Энэтхэгийн хуваагдал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 39 interwiki links, now provided by Wikidata on d:q129053 (translate me)
Мөр 9:
==Шийдвэрлэсэн нь==
 
Энэтхэгийн сүүлчийн захирагч [[Лорд Маунтбеттэн]] Британчуудыг эгүүлэн татах цорын ганц арга нь Энэтхэгийг хувааж хоёр засгийн газарт эрх мэдэл олгох явдал гэж үзжээ. Энэтхэгийн гол удирдагчдаас зөвхөн [[Ганди]] л улс орнооо хуваахыг эсэргүүцэж тусдаа мусульманчуудын улс байгуулахын оронд нэгдсэн Энэтхэг Улсын ерөнхий сайдаар Жиннаг[[Жинна]]г томилохыг Маунтбэттенд санал болгов. Харин Конгресс намын ерөнхийлөгч [[Жавахарлал Нерү]] ч, Конгресс намын эрх мэдэл бүхий орлогч дарга [[Валлавбхай Пател]] ч энэ саналыг хүлээж аваагүй бөгөөд аль аль нь Жиннатай хамтарч ажиллах боломжгүй гэж үзээд Энэтхэгт тусгаар тогтнол олгох асуудлыг шийдэхийг хичээж байв. 1947 оны 7д дугаар сар гэхэд Британийн Парламент Энэтхэгийн тусгаар тогтнолийн тухай хууль баталж энэ хуулиар Энэтхэг ба Пакистан хоёр доминионы хил тогтоож дэлхийн хамгийн том Эзэнт гүрний эд хөрөнгийг хуваах болжээ. Энэтхэгийг хуваах тугай хуулийн дагуу Пакистан нь Зүүн ба Баруун гэсэн хоёр жигүүрээс бурдэж байв. Энэ хоёр жигүүр нь муцульман шашинтнууд олонхитай Зүүн жигүүр ба бүс хутгийн баруун Хойд хэсгээс бүрдсэн Баруун жигүүр гэсэн бие биеэсээ хэдэн мянган километр алс хол хоёр жигүүр болно. 1974 оны 8 дугаар сарын 14-нд Пакистан тусгаар тогтнолоо зарлаж Жинна анхных нь Ерөнхий захирагч болов. Маргааш өдрийнх нь шөнө дунд Энэтхэг тусгаар тогтнолоо зарлаж анхны Ерөнхий сайд нь Неру болов. Хил шинээр тогтоосон тухай зарламагц нөгөө талд хоргодох газар олдоно гэж итгэсэн 12 сая хиндичууд, муцульманчууд, сихүүд орон гэрээ орхин хилийн нэг талаас нөгөө тал руу зугатав. Үй олон хүн хоёр тийшээ хил даваж зугатахад хүний амь нас үрэгдэж эд хөрөнгө сүйдэв. Хоёрхон сард л хатуу ширүүн шашны бослогын үеэр нэг сая орчим хүнийг алж хяджээ. Шинэ хилийн Пакистаны талд түгжигдсэн Сих хүн ам хамгийн их хохиролд хүлээсэн ба эцэст нь олонх сихүүд Энэтхэгт суурьшсанаар хил орчмын Пенжаб мужийн хүн ам ихээхэн цөөрсөн болно.
 
[[Ангилал:Бангладешийн түүх]]