км.км нутаг дэвсгэртэй. 5185 хүн амтай. Аймгийн төвөөс 27 км, Улаанбаатар хотоос 1663 км алслагдсан. Сагсай сум нь Баруун хойд талаараа Улаанхус, Бугат, зүүн өмнөд хэсгээр Буянт, Алтай сум, Баруун талаасаа БНХАУ-тай тус тус хиллэдэг. Байгалийн нөөц нөхцөлийн хувьд Бөхтийн барилгын чулуу, төрөл бүрийн эмийн ургамал, амьтны аймагаар баялаг бөгөөд Даян, Дунд хар зэрэг нууртай. Уулархаг нутгаар аргаль, янгир, усны шувуу, төрөл бүрийн жимс болон хүнсний ургамалаар баялаг юм. Жилийн дундаж температур 1-р сард 26 хэм, 7-р сард+22 хэм, 180-250 мм хур тунадас ордог. Эмийн ургамалын хувьд: Хорон ортууз, Каринтийн дэгдгэнэ, Хонин арц зэрэг төрлүүдийг нэрлэж болно. Сагсай суманд Урианхай, Барга,Төлөх зэрэг овгууд голлон амьдардаг.