Манзушир хутагт Цэрэндорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
Цэрэндорж нь 1872 онд төрсөн ба таван настайдаа Манзушир хутагтын зургадугаар дүрээр тодорчээ. Тэрээр 1911 оны тусгаар тогтнолын төлөөх үйл явдалд болон дараа нь буй болсон улсаа төвхнүүлэх хэрэгт төдийлөн оролцолгүй төрийн үйл хэргээс холхон шашин номын мөр хөөн амьдарч байсан байна.
 
Генерал [[Барон Унгерн фон Штернберг]] 1921 оны 2 сард [[Нийслэл хүрээ]]нээс [[хятад]]ын [[гамин]] цэргийг бут цохин үлдэн хөөснөөр [[Монгол орон]] хятадын түр зуурын дарлалаас чөлөөлөгдсөн юм. Ийнхүү 1921 оны 2 дугаар сард сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газрын [[Ерөнхий сайд]]аар [[Содномын Дамдинбазар|Жалханз хутагт Дамдинбазар]] [[Богд хаан]]ы зарлигаар томилогдон ажилласан. Жалханз хутагтыг баруун монголд ихэд нэр хүндтэйг харгалзан мөн оны 4 дүгээр сараас [[Баруун хязгаарын илбэн тохинуулах сай]]даар томилогдохдоо Богд хааны зарлигаар Ерөнхий сайдын албаа Манзушир хутагтад шилжүүлэн өгсөн байна. Тэрээр 1921 оны 2 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын сүүл хүртэл хугацаанд [[Монгол Улсын Ерөнхий сайд]]аар ажиллаж байсан ба хоёр дахь удаагаа 1922 оноос 1923 оны 6 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашсан хүн юм.Манзушир хутагт Цэрэндорж нь Жалханз Хутагт Дамдинбазараас Монгол Улсын Ерөнхий сайдын тамгыг авч, хамаарсан Ерөнхий сайд хэмээн дуудуулж, уг албыг хашиж байгаад 1921 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагт засгийн газрын тамгаа Ардын засгийн [[Догсомын Бодоо|Ерөнхий сайд Бодоо]]д шилжүүлсэн билээ.
[[Зураг:Manzushiriin_hiid.jpg|thumb|right|200px|Манзуширийн хийд]]
Манзушир хутагт Цэрэндорж ерөнхий сайдын албыг өгсөний дараа хийддээ эргэж очин буян номын ажлаа үргэлжлүүлжээ. [[Дилав хутагт Жамсранжав]], Мазушир хутагт Цэрэндорж, [[Хүүхэн хутагт]], [[Егүзэр хутагт Галсандаш]], [[Зая бандид]], [[Хичээнгүй сайд Гомбо-Идшин]], [[алдарт дипломатич Ширнэндамдин]] нарын 38 хүнийг 1930 оны 9-р сард хилсээр баривчилан шийтгэсэн байдаг. Хутагт Цэрэндоржид 10 жил хорихоох ялласан байна. 1937 онд өвгөн настай хутагтыг [[Ёнзон хамбын хэрэг]]т хилсдүүлэн цаазаар авсан байна.