Оспан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 26:
==Монголын хилийн байдал хурцадсан нь==
Улмаар энэхүү И.Оспаны олон талт бодлого нь Монгол улсын хилийн амгалан тайван байдлыг алдагдуулж, [[хасагийн дээрэмчид]] Монголын хилийг зөрчин дээрэм тонуул, аллага хийх үйлдэл нь олон давтагдах болжээ. Иймээс Монгол улсын зүгээс И.Оспан болон [[хасагийн дээрэмчид]]ийг устгах, баруун хилд тайван байдлыг тогтоох арга хэмжээ авахад хүргэсэн юм. Түүнийг устгуулахаар 1949 онд Л.[[Дандар]] баатрыг шоронгоос түр гаргаж тусгай групп байгуулан хэд хэдэн удаа явуулсан байна. Л.Дандар баатар И.Оспаны нутаглан буй газрыг олж, түүний гэр рүү хөнгөн пулемётоор шүршээд хүн гарч зугтахгүй болохоор нь үхсэн хэмээн үзэж 1949 оны 04-02-нд Монголдоо ирсэн байна. Гэвч энэ үед Оспан Хятадын эсрэг тэмцлээ өрнүүлэн гэртээ орох завгүй явжээ. Л.Дандар баатар гурван удаа групп толгойлон И.Оспаныг устгахаар яваад цаг үеийн байдлаас шалтгаалан үүргээ биелүүлээгүй буцсан байна.
Оспан нь 1946 оноос эхлэн [[Баруун туркестаны бүгд найрамдах улс]]ын талд үйлчлэхээс татгалзан [[Хятад]]ын [[Гоминдаан]]ы талд хамтран ажиллаж үйлчлэх болсон байна. Тэрээр гоминдаанаас авсан даалгаврын дагуу [[БНМАУ]]-ын хилийн байнга зөрчин [[зэвсэгт халдлага]] хийж байсан нь Монгол улсын хилийг тайван бус болгосон. Монголын хилийн түүхэнд 1946-1950 онуудад Оспанаар толгойлуулсан [[хасагийн дээрэмчид]] дангаараа болон гоминдааны цэргүүдтэй хавсран олон удаагийн хилийн зэвсэгт зөрчлийг үйлдсэн нь [[Байтаг богдынDогдын хилийн мөргөлдөөн]], [[Бага хавтагийн хилийн тулгаралт]], [[Мэргэн уулын байлдаан]] зэрэг томоохон зэвсэгт мөргөлдөөнүүд юм.
 
==Дүгнэлт==