Оспан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 15:
Монгол, оросын зүгээс Оспаны бослогыг Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээж цэрэг хөдөлгөх болжээ. 1944 оны 06 сарын 16-ны өдөр Х.Чойбалсангаас генерал моёор Дорж, генерал моёор Попов нарт өгсөн үүрэгт: Монголын ба Хятадын талаас эзэлж авсан нутаг дээр Хятадтай тэмцэх зорилгын доор 6-аас 7 мянга, чадваас түүнээс дээш цэргийг шинээр байгуулсугай хэмээсэн байна. Мөн [[Монгол Улс]]аас Алтай дахь бослого хөдөлгөөн хэмээх арга хэмжээг өргөжүүлэх үүднээс [[Булган гол]]д радио станц байгуулжээ. Оросын талаас 1946 оны 06 сарын 30-ны өдөр [[зүүн Туркестан Улс]]ын Засгийн толгойлогч [[маршал]] [[Илхан]]ы зөвшөөрлөөр 20 машин бүхий 160 хүнийг Оспаны нутаг болох Хөхтохойд буй алт, мөнгө ба ган чулуу элдэв зүйлүүдийг малтаж ашиглуулахаар оруулсан байна. Оспаны зүгээс “Алт, баялгийг ашиглуулахгүй, одоо буцах хэрэгтэй, үгүй бол та нарт буу зэвсгийн хүчээр байлдаж гаргана.” хэмээн өдөр бүр бие хүнийг явуулж байв. Улмаар өөрийн дэргэд 100 тооны цэргийг байлгаж, 15 зэвсэг бүхий цэргүүдээр инженерүүдийг мануулжээ.
 
И.Оспан Оросын энэхүү бодлогыг няцаах үүднээс Хятадын талаас тусламж гуйлгахаар Хөхтохойн хошууны дотоодыг хамгаалахын дарга Конудбай, Жинтай нарыг 1946 оны 08 сарын 02-ны өдөр Хятадын Үрэмч хотноо төлөөлөгчөөр томилж, Шинжаан мужийн их ерөнхийлөгч ноён У Жу Ши лугаа уулзуулсан байна. Мөн Хятадаас бараа таваар татаж авах, түүнийг аюулгүй тээвэрлүүлэхийн тулд Цэнгэл хошуунаас 300 цэрэг гаргахыг шаарджээ. Энэ үед Шинжаанд Америкийн дэд консул байсан Маккираны тагнуулын ажил И.Оспаны бослоготой холбоотой хэмээх мэдээг Синьхуа агентлагаас цацжээ. Энэ нь Хятад, Орос, Монгол гурван улсад хэзээ мөдгүй тасдуулах шахам болсон хасаг эрийн дөрөвдөгч орны тусламжийг авах гэсэн үйлдэл байсан нь гарцаагүй биз ээ. Улмаар энэхүү И.Оспаны олон талт бодлого нь Монгол, Оросын Шинжааны газар нутгийг өөрийн болгох зорилгод харшилж, босогчид Монголын хилийг зөрчин дээрэм тонуул хийх үйлдэл нь олон давтагдах болжээ. Иймээс Монголын зүгээс И.Оспаныг устгах, баруун хилд тайван байдлыг тогтоох арга хэмжээ авахад хүргэсэн юм. Түүнийг устгуулахаар 1949 онд Л.[[Дандар]] баатрыг шоронгоос түр гаргаж тусгай групп байгуулан хэд хэдэн удаа явуулсан байна. Л.Дандар баатар И.Оспаны нутаглан буй газрыг олж, түүний гэр рүү хөнгөн пулемётоор шүршээд хүн гарч зугтахгүй болохоор нь үхсэн хэмээн үзэж 1949 оны 04-02-нд Монголдоо ирсэн байна. Гэвч энэ үед Оспан Хятадын эсрэг тэмцлээ өрнүүлэн гэртээ орох завгүй явжээ. Л.Дандар баатар гурван удаа групп толгойлон И.Оспаныг устгахаар яваад цаг үеийн байдлаас шалтгаалан үүргээ биелүүлээгүй буцсан байна.
 
Оспан нь [[Байтаг богдынБогдын хилийн мөргөлдөөн]]ийг үүсгэгч гэмт этгээд бөгөөд Монгол улсын хилийг байнга хууль бусаар зөрчин хилийн цэргүүдтэй мөргөлдөөн үүсгэн хил орчмын айлуудыг дээрэмдэн тонож, аллага хийж байсан дээрэмчин этгээд юм.
И.Оспаны байдал 1949 оноос ихэд муудаж, түүнийг устгах үйлдэл Орос, Монгол, Хятад гурван улсаас байнга явагдаж байв. И.Оспаны тусгаар улс байгуулах тэмцэл 1951 онд Хятадын цэрэгт баригдаж, [[Үрэмч хотноохот]]ноо цаазлагдсанаар дуусгавар болжээ.
 
[[Ангилал:Монголын түүх]]