Хүн судлал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 123 interwiki links, now provided by Wikidata on d:q23404 (translate me)
Мөр 6:
 
===Францын этнологи===
Хэдий этнологи, этнографиsex эсвэлba gome антропологи гэдэг нэр томъёог хэрэглээгүй ч тэдэнтэй төстэй судалгаа хийж ялангуяа тэдний арга зүйг мэр сэр дурдсан тохиолдлууд байдаг. Францын судлаачид, гүн ухаантнууд бусад үндэстэн угсаатнуудын нийгэм, соёлыг сонирхон бичиж эхэлсэн анхны баримтууд бүр XVI зууны үеийн сэргэн мандлын үед хамаардаг байна. Үүний төлөөлөгчид нь Рабелес (Rabelais) буюу түүний дундад зууныхны сэтгэлгээний хэв маягийн тухай “угсаатны зүйн” (ethnography) ажил, мөн Монтайны (Montaigne) хүний махан хүнстэнгүүдийн тухай тэмдэглэл зэрэг болно (Leavitt 1996: 243).
 
1799-1804 оны хооронд Францад дэлхийн үндэстэн, угсаатнуудыг судлах “Хүмүнийг ажиглан шинжих нийгэмлэг” байгуулагдаж байжээ. Дараахан нь Францын хувьсгалаас дутаан одсон санваартан Дүбуа (Dubois) өмнөд Энэтхэгт хүрч суурьшин Энэтхэгчүүдийн ёс заншилын тухай бичиж үлдээжээ. Тэрээр тэр үеийн Европын судлаачдыг бусад үндэстэн, угсаатнуудыг судлахдаа нутагт нь очиж амьдрал дээр нь үздэггүй Европосоо судламар болж судлагдахуунаа бүрэн таньж мэдэлгүй өнгөцхөн онол гаргаж байдаг гэж шүүмжилж байжээ. Харин тэрээр өөрөө Энэтхэгчүүдийг судлан ойлгохын тулд тэдний итгэл найдварыг олох хэрэгтэйг ухаарч, тэгэхийн тулд яг тэдэн шиг аж төрөн, өмсөж зүүх эдэлж хэрэглэн энэ арга нь ч амжилтанд хүрсэн гэж өгүүлжээ. Тэрээр олон зүйл дээр ой нь гутаж байсан хэдий ч тэсэн өнгөрсөнөөр тэдний дунд нэвтрэн орж аль ч давхрааныхны итгэлийг олоод ямарч эртний нууцад нь нэвтрэх боломжтой болсон тухайгаа бичиж үлдээжээ (Deliege 1992: 57-58). Энэ бол түүнээс зуугаад жилийн дараа бий болсон антропологи, этнологи, этнографийн гол судалгааны арга болох “биечлэн дагах” арга зүй байлаа. Ингээд XIX зууны дунд үеэс Францууд энэ салбар ухаанаа этнологи гэж нэрлэж хэвшсэн бөгөөд энэ нь үндэстэн угсаатнуудыг ойлгож мэдэхийн тулд тэдний хэл, соёлыг судалдаг ухаан болсон байна (Leavitt 1996: 244).