Харбин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 27:
}}
 
'''Харбин''' ({{zhmongolUnicode|s=ᠬᠠᠷᠪᠢᠨ|h}}, 哈尔滨 |t=哈爾濱[Hā'ěrbīn], |p=Hāěrbīn |w=Ha-erh-pin}}; {{lang-ru|Харби́н}}) нь хойд [[Хятад]]ын [[Хармөрөн]] мужийн төв бөгөөд дэд-мужийн зэрэглэлтэй хот юм. [[Сонхуа гол]]ын өмнөд эрэгт оршино. Харбин нь хүн амынхаа тоогоор Хятад улстаа 10-рт ордог (9.87 сая оршин суугчтай), зүүн хойд Хятадын улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл, харилцаа холбооны төв нь болно.
 
Харбин гэдэг нь [[Манж хэл]]ээр "загасны тор хатаадаг газар" гэсэн утгатай үгнээс гаралтай юм. Харбины өвөл нь маш хүйтэн байдаг тул "Мөсөн хот" гэгдэх нь бий. Харбин нь өвлийн улиралд босдог үзэсгэлэнт мөсөн хотхон болон Хятад-Оросын худалдаанд гол үүрэг гүйцэтгэдэг хот гэдгээрээ алдартай. 1920-д онд Харбинд Парис, Москвагийн шинэ загварууд [[Шанхай]]гаас түрүүнд ирдэг байсан тул Хятадын загварын нийслэл гэгдэж байжээ<ref>[http://www.china-briefing.com/article/northeast-china:-harbin-551.html China Briefing Business Guide: Harbin]</ref>. Харбин хот өдгөө [[2022 оны өвлийн олимп]]ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй.