Япон-хятадын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 5:
==Цэргийн гэмт хэрэг==
Нанкинийг 1937 онд бємбєгдєж буудсаны дараа эзэн хааны арми хятадын эрэгтэй, эмэгтэйчvvдийг vй олноор нь цаазалж устгасан билээ.Алагдсан хятадуудын тоог янз бvрээр хэлдэг боловч нийтдээ 200 мянган хvн алагдсан гэдэг.Энэ нь 8 жилийн дараа Японы Хирошима, Нагасаки хотуудад АНУ-ын хаясан атомын бємбєгт алагдсан хvний тоотой ойр очиж байгаа юм.Хожим нь 1941-1942 онуудад Мао Цзе Дуны отрядууд байрласан мужуудад “коммунизмийг номхотгох “Гурван бvгд” буюу Бvгдийг ал, Бvгдийг шатаа, бvгдийг устга” гэсэн бодлогын дvнд нийт 19 сая хvн амиа алджээ.Олзлогдогсод болон эзлэгдсэн орны энгийн номхон оршин суугчдаар буудлагын бай болгох, цэргүүддээ охид бүсгүйчүүдийг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх,хөхүүл эхийн хөхийг огтлох,нялх нярай хүүхдүүдийг жадлан шорлож өлгөх,жирэмсэн эмэгтэйчүүдийн гэдсийг хүүлэн ургийг нь нохойд хаяж өгөх, гүүрний тулгуурыг амьд хүмүүсээр орлуулан гараар нь өргүүлэн дээгүүр хүнд ачааны автомашин, танкаар гарах гэрэг хүний ой тоонд багтамгүй, араатнаас дор авир гаргадаг байлаа.Энэ үед мөн Хятадын зүүн, зүүн хойд хэсгийг эзлэн авсан Японы эзэн хааны армийн бусад бүлэглэлүүдийн эзлэгдсэн газруудын хүмүүст аймшигтай харгис, хэрцгий хүнлэг бус хандаж байсан.(Нарны цаадах хүн, Хүчиндүүлсэн хот, Үхлийн конвейр: 731-р анги гэх мэт баримтат кинонуудыг үзээрэй)Тэр дайнд оролцсон япон цэрэг Уно Шинторо “Япон дайн: Аман тvvх” гэсэн номонд єгсєн ярилцлагандаа “Би хувьдаа 40 хvний толгойг авсан. Єнєє vед хvн гайхаж магадгvй, гэвч хvний толгойг авахгvй 2 долоо хоног єнгєрєхєд л эвгvй оргиод байдаг байв. Булчин шєрмєсєє чангалмаар санагдаад болдоггvй.Ингэмэгц би саравч руу очоод нэгийг нь суллан гаргаж ирээд голын захад аваачиж цавчдаг байлаа. Зарим vед алдаад мєр лvv нь цавччихдаг.Нэг удаа уушиг нь бємбєг мэт бvлт vсрэн гараад ирэхэд нь ой гутсан. Єнєєдєр би єєр болсон.<ref>''Бородин Б. А.'' Помощь СССР китайскому народу в антияпонской войне 1937—1941. М., Мысль, 1965. стр.182</ref> Дэлхийн II дайны үед цэргүүдийг тайвшруулах, сэтгэлийг нь сэргээх хүүхнүүд маш чухал байжээ.Энэ талаар Японы алдартай улс төрч,Осака хотын дарга Хашимото Дэлхийн II дайны үед эмэгтэйчүүдийг хүчээр цэргүүдэд биеийг нь үнэлүүлдэг байсан хэмээн ярьж байна.Энэ нь хүнд хэцүү байдалд орсон цэргүүдэд цаашид амьдрах урам зориг,боломж олгодог байжээ.Гэвч эмэгтэйчүүд үүнийг албан хүчээр хийдэг байсан байна.Хашимото үүнийг “Comfort women system” буюу зугаацуулагч эмэгтэйн арга хэмээн нэрлээд байгаа юм.Зөвхөн Японоос гэхэд 200 000 гаруй эмэгтэй Дэлхийн II дайны үед цэргүүдийн сексийн боол болж байжээ.Мөн түүнчлэн Хятад,Өмнөд Солонгос, Филиппин, Индонез, Тайванаас эмэгтэйчүүдийг авч байсан аж.Японы Үндэсний Сэргээн Босголтын намыг хамтран үүсгэн байгуулагч Хашимото Осака хотын дарга болохоос өмнө Японы түүхэн дэх хамгийн залуу удирдагч байжээ. Тэрээр өнгөрсөн жил Японд диктатур хэрэгтэй байна гэж хэлж байсан юм. Өнгөрсөн жилийн нэгэн ярилцлагадаа тэрээр “Сум бидний дээгүүр салхи бороо мэт шунгинан ниссэн цагт цэргүүд амь насаа алдах өндөр эрсдэлтэй байна. Яг ийм нөхцөл байдалд цэргүүдийг зугаацуулах “Comfort women system” ажиллагаа бидэнд маш чухал. Үүнийг хүн бүр ойлгоно” хэмээн хэлжээ.<ref>[http://polit.mn/Show.aspx?category=1603&code=2130]</ref>
==Эх сурвалж==
{{Reflist}}
 
[[Ангилал:Дайнууд]]
[[Ангилал:Дэлхийн хоёрдугаар дайн]]