"Unix"-ны өөр хувилбарууд

2005 онд Sun Microsystems (Сана Микросистемс) компани Solaris (Соларис) системийн (UNIX System V Цуврал 4-д суурилсан) ихэнх кодоо OpenSolaris (Опен Соларис) гэдэг нээлттэй эхийн төсөл болгов. Шинэ Sun OS технологиуд (ялангуяа ZFS файлын систем) нь OpenSolaris төслөөрөө анх гарсан. Удалгүй OpenSolaris-ийн Sun компанийн бус тархацууд гарсан. 2010 онд Oracle (Оракел) компани Sun-ийг өөрийн болгоход OpenSolaris төсөл зогссон боловч бусад тархацууд нь хөгжигдсөөр байгаа.
 
==20082038 он==
 
Unix нь системийн цагийг "Unix-н Эрин" (Unix Epoch) буюу 1970 оны 1-р сарын 1-ны 00:00 цагаас эхлэн секундээр тоологдох "signed long" буюу тэмдэгтэй урт бүхэл тоон төрлөөр тодорхойлогдсон time_t төрлийн хувьсагчид хадгалдаг. 2038 оны 1-р сарын 19-нд 32 бит Unix системийн цаг нь 0-ийн хойноос 31 нэг (0x7FFFFFFF) байснаас 1-ийн хойноос 31 тэг (0x80000000) болох буюу тэмдгийн битийг өөрчилснөөр он нь 1901 юм уу 1970 болно.
Anonymous user