Иван Яковлевич Коростовец: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс хувь хүн | нэр = Иван | хүндэтгэсэн_угтвар = Яковлевич | хүндэтгэс..."
 
No edit summary
Мөр 67:
 
 
==Намтар==
Иван Яковлевич Коростовец (1862—1933) нь [[Хаант орос улсынулс]]ын [[Полтав мужидмуж]]ид язгууртны гэрт төрсөн байна. Хаант оросын [[Гадаад явдлын яам]], [[Манж чин улс]], [[Иран]], [[Богд хаант монгол улсуудадулс]]уудад [[дипломат элч]], [[элчин сайдаарсайд]]аар ажиллаж байсан. 1913 онд [[Бээжин]] дэх Францын[[Франц]]ын шуудангийн албаны даргын охин [[Ангелино ПиритэйПири]]тэй завхайрсан хэрэг нь илэрч [[дипломат шуугиан]] дэгдээсэн тул албан тушаалаасаа халагдаж байсан.
 
Коростовец нь [[Октябрийн хувьсгалынхувьсгал]]ын дараа Финлянди руу дүрвэсэн ба Германы [[Берлин]] болон Францын [[Парис]] хотуудад цагаачилан амьдарсан.
 
==Монгол улсыг үүсгэн байгуулахад сөрөг нөлөө үзүүлсэн нь==
1912 онд Хаант Орос улсын [[Ерөнхий сайд]] [[С. Ю. Витте]]гийн тушаалаар Оросын дипломат төлөөлөгчдийг ахлан [[Нийслэл хүрээ]]нд ирж [[монгол]]чуудыг дарамтлан [[Орос-монголын хэлэлцэл]]д 1912оны 11 сарын 3-д гарын үсэг зурсан.
Хэлэлцээ хийх үед Коростовец нь [[Да лам Цэрэнчимэд]]ийн авчирч өргөн барьсан монголчуудын язгуур эрх ашгийг дээдэлсэн саналыг шалан дээр шидэж, дэвсэлж дипломат ёс зүйн хувьд эрээ цээргүй аашилж байжээ. Ингэхэд [[Төгс-Очирын Намнансүрэн|Сайн ноён хан Намнансүрэн]] “Да лам Цэрэнчимэд бол таны бодож байгаа шиг муу хүн биш ээ. Энэ хүн бол ганцхан дутагдалтай. Тэр нь Монгол Улсаа л тусгаар оршихын төлөө л санаа бодолтой хүн” гэж Коростовецид хэлжээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч, нийт Өвөр Монголчуудын төлөөллийн тэргүүн эгнээнд байсан [[Бинт Чин ван Гончигсүрэн]]г гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотон” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж байсан төдийгүй улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь сэжигтэй байдаг. Ер нь гэрээний дараа Да лам Цэрэнчимэд, Чин ван [[Ханддорж]], Бинт ван Гончигсүрэн нарын зүй бус зуурдын үхэлтэй Коростовец холбоотой гэсэн таамаглал байдаг.
 
Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн Оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү [[Барга]], [[Өвөр Монгол]], [[Тагна Урианхай]] хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын Засгийн газрын гишүүд өөр хоорондоо үл итгэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй новш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон түүхтэй. Энэ нь Коростовецийн Монголын удирдагч нарын дунд дипломат аргаар яс хаясантай шууд холбоотой.
 
Нийслэл хүрээн дэх Оросын бүрэн эрхт сайд Коростовец өөрийн Гадаад яаманд бичсэн цахилгаан утсандаа “Халхчууд ба ер нь Гадаад Монгол тусгаарлаж байгаа хэрэг явдалтай Хятадын Засгийн газар эвлэрэхээс өөр аргагүй бөгөөд харин ард иргэд нь нууцаар халх руу тэмүүлж Их Хүрээний анхны дохиогоор Хятадаас салж одоход бэлэн байгаа Өвөр Монголыг гартаа барьж байх явдалд л хятад хүчээ тавьж байвал болох юм. Монгол нь зөвхөн үндэсний аж байдал, ёс заншил, соёлын талаар нэгдэх боломжгүй болохыг нэг бус удаа сануулж, улс төрийн талаар нэгдэхэд сэтгэл ханах хэрэгтэй гэж би монголчуудад зөвлөсөн” хэмээжээ.
 
Тэрээр Монголын ашигт малтмалыг нээн ашиглах, хилээр гаалийн татваргүй нэвтрэх зэрэг Оросын худалдааны эрх ашгийг л хамгаалсан гэрээг Монголын Засгийн газарт тулган дан ганц Оросын эрх ашгийг хамгаалсан худалдааы гэрээг тулган байгуулсан хүн.
1912 оны Орос-Монголын гэрээ байгуулагдсанаар нийт монгол үндэстний язгуур эрх ашигт хор нөлөө үзүүлсэн билээ. Өвөр Монгол, Монгол Улс, Урианхайн хязгаарыг нэгдэхийг Коростовец хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй.
Эцэст нь хэлэхэд И.Я.Коростовец бол Оросын Цагаан хааны бодлогыг хэрэгжүүлэгч, томоохон [[дипломат тагнуул]] байснаас [[Монгол Улс]]ын эрх ашгийг өчүүхэн төдий ч бодож байсан хүн биш юм.
 
==Үр дагавар==
Энэ 1912 оны гэрээгээр 1913 онд Бээжинд [[Орос]], [[Дундад иргэн улс]] Монголын асуудлаар гэрээ байгуулан Монголын улс төрийн эрхийг [[Хятад]]ад худалдаж, түүнийг Монголчууд эсэргүүцсэн тул 1915 оны [[Хиагтын гэрээ]] буюу гурван улсын гэрээгээр Монголыг оролцуулан “[[Автономит Монгол]]” хэмээх улсын статусыг хүчээр тулган хүлээлгэсэн түүхтэй.
 
[[Ангилал: Монголын түүх]]
[[Ангилал: Богд хаант Монгол улс]]
[[Ангилал: Дипломатууд]]