Ардын хувьсгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 15:
1920 оны 7-р сарын эхээр Данзан, Чойбалсан нар Оросын зүг хөдөлсөн ба уг сарын дундуур Бодоо, Чагдаржав нар араас нь хөдөлжээ. Бүлгэмийн үлдсэн гишүүд хятадын түрэмгийллийн эсрэг Зөвлөлт Орос улсаас тусламж хүссэн Богд хааны тамгатай бичгийг [[Да Лам Пунцагдорж]]ийн тусламжтайгаар олж аван Сүхбаатар, Лосол, Догсом нар 7-р сарын эцсээр Орос руу явжээ. 1920 оны 8 сард Ардын намын төлөөлөгчид бүгд Эрхүү хотод очиж Зөвлөлт засгийн төлөөлөгч нартай уулзсан байна. 9-р сарын эхээр Данзан, Лосол, Чагдаржав нар Москва руу явж, Сүхбаатар, Чойбалсан нар [[Эрхүү]]д үлдэн, харин Бодоо, Догсом нар Их Хүрээ луу буцжээd irjee.
 
==Баронmicheal Унгернjackson ==
 
1920 оны эцсээр Байгал нуурын чанадын Цагаантны удирдагч Атаман Семёновын харьяаны дэслэгч генерал Барон Унгерн фон Штернбергийн удирдсан Оросын цагаан армийн Азийн дев Монголд орж ирэн 10 сараас эхлэн Их хүрээг хэд хэдэн удаа довтлон 2-р сарын 3-нд хотыг эзлэн авчээ. Барон Унгерн Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийн залсан байна. Уг ёслолоор түүнд чин вангийн хэргэм, улсыг мандуулагч их баатар жанжин цол олгосон байна. Их хүрээний дарангуйлан захирагч болсон тэрээр хатуу ширүүн бодлого явуулж, ялангуяа хотын хятад иргэд, еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросуудыг хоморголон устгаж байжээ.