Сэтгүүл зүй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.179.10.150 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 60:
# http://en.wikipedia.org/wiki/Gonzo_journalism
# http://www.abc.net.au/news/2012-02-21/drone-journalism-takes-off/3840616
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа,мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө , ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх “дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулж байдаг. АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийг үндэслэгч Роберт Грин “Тодорхой хувь хүн, байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих зорилгот нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй”1 гэж тэмдэглэжээ. Мөн Английн нэрт сэтгүүлч Дэвид Рэндалын тодорхойлсноор “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зорилго нь “албан хаагч, төр захиргааны ажилтнуудын нуухыг хичээж буй мэдээллийг ил гаргах, хүмүүсийн амьдрал, нийгэмд нөлөөлөх үйл явдал, туршлагуудын тухай мэдээлэх, эрх баригчдын авилга, улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд цацах зэрэг буруу үйлдлийг хянаж байхад оршдог”
2. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгмийн үр нөлөө өсөхийн хирээр судлаач шүүмжлэгчдийн анхааралд өртөн, түүний талаар олон янзын шүүмж гарах болжээ. Тухайлбал АНУ-ын баруун хойт мужийн их сургуулийн эрдэмтэд, профессор Дэвид Протесс ба түүний удирдсан бүлэг судлаач хэдэн жилийн турш эрэн сурвалжлага хийсэн сэтгүүлчдийн дунд асуулга явуулсны дүнд олдсон мэдээ, мөн түүнчлэн уншигч, телевиз үзэгчдийн дунд хийсэн ажиглалтдаа үндэслэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бичиж, тодорхой дүгнэлтүүд гаргасан байна. Тэдгээрийн заримыг дурьдвал, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сэдвүүд нь хэд хэдэн эх сурвалжаас үүдэн гардаг, эрэн сурвалжлах ажлын бэрхшээлийг харилцан буулт хийх замаар даван туулна, илчлэх материал гарахад янз янзаар л ханддаг, эрэн сурвалжлагын үр дүнг нийтлэхэд уг байдлыг өөрчлөх гэсэн олон нийтийн шаардлага хааяа өрнөх үе бий, харин албан тушаалтан, байгууллагууд нийтлэгдсэн материалын талаар янз бүрийн учир шалтгаан зааж, хариу өгдөг бөгөөд заримдаа арга хэмжээ авдаг”3 гэжээ.
“Сэтгүүл зүйд байх шохоорхлын хэм хэмжээ нь тэдгээр баримтыг цаагуураа үндэслэлтэй болгодог. Гагцхүү тэдгээрийг нэгтгэн дүгнэх хийгээд гаднах үндэслэл нь эргэлзээтэй байж болох талтай. Энэ нь сэтгүүлчид хэрэг явдлын ижил болон ялгаатай, эерэг болон сөрөг, эсвэл төсөөтэй байдлыг сайтар анзаарахгүй, харин тусгай, тусгай баримтыг илүү анхаардагт хамаг учир нь оршиж байдагтай холбоотой”4 гэж Оросын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал А. Константинов хэлсэн байдаг.
Зарим судлаачид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг “гүн ухаан, философийг өөртөө нэвт шингээсэн сэтгүүл зүй”5 гэж үнэлдэг тал ч бий. Барууны сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргийг: - Албан тушаалтнуудын хаацайлан далдлахыг хүсэж байгаа нууцлаг зүйлийг ил гаргаж тавих; - Далд сэдвийг дэлгэх замаар түүнд олон түмний анхаарлыг хандуулж,, улмаар тэдний хяналтыг бий болгох; - Эх сурвалжийн баримт мэдээлэлд тулгуурлан тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гаргаж тавих; - Төр засаг болон бусад аж ахуйн байгууллагуудын үйлдэлд хэвлэл мэдээллийн хяналт тавих6 зэргээр тодорхойлжээ. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол сэдэж гаргадаг, олон нийт зэвүүцэн дургуйцэхэд эрх баригчид байдлыг засах арга хэмжээ авдаг гэсэн хэт хялбаршуулсан схемийг АНУ-ын эрдэмтэн Протесс арилгахыг хичээсэн аж. Түүний ажиглалтаар эрэн сурвалжлах ажиллагааны явцад сэтгүүлчид сэдэж тавьсан асуудлыг нь эрх баригчид анхаарч, арга хэмжээ авахыг зүгээр хүлээж номхон хүлцэнгүй сууж байгаагүй. Сэтгүүлчид эрх баригчидтай хамтран ажиллахыг оролдож, шүүмжлэлт материал бүр нийтлэгдэхээс өмнө ч зайлшгүй өөрчлөх хэрэгтэй асуудлаар тэдэнтэй ярилцаж, үр дүнг нь хянан тандаж нэмэлт өгүүллүүд бичиж, энэ тухай уншигчдын сонорт хүргэж байсныг Протесс судалгаагаараа гаргасан байна.Мөн үүний хажуугаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаарх шүүмжлэлт үзэл санааг Баруун хойд мужийн их сургуулийн профессор асан Жеймс Эттема, Стэнфордын их сургуулийн Теодор Глассер нар эрэн сурвалжлага хийж , мэргэжлийн шагнал хүртсэн сэтгүүлч, редакторуудтай хэдэн жилийн турш ярилцан асуулт тавьж, сэтгүүлчдийн хэрхэн ажилладаг, ажил мэргэжлийнхээ тухай юу бодож явдаг зэргийг судалсаны үр дүнд “”сурвалжлагч сэтгүүлчид баримтыг гуйвуулан овжин ашиглаж, үнэхээр тийм явдал болсон юм байна гэж уншигчид, телевиз үзэгчдэд ойлгуулан, тэдний дургүйцлийг төрүүлэхийн тулд гэмт хүмүүсийг гэмгүй болгодог гэсэн нээлт хийж., хүмүүст итгүүлэхийг хүсч байжээ” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Гэвч эдгээр судлаачдын үг тухайн үедээ нотолгоо үнэмшил багатай байжээ. 1980 –аад оны дундуураас зарим хэвлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй устана гэсэн зүйл бичиж байсан ч тэр нь амьдрал дээр батлагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь авч үзвэл электрон болон дармал хэвлэлээр явуулсан эрэн сурвалжлага зарим талаар буурсан тал бий аж Гэвч сэтгүүлчдийн дундах судалгаагаар тэдний эрэн сурвалжлага хийж, мэргэжлээрээ “алдарших” хүсэл нь төдийлөн буураагүй гэсэн дүн гарчээ. Харин эрэн сурвалжлага хийх цагийг багасгах хандлага илэрч байв. Энэ нь урт хугацаанд эрэн сурвалжлага хийх төслүүд унахад хүргэж мэдэх юм хэмээн судлаачид болгоомжилдог. Эрж сурвалжлах цагийг багасгах нь бодлого тодорхойлдог хүмүүс болон сэтгүүлчид нягт хамтран ажиллахад дөхөм болж, цаашлаад тэдний хооронд түншийн харилцаа тогтооно. Учир нь мэдээллийг түргэн олж авах нь сэтгүүлчдэд чухал. Түүнээс гадна албан тушаалтантай харилцаж дассан жирийн сэтгүүлчид эрж сурвалжлах арга эзэмшвэл энэ нь сэтгүүл зүйг эвсэл байгуулах зүгт улам бүр түлхэх болно. Эдгээр хандлага нь бодлого тодорхойлдог буюу эрх мэдэлтнүүдийн хувьд эерэг сайн алдар хүнд олох бас нэг боломж юм. Улс төрчид, зарим нь эрх баригчдыг эсэргүүцэгчид гэж өөрсдийгөө үздэг өчүүхэн бүлэг сэтгүүлчдэд бараг найдахгүй болж, хэвлэлийн тогтоосон өргөн түншлэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжоо нэмэгдүүлнэ. Үйл явдал ингэж өрнөвөл улс төрийн үйл явцад ихээхэн нөлөөлөх болно. ОНМХ, эрх баригчдын холбоо хүчтэй болбол энэ нь сэтгүүлчид улс төрийн шийдвэрт их хэмжээгээр нөлөөлж чадна гэсэн үг. Ер нь ОНМХ эрх баригчдын эвсэн түншлэх нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүч чадлыг сааруулж мэднэ. Нөгөө талаар, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн урт хугацааны нөлөөлөл нь доорх нөхцөл байдлын улмаас хумигдаж болох бөгөөд юу вэ гэвэл нийгмийн элдэв зовлон гачаалын эсрэг загалмайтны аян дайны эрч буурч байгаа билээ. ОНМХ-ийн төлөөлөгчид –“муу муухайг төнхөгчид “ маань бодлого тодорхойлогчдоор тодорхой хэмжээний өөрчлөлт хийлгүүлэх гэж хичээсээр л байх болно. Гэвч тэд нэг эрэн сурвалжлагаас нөгөөд шилжих гэж ядаж байх хугацаанд шинэтгэлийн гол утга-үйл ажиллагааны хөтөлбөр улс төрчдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч хүчнүүдийн хяналтад үлдэх магадлалтай аж. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хариуцлагатай сэтгүүл зүй мөн. Энэ нь нэг талаас албан тушаалтнуудын олон түмний өмнө хүлээх хариуцлага, нөгөө талаас сэтгүүлчдийн олон түмэнд гагцхүү үнэн бодит баримттай нийтлэл мэдээлэл хүргэх хариуцлагаар хэмжигддэг. Хэрэв төрийн өмчийн цэцэрлэгийн ажилтан хүүхдүүдийг садар самуунд уруу татсан байж болзошгүйг сэтгүүлчид баримтаар нотлоод улмаар шүүх буруутайг нь тогтоогдсон бол хэвлэл мэдээллийнхэн Засгийн газрын холбогдох байгууллагаас тухайн ажилтанг сонгож авдаг шалгуур болон тэр хүүхдүүдийг хамгаалах талаар юу хийх гэж байгааг мэдэхийг хүснэ. Үүний цаана Засгийн газрын болоод сэтгүүлчийн хэн хэнийх нь хариуцлага давхар явж байгаа юм. Харин эл хариуцлага олон түмний эрх ашгийн үүднээс л хэн хэнд нь тавигдаж байгааг анхаарах ёстой л доо. Нөгөө талаар хэвлэл мэдээлэл гэдэг нь төрийн болон хувийн хэвшлийн алинаас нь ч хамааралгүй, бие даасан эрх чөлөөтэй субъект гэдгээ хамгаалж үлдэхийн тулд хариуцлагатай байх ёстой юм. Албан тушаалаа урвуулан ашигласан тодорхой хэргийг эрж сурвалжлахдаа сэтгүүлчид шинэ, шинэ зөрчил будлианы учгийг хөөж, учрыг олохын хэрээр сэтгэлд хамгийн хүчтэй буусан баримтуудыг шохоорхдог юм. Үүнийг “даган баримтлах логик” гэж нэрлэж болно”7 хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Үнэхээр ч шилж, шигшсэний дараа үлдсэн баримт болгон үнэн байдлыг бодитой тусгаж чаддагийг олон улсын туршлагатай эрэн сурвалжлагчид бүтээлээрээ харуулдаг билээ. Үүний тодорхой жишээ нь 1990-ээд оны сүүлчээр Шейла Коронел, Ивон Чува тэргүүтэй дөрвөн сэтгүүлч Филлиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг санаачлан байгуулж, өөрсдийн үйл ажиллагааг ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн хууль бусаар хөрөнгө, орлогоо бэхжүүлж, авилгалын хэргийг өөгшүүлж буй хэрэгт чиглүүлэн ажиллажээ. Тэр тухайн улс оронд бөөн хардлага, сэрдлэ, гудамжны хов живээс өөр барих барьцгүй байсан үйл явдлын араас олон сарын турш уйгагүй эрэн сурвалжилсаны эцэст ерөнхийлөгч хэдэн тэрбум пэсогийн хээл хахууль, авилгал авч байсан хэргийг илрүүлэн бичжээ. Тэдний энэхүү цуврал бүтээл нь олон түмнийг ерөнхийлөгчөө огцруулах хөдөлгөөнд оруулаад зогсоогүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь хуулийн хэрэгжилт маш сул дорой, авилгалд идэгдсэн, танил талын хэлхээ холбоо дэндүү хөгжсөн нийгэмд хүртэл асар их нөлөө үзүүлж чаддаг гэдгийг харуулж, бас батласнаараа бусдад үлгэр загвар болсон юм. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс нийтлэн гаргасан эхний гурван сурвалжлага нь л Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь нь болсон байна. Тэрхүү шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч Эстрада огцорч, ФЭССЗТ-ийн бүтээл нь шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр цагаас хойш Филлиппинд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй хөгжиж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв нь сургалт, судалгааны үйл ажиллагааг давхар хийх болжээ. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн хийсэн эрэн сурвалжлага нь сэтгүүл зүйн судалгааны үнэтэй арга зүй төдийгүй улс төр, хууль эрх зүй, нийгмийн үр нөлөөгөөрөө асар их ач холбогдолтой бүтээлүүд болсон билээ. Энэ нь нэгдүгээрт, хэвлэл мэдээлэл асар их үүрэг, хариуцлагатай байдгийг нийгэмд мэдрүүлж, олон түмэн хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглалын хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд ихээхэн түлхэц өгчээ. Шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөдөлгөөнд орж, өмнө нь Ерөнхийлөгчид тал заслаа хэмээн шүүмжлэгддэг байсан хэвлэлүүд зориг орж, Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчдийг ухаж төнхөн, эрэн сурвалжлага хийх болжээ. Тэр үед дөрвөн сэтгүүлчийн ахлагч, Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал Коронел “Одоо хүн бүр л Эстрадагийн нууц амрагуудын байшинг олж илрүүлэхийг хичээж байна. Хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үнэлж сурч байна”8 хэмээн онцлон тэмдэглэжээ. Хоёрдугаарт, Сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь маш их эрх мэдэл, мөнгө хөрөнгийг өөртөө хуримтлуулж чадсан хүчирхэг Ерөнхийлөгчийн эсрэг шүүх хэрхэн шударгаар ажиллахыг олон түмэн харж, хяналтаа тогтооход ихээхэн тус үзүүлсэн юм. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс хэвлэн гаргасан эхний гурван сурвалжлага нь Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь болсон байна. Шүүх Жозеф Эстрадад авилга, хээл хахуульд автсан, олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр ял тулгасан байна. Ялын үндэслэлийн гурав нь сэтгүүлчдийн сурвалжлагад суурилжээ. Шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч зөөлөн суудлаасаа огцорчээ. Гуравдугаарт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь ард түмэн Ерөнхийлөгч сонгогчдынхоо итгэлийг хэрхэн хөсөрдүүлснийг баримт нотолгоотойгоор мэдэж, улмаар түүнд хяналт тавьж, басхүү сонгосон ч эргүүлэн огцруулж чаддаг өөрсдийнх нь хүч чадлыг мэдрүүлж өгчээ. Дөрөвдүгээрт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь дэлхий дахинд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүч чадал, ач холбогдлыг мэдрүүлэхэд түлхэц өгсөн юм. Тэрч утгаараа Филиппиний дөрвөн сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Жэйм В.Онгпины уралдааны тэргүүн шагналыг 2001 онд авчээ. “Урьд өмнө сэтгүүл зүйн чиглэлээр гарч байгаагүй гойд сайн судалгаа хийж, баримтаар нотлон, ур чадварын дээдийг харуулсан бүтээлүүд” гэж тус төвийнхний тухай дэлхий нийтээр бичиж байна. Оросын сэтгүүл зүйн уламжлалд эрэн сурвалжлагын хэлбэр социализмын үед ч байсан, гэхдээ “тухайн үед сэтгүүлчид мэргэжлээ богино хугацаанд сольж гуанзны үйлчлэгч, таксины жолооч зэргийг хийж, үйлчилгээний байгуулллагын ажлыг шүүмжлэхээс хэтрээгүй. Харин шинэ үеийн сэтгүүлчид тийм ч тааламжтай бус орчинд нийгмээс нууцалж байгаа зарим үзэгдлийн мөн чанарыг илрүүлж чаддаг болсон нь ахиц дэвшил” юм.9 Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хамтын бүтээл, хамтын зориг эрмэлзлэл байдаг. Энэ жишгийг Орос улсад үзүүлж, тухайн орны сэтгүүл зүйд эрэн сурвалжлагын үлгэр дууриал, ач холбогдлыг мэдрүүлж байгаа хэсэг сэтгүүлчдийг Санкт-Петербург дэх Андрей Константиновын төв нэгтгэн ажиллаж байна. Энэ төв нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хувийн агентлаг бөгөөд тэнд нийт 40 гаруй сэтгүүлч, цөөн тооны хуульчид ажилладаг. Тус төвийнхөн Төрийн думын гишүүн асан эмэгтэйн гэнэтийн үхлийн шалтгаанаас авахуулаад хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан ч үйл ажиллагаа нь дампуурсан барилгын компанийн сүйрлийн араас мөшгин сурвалжилж олон нийтийн анхааралд хүргэжээ. Тус төв 24 цагаар мэдээлэл авах утас ажиллуулж, эрэн сурвалжлах шаардлагатай гэж үзсэн баримт, хэрэг явдал, сэжиг таамгийнхаа араас сэтгүүлчдийг багаар нь ажиллуулж, үр дүнг нь үзэхийг зорьдог байна. Тэр эрэн сурвалжлага хийх явцдаа шударга ёс, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн ашиг сонирхлыг эрмхэмлэхийг гол шугамаа болгодог яч зарим тохиолдолд улс төр, бизнесийнхний захиалгаар төлбөрт эрэн сурвалжлага хийдэг ажээ. Тухайлбал энэ төвд Финланд, Шведээс тодорхой хэрэг явдлын зангилааг тайлж, эрэн сурвалжилж өгөхийг хүссэн захиалга ч ирж байжээ. Харин мэдээллийн эх сурвалжийг нууцлах талаар урьдчилан тохирсон л бол ямар ч нөхцөлд нь хамгаалах ёстой гэдэг зарчмийг тус төвийнхөн мэргэжлийн онцгой эрхээ болгодог байна. Ийнхүү Оросын өнөөгийн сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хандлага байгаа ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төр , эдийн засгийн капиталболон илүүтэй хөгжиж байна. Санкт-Петербургийн их сургуулийн доцент А.А. Юрковын үзэж буйгаар “Өрнөдөд хэвлэл мэдээллийн капитал буюу бизнес болон хувирсан бол Орост гол гол хэвлэл улс төрийн капитал буюу улс төрчдийн засгийн төлөөх тэмцлийн зэвсэг болон илүүтэй ашиглагдаж байгаа”10 юм. Оросын нэр нөлөө бүхий хэвлэлийг ямар ямар улс төрчид эрхэндээ оруулсныг “Независимая газета” сонин жагсаан хэвлэсэн нь энэхүү сэжиг таамгыг нотолж баталгаажуулсан байна. Орос оронд улс төр, бизнесийнхний мэдээллийн дайн явагдаж буй гэж үздэг судлаачид ч байдаг. Ийм нөхцөлд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжинө гэдэг нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатай хөрс нь бүрдээгүй байна гэсэн үг. “Мэдээлэл олж авах хууль зүйн бололцоо урьд өмнөхөөс хялбар болсон ч сэтгүүлчдийн хувьд хаалттай бүсүүд байсаар байна. Ялангуяа төрийн эрх баригчдын үйл ажиллагаа ил тод болоогүй, олон түмэнд тайлагнадаггүй, хариуцлагын механизм үйлчилдэгүй учраас эрэн сурвалжлага хийнэ гэдэг нь эрх баригчдын эсрэг сэтгүүлчид нүцгэн гараараа тулалдахтай адил гэж тэд үздэг байна. Энэ хандлага нь дийлэнхи сэтгүүлчдийг эрэн сурвалжлага, шүүмжлэлт нийтлэл бичихээс зайлсхийх шалтаг болж, тэд дуулиан шуугиан, гэмт хэргийн ертөнц, секс рүү хошуурч, эргээд хэвлэл өөрсдөө шарлаж эхэлсэн байна”11. Энэ бол Оросын хэвлэлийн сүүлийн арав гаруй жилийн нүүр царай юм. Харин цөөн хэвлэл, цөөн сэтгүүлчид хэн нэгний захиалгаар бус итгэл үнэмшлээрээ ажиллаж, мэргэжлийнхээ нэр хүндийг аврах цаг болсон гэж үздэг ажээ.
 
==Гадаад холбоосууд==