Шуурхай санах ой: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 112.72.13.170 (яриа)-н хийсэн засваруудыг Addbot-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 10:
 
[[Ангилал:Компьютерийн техник хангамж]]
 
Санах ой нь хэд хэдэн төрөлтэй байдаг:
RAM (Random Access Memory)
 
RAM нь микропроцессор шиг силикон дээр суурилсан электрон гүйдэл агуулдаг бөгөөд эх хавтанд суурилуулж өгдөг.
Персонал компьютер ажиллаж байх үед мэдээллийг хаана хадгалах эсвэл хааш нь шилжүүлэх зэргийг RAM буюу шуурхай санах ой зохицуулж байдаг.RAM нь процессороос өгсөн командын дагуу өгөгдлийг асар хурдан хугацаанд уян болон хатуу диск рүү бичих эсвэл эдгээрээс болон CDROM-с уншдаг. Гэхдээ эдгээр уншсан мэдээлэл нь зөвхөн таны компьютерийг асаалттай байх хугацаанд л хадгалагдаж байх ба унтраасан тохиолдолд мэдээллээ бүрэн алддаг байна. Харин дахин асаахад үйлдлийн систем болоод зарим хэрэгцээт файл болон командуудыг хатуу дискнээсээ дахин ачаалдаг. RAM-д хадгалагдаж байгаа эдгээр мэдээллүүд хэт ихэссэн өөрөөр хэлбэл түүний багтаамжаас хэтэрсэн тохиолдолд хатуу дискэн дээр бичилт хийдэг ба үүнийг virtual memory гэнэ. Харин хатуу дискний сул зай багассан үед компьютер удаан ажиллах, гацах нь ихсэх буюу "out of memory" гэсэн алдааг өгдөг байна.
 
RAM буюу шуурхай санах ой нь дотроо нилээн хэдэн төрөлтэй:
 
• VRAM (Video RAM) дэлгэцийн адаптер ашигладаг санах ой юм. График зурган мэдээлэл дэлгэцэнд дамжихын тулд эхлээд үндсэн RAM-наас процессорт уншигдаад дараа нь видео RAM-д бичигдэнэ. Эндээсээ дэлгэцэнд мэдээлэл болон гарахдаа түүний тоон хэлбэрийн сигнал аналог хэлбэрт өөрөөр хэлбэл дэлгэцний электрон цацрагт хоолой бүхий төхөөрөмжийн хүлээж авах сигналын хэлбэрт шилждэг байна. Сүүлийн үеийн видео RAM ихэвчлэн 1Mb -с дээш байдаг болсон нь дэлгэцэнд зурган мэдээллийг гаргах хурд болон чанарт сайнаар нөлөөлсөн юм.
• RDRAM (Rambus DRAM) нь Rambus корпорацийн гаргасан DRAM (Dynamic RAM)-н нэг төрөл. Персонал компьютерт ашиглагдаж байгаа хамгийн хурдан санах ойны технологи болох SDRAM нь өгөгдлийг 100 MHz хурдаар дамжуулдаг бол энэ санах ойны хурд нь 600 MHz хүртэл юм.
1997 онд Intel корпораци нь Rambus технологийг шинээр гаргах motherboard-даа ашиглана, ингэснээрээ санах ойн технологит стандарт нь болно гэж зарласан боловч компьютер үйлдвэрлэгчдийн консерциум өөр санах ой болох SyncLink DRAM (SLDRAM) дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. Гэсэн ч RDRAM нь VRAM-н оронд зарим график картанд хэрэглэгдэж байгаа.
Intel болон Rambus корпорациуд RDRAM- н шинэ хувилбар болох nDRAM дээр хамтарч ажиллаж байгаа билээ. Энэ шинэ санах ой нь 1600 MHz хүртэлх хурдаар өгөгдлийг дамжуулах юм.
• NVRAM (Non-Volatile Random Access Memory) нь компьютерийг унтраасан ч мэдээллээ хадгалж байдаг. Энэ санах ойн нэг төрөл нь SRAM бөгөөд тусгай зориулалтын зайгаар тэжээгддэг. Нөгөө нэг төрөл нь EEPROM санах ой ба NVRAM нь SRAM, EEPROM микросхемийн хослолоос бүрддэг.
• MDRAM (Multibank DRAM) нь MoSys корпорациас гаргасан шинэ технологи юм. Нэг бүр нь 32 Kb хэмжээтэй жижиг хавтан бүхий энэ санах ой нь өөрийн гэсэн оролт гаралтын порттой. Өгөгдлийг олон хавтангаас зэрэг уншиж бичих боломжтой тул ердийн DRAM-с хурдан байдаг. MDRAM -г 2.5 MB хэмжээтэйгээр гаргаж болох бөгөөд ингэснээр 24-bit өнгө бүхий 1024×768 харьцах хэмжээтэй дэлгэцийн адаптерт ашиглаж болно. Мөн зарим төрлийн дэлгэцийн адаптерт хэрэглэгдэж байгаа.
• SRAM (Static Random Access Memory) нь ердийн DRAM-с илүү хурдан, найдвартай ажиллагаатай санах ой. Dynamic RAM (DRAM) нь санах ой доторхоо үргэлж сэргээдэг бол SRAM нь ингэх шаардлагагүй учраас энэ ойлголтоос Static гэдэг нэр үүссэн. Санах ой руу хандах хугацаа нь DRAM-ынх 60 наносекунд байдаг бол SRAM-ынх 10 наносекунд. Гэвч энэ санах ойг үйлдвэрлэх зардал нь өндөр учраас ихэвчлэн cache санах ойд ашигладаг.
• SDRAM (Synchronous DRAM) нь ердийн санах ойг бодоход 133 MHz хүртэлх хурдтай процессортой хамт ажиллах чадалтай байгаа нь EDO DRAM болон BEDO DRAM-с 2 дахин хурдтай байгаа юм. Гэсэн хэдий ч илүү өндөр хурд дээр ажиллаж чадахуйц RDRAM, SLDRAM -г шинээр гаргаж байгаа болохоор 200 хүртэлх MHz бүхий процессор дээр энэ санах ой нь ажиллахгүй юм.
• DRAM (dynamic random access memory) SRAM-ийг бодоход илүү түгээмэл хэрэглэгддэг, арай хямд
• SRAM (static random access memory) DRAM-ийг бодоход хурдтай боловч илүү үнэтэй, илүү зай мөн тог хэрэглэдэг.
• EDO RAM: DRAM-ийн шинэ (extended data out) – SRAM-ийн гүйцэтгэлтэй ижилсүүлэхийг зорьсон.
 
RAM нь :
SIMM ( зөвхөн нэг талт) – микросхем нь нэг талд суурилсан
DIMM ( хоёр талт )- микросхем нь хоёр талд суурилсан
 
Санах ойн бусад хэлбэрүүд:
 
• Cache memory: Тусгай өндөр хурдны санах ойн муж бөгөөд CPU нь хурдан хандах боломжийг бий болгоно. Энэ нь микропроцессор дотор эсвэл эх хавтангийн аль нэг хэсэгт байрласан байна. Cache memory нь CPU-г илүү хурдтай болгодог. Учир нь CPU-ийн байнга хэрэглэгддэг гол instruction-нууд cache memory-д хадгалагддаг тул анх асаахад instruction-ийг ачаалахад цаг зарцуулдаг илүү нийлмэл программын хувьд cache memory-ийн ашиг тусыг мэдрэх болно.
• Flash memory: ихэвчлэн notebook, subnotebook хэрэглэх бөгөөд кредит картны хэмжээтэй энэхүү карт нь эх хавтан дээрх slot-д суулгаж өгдөг. Flash нь ердийн RAM шиг бус тэжээл салгахад ч өгөгдлөө хадгалсан хэвээр байдаг. Flash нь тогтмол мэдээллийг хадгалахад хатуу дискний оронд ашиглагдаж болдог.
 
ROM (Read Only Memory)
 
Тогтмол санах ой руу өгөгдлийг бичих боломжгүй зөвхөн уншдаг бөгөөд компьютерийг асаахад ажиллуулдаг boot программ хадгалагддаг. Түүний RAM-аас ялгагдах гол онцлог нь компьютерийг унтраасан байхад ч өөр дээрх мэдээллээ алдалгүй хадгалсаар байдагт оршино. Учир нь тогтмол санах ойг таны компьютер дотор байрлах 3.5 V-ийн зай тэжээж байдаг.
• PROM (Programmable read-only memory)
Энэ төрлийн санах ойд программийг хадгалж болох бөгөөд хэрвээ PROM нь ашиглагдаж байвал энэ программийг устгаж цэвэрлэх боломжгүй зөвхөн өөр тийшээ зөөж хадгалах боломжтой.
• EPROM (Erasible programmable read-only memory)
PROM-н нэг төрөл бөгөөд программийг бичиж мөн устгаж болдог. Хэт ягаан туяаны тусламжтайгаар программийг устгадаг.
• EEPROM (Electrically erasable programmable read-only memory)
 
Мөн PROM-н нэг төрөл бөгөөд цахилгаан цэнэгийн тусламжтайгаар мэдээллийг нь устгах, дахин програмчилж болох нэгэн төрлийн тогтмол санах ой юм. Программчлахын тулд motherboard-с суглах шаардлага байдаггүй. Учир нь компьютерт хэрэглэгддэг ердийн хүчдэл түүнийг програмчлахад хангалттай байдаг. Энэ төрлийн санах ойн хамгийн энгийн жишээ бол BIOS-ын микросхем юм.
Гэхдээ RAM, ROM-г зөвхөн персонал компьютерт байдаг гэж үзвэл энэ нь буруу ойлголт юм. Mодем, принтер, CD-ROM зэрэг олон дагалдах төхөөрөмжүүд өөртөө санах ойтой байдаг байна.