Лев Гумилёв: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 76:
ев Николаевич 1935 онд Ленинградын Их Сургуульд элсэлтийн шалгалт өгч түүхийн факультетын оюутан болж, В.В.Струве, Е.В.Тарле, С.И.Ковалев болон түүхийн бусад суутнуудын хичээл лекцийг сонсох завшаан тохиожээ. Энэ үед түүнийг “зөвлөлтийн эсрэг үзэлтэй” хэмээн хамт сурч байсан оюутнуудын нууц мэдүүлгээр хоёр дахь удаа баривчилжээ. Харин 1935 онд түүний ээж яруу найрагч Анна Ахматова Сталинд хандаж өргөдөл бичсэн нь Л.Н.Гумилевыг аварсан байна. Энэ үед түүнийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн сулласан ч их сургуулиас нь хөөжээ. Гэлээ гээд тэрээр эрдмийн ажлаа орхисонгүй, Ленинградын Дорно дахины хүрээлэнд байнга очиж, эртний түрэгүүдийн түүхэн сурвалжуудыг бие даан судлах болсон байна. 1937 онд Ленинградын Их сургуулийн оюутны эрхээ сэргээлгэж Ленинградын ШУА-ийн салбарын хуралдаанд “ҮI-ҮIII зууны үеийн түрэгийн засаг захиргааны тогтолцоо” сэдвээр илтгэл тавьжээ. Харамсалтай нь 1938 оны гуравдугаар сарын 10-нд “оюутны террорист байгууллагын удирдагч” хэмээн “цоллож”, дахин баривчилжээ. Ийнхүү тэрээр оюутан байх үедээ гурван удаа хэлмэгдэж, хоригдсон гэдэг. Ленинград Цэргийн тойргийн коллегийн шүүхээс Гумилевт арван жил хорих ял оноосон аж. Ежовын үед прокурор ялыг өөрчлөхдөө улам ч хүндрүүлсэн байна. Бараг л цаазаар авахуулахаар болсон Гумилевт аз дайрч Цагаан тэнгис-Балтийн сувгаас Ленинградад шилжүүлж, Ежов халагджээ. Шинэ прокурор хэргийг дахин хянаж ялыг хөнгөвчлөн Хойд зүг Норильскт шилжүүлсэн байна. Нэг хонхноос нөгөө хонхны хооронд л Норильск, Норильлаге, никелийн уурхайд хоригдлоор ажиллах болов. 1943 онд ялын хугацаа дуусч тэр эрх чөлөөтэй болов. Норильлаге болон Норильскийн дараа ялаа дууссан тэрээр геологичоор ажиллахаар үлдэв. Бараканд амьдарч асан эрдэмтэн казах болон татаруудтай хөрш болсноор тэдний хэлийг ч хурдан сурав. Өөрөөр хэлбэл түрэг хэлний мэдлэг эзэмшижээ. Ялын хугацаа дуусангуут фронтод явах өргөдлөө өгсөн бөгөөд яг жилийн дараа л түүнд зөвшөөрсөн хариу иржээ.
Белоруссын нэгдүгээр фронт дээр жагсаалын цэргээс Брест-Литовскаас эхлэн Берлин хүртэл зенит их бууны ангид тулалдсан байна. 1945 онд нийтийн чөлөөлөлтөөр Ленинградын их сургуульд буцан ирж оюутны ширээнд үргэлжлүүлэн суужээ. 1946 онд шалгалтаа түргэвчлэн өгөөд сургуулиа дүүргэсэн байна. Мөн давхар аспирантурын шалгалтад тэнцжээ. Намын удирдагч Ждановын “Звезда”, “Ленинград” сэтгүүлүүдийн талаар тавьсан илтгэлийн үеэр Анна Ахматовын нэр төрийг гуйвуулан хар өнгөөр будсан нь Гумилевыг ч тойрон өнгөрсөнгүй. Хэл амны бай болж, Гумилевыг аспирантураас нь хөөх шалтгаан болжээ. 1947 онд Ленинградын мэдрэлийн эмнэлэгт номын санчаар ажиллаж эхэлсэн байна. Удалгүй хамт олны халуун дотно тодорхойлолтын ачаар Ленинградын Их сургуульд түүхийн ухааны дэд (Ph.D) докторын зэрэг амжилттай хамгаалжээ. 1948 оны хавар С.И.Руденко багшаар удирдуулсан Алтай дахь “Пазырык” булш дээр хийсэн малтлагын ажлын экспедицид эрдэм шинжилгээний ажилтнаар оржээ. 1949 оны арван нэгдүгээр сарын 7-нд ямар ч шалтгаангүйгээр дахин баривчлагджээ. Удалгүй онц шалтгаангүйгээр 10 жилийн хоригдох ял авч Чурбай-Нуур хэмээх Карагандын “Онцгой дэглэмтэй” хорих анги явж, мөн тэндээсээ Междуреченскийн Омск хотын ойролцоох хорих Саяаны анги руу цөлөгджээ.
[[File:Ахматова_Н.Гумилев_Л.Гумилев.jpg|thumb|right|160px|Л.Гумилев эцэг эхийн хамт]]
1956 онд “онц шалтгаангүйгээр хоригдсон” хэмээн цагаатгагдсан ажээ. 1956 онд Лев Гумилев Ленинградад буцаж иржээ.
Эрмитажийн захирал М.И.Артомонов түүнд ажил олоход тусалж авч ажиллуулжээ. Тэрвээр энэ номын санд ажиллах хугацаандаа “Эртний түрэгүүд” (Sh.D) докторын бүтээлээ дуусгасан байна. Докторын зэрэг горилсны дараа Ленинградын Их Сургуулийн ректор, ШУА-ийн сурвалжлагч гишүүн А.Д.Александров түүнийг их сургуулийнхаа дэргэдэх газар зүй судлалын Эрдэм шинжилгээний төвд авч ажиллуулжээ. Энд 1986 онд тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Yүний хамт Гумилев нь Ленинградын их сургуулийн Түүхийн факультетэд олон жил лекц уншиж, оюутнуудад хичээл заажээ. 1974 онд хоёр дахь докторын зэргээ хамгаалсан бөгөөд энэ удаа ВАК энэ бүтээл бол “докторынхоос хол давсан бөгөөд докторын бус ажил байна” хэмээн үзсэнээс батлагдаагүй гэнэ.