Генийн инженерчлэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 46:
 
Анагаах ухаанд генетик инженерчлэл нь [[инсулин]], [[хүний өсөлтийн дайвар]], үргүйдлийг эмчлэх дайвар, [[альбумин]], [[моноклон эсрэг биет]], [[вакцин]] болон өөр олон эмийг их хэмжээгээр үйлдвэрлэхэд ашиглагдаж ирсэн. Сул дорой, үхсэн, идэвхгүй вирус, эсвэл тэдний хорыг хүний бие уруу хийж дархлаажуулж байгааг вакцинжуулалт гэж ойлгоно. Генетикээр өөрчилсөн [[вирус]] дархлаа тогтоох чадвараа алдаагүй харин өвчин тараах боломжгүй болсон байдаг. Хулганы [[гибридома]]г генийн инженерчлэлээр өөрчлөн хүний [[моноклон эсрэг биет]]ийг гаргаж авсан. Хулганы гибридома нь моноклоны эсрэг биетийг үүсгэхийн тулд нэгдсэн хэд хэдэн [[эс|эсүүдийн]] нэгдэл. Генийн инженерчлэлийн тусламжтайгаар хэд хэдэн төрлийн [[Хорт хавдар|хорт хавдрыг]] эмчилсэн нь, түүнийг анагаах ухаанд үр дүнтэй ашиглаж болохыг харуулсан.
Генийн инженерчлэл нь, хүний өвчний амьтны загваруудыг гарган авахад ашиглагддаг. Генийн хувьд хувиргасан хулганхулгана нь генийн инженерчлэлийн амьтны загварын маш өргөн тархсан хэлбэр юм. Тэднийг, [[Хорт хавдар|хорт хавдрын]] ([[онко-хулгана]]), [[таргалалт]]ын, зүрхний өвчний, [[чихрийн шижин]]гийн, [[артрит]]ийн, [[токсикомани]]йн, сэтгэл мэдрэлийн цочролын, хөгшрөлтийн, [[Паркинсоны өвчин|Паркинсоны өвчний]] загваруудыг судлахад ашигласан. Эмийн үүрэг гүйцэтгэж чадах магадлалтай бодисуудыг эдгээр хулганууд дээр шалгаж, туршиж мөн болно. [[Гахайнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах]] ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд зориулж, генийн хувьд хувиргасан гахайг гарган авсан.
 
Генийн мэс засал гэдэг нь, хүний гэмтэлтэй генүүдийг тухайн генийн ажилтай хуулбараар солих генийн инженерчлэл юм. Генийн мэс засал нь [[соматик эс]] эсвэл [[үр хөврөлийн эс]]ийг хамарч болно. Хэрвээ генийг үр хөврөлийн эсэд суулгавал, тэр нь тухайн хүний удамд дамжих боломжтой болдог. Генийн мэс засал нь олон өвчнийг эмчлэхэд үр дүнтэй ашиглагдсан. Жишээ нь, [[Х-хромосмын хүнд нийлмэл дархлаа хомсдол]] (X-linked SCID), [[архаг лимфолейкоз]], [[Паркинсоны өвчин]] г.м.. 2012 онд Европын комисс хүлээн зөвшөөрснөөр, [[Глибера]] нь [[Европын холбоо|Европ]] болон [[АНУ]]-д анагаах ухааны салбарт ашиглагдах болсон анхны генийн мэс засал болсон.