Компьютерын криминалистик: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Компьютерын гэмт хэрэгт хийх криминалистикийн шинжилгээ
 
'''1.== Компьютерын криминалистикийн тухай ойлголт''' ==
 
Компьютерын криминалистик – /англиар “Computer Forensics”, оросоор “Компьютерная форенсика”/ орчин үед хөгжиж буй криминалистикийн шинжлэх ухааны салбар юм. Компьютерын криминалистик нь криминалистикийн шинжлэх ухааны кибертехнологийн бүлэгт хамаардаг ба үүнд мөн “Мэдээллийн криминалистик” багтдаг байна.
Мөр 7:
Компьютерын криминалистик нь компьютерын гэмт хэргийн ул мөр үлдсэн мэдээлэл хадгалах төхөөрөмжүүдийг олж илрүүлэх, түүнд шинжилгээ хийх, түүнд агуулагдах баримт болон бусад дижитал нотлох баримтуудын эх сурвалжийг тодруулах зорилготой арга техник юм.
 
'''2.== Компьютерын гэмт хэрэг''' ==
 
Компьютерын гэмт хэрэг гэдэг ойлголт нь олон улсын хэмжээнд зорилго, арга, халдлагын зүйл зэргээр нь олон төрлийн гэмт хэргүүдийг багтааж ойлгодог. Монгол улсын хувьд Эрүүгийн хуулийн хорин тавдугаар бүлэгт компьютерын мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хэмээн тодорхойлсон бөгөөд үндсэндээ компьютерын мэдээллийг эвдэх, сүйтгэх, өөрчлөх, хууль бусаар олж авах, сүлжээнд хууль бусаар нэвтрэх, нянтай программ зохион бүтээх гэсэн үйлдлүүдийг авч үзсэн.
Мөр 16:
3. Компьютерыг гэмт хэргийн хэрэгсэл болгож ашигласан.
 
'''3.== Криминалистикийн шинжилгээ''' ==
 
Дээрхээс үзвэл компьютерын гэмт хэрэг нь зөвхөн нэг компьютер дээр бус хэд хэдэн компьютер хамарсан сүлжээ, цаашлаад интернэтээр дамжин хэд хэдэн улсад байрших компьютерыг хамардаг учир ихэвчлэн хийсвэр кибер орчинд хэргийн газрын үзлэг явагддаг. Шинжээчийн зүгээс зөвхөн нэг компьютер дээр шинжилгээ хийх бус сүлжээгээр дамжин хийсвэр гэмт хэргийн газарт үзлэг хийх, нотлох баримт илрүүлэх, цуглуулах, түүнд шинжилгээ хийх, нотлох баримтыг баталгаажуулах зэрэг ажиллагаануудыг явуулахыг шаарддаг.
Мөр 30:
Иймээс компьютерын криминалистикийн шинжээчид тавигдах гол шаардлага нь компьютерын техник эд ангиас гадна, програм хангамж, үйлдлийн систем, сүлжээний орчингийн талаар нарийн мэдлэг байдаг. Тиймдээ зарим улсуудад дээрх чиглэлээр мэргэшсэн байгууллагууд нь цагдаагийн байгууллагад хөндлөнгөөс криминалистикийн шинжилгээ хийхэд туслах зорилготой ажиллаж байдаг.
 
'''4.== Электрон нотлох баримтанд хийх криминалистикийн шинжилгээ''' ==
 
Электрон нотлох баримтыг хэд хэдэн эх сурвалжаас цуглуулан авах боломжтой байдаг. Нотлох баримт нь янз бүрийн мэдээлэл дамжуулах, хадгалах технологи дээр олддог. Халдагч этгээдийн үлдээсэн ул мөрийг цуглуулахад нотлох баримтыг 3 эх сурвалжаас цуглуулдаг: