Үжүлю-руоди шаньюй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Хаан |name =Үжүлэн шаньюй |title =Хүннүгийн шаньюй |image = |caption = |reign =МЭ..."
(Өөрчлөлт алга)

14:39, 6 Аравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Үжүлэн шаньюй нь (англиар:Uchjulü-Jodi-Chanuy, хятадаар: 烏珠留若提 Wu-Zhou-Liu-Ju-Di) МЭӨ08 оноос МЭ 13 онд Хүннүгийн шаньюй байсан.

Үжүлэн шаньюй
Хүннүгийн шаньюй
ХаанчлалМЭӨ 8 оноос МЭ 13 он
Хаан суусанМЭӨ 8 он
Төрсөн огноо?
Өнгөрсөн огнооМЭ 13
ОршуулсанМонгол Улс. Ноён Уул
УдаахУлэй жоди шаньюйанглиар Uley-Jodi-Chanuy
УлсХүннү

Намтар

Үжүлэн Шаньюй нь өөрийн хүннүчүүдийг хятадын эрхшээлээс чөлөөлдөг байснаараа ихэд алдаршсан байна. Үжүлэн Шаньюйг төр барьж байх үед Хан улс тал нутгийг улс төрийн хувьд ноёрхож байсан. Энэ шаньюйгийн үед Хүннү улс нь хятадын Хан улстай гэрээ байгуулж байсан ба энэхүү гэрээнд "...хоёр улс нэгэн гэр бөгөөд бие бие рүүгээ дайрч довтлохгүй. Хэрвээ ингэвэл харилцан бие биедээ мэдээлж, уг үйлдлийг таслан зогсоох ба харийн этгээд халдан дайрвал цэргийн хүчээр туслана. Энэхүү гэрээг түрүүлж зөрчсөн нь тал нь Хөх тэнгэрийн залхаалтыг үзэх болно." гэж тохиролцсон байжээ.

Үжүлэн шаньюй нь дээрх гэрээг зөрчихгүй байсан боловч Ван Мин хууль бусаар төрийн эргэлт хийн Баруун Хан улсыг мөхөөн ахархан оршин тогтносон Шин улсыг байгуулснаар хүчин төгөлдөр бус болжээ. Ван Мин нь 300000 цэрэг бүхий хүчирхэг арми байгуулан Хүннүгийн эсрэг дайны ажиллагаа эхэлсэн боловч түүний энэ санаархал бүтэлгүйгээр дууссан байна. Үжүлэн шаньюй энэ дайны ажиллагаа дуусахын өмнө МЭ 13 онд таалал төгсжээ. Түүнийг Сөйбу овгийн Улэй жоди шаньюй залгамжилсан байна.

Ноён уулын булш

Үжүлэн шаньюйг өнөөгийн Монгол улсын Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт Ноён ууланд оршуулсан. Энэхүү булшыг 1925 онд Орос-Зөвлөлтийн эрдэмтэн Козловын шинжилгээний анги малтмалт хийжээ. Малталт хийсэн булшуудаас нутаг Булш No 6 Үжүлэн шаньюгийнх болно. Yүнийг уг булшнаас олдсон эд зүйлсийн дотор байсан хятадын эзэн хаанаас МЭӨ 1 онд бэлэглэсэн аяганы бичээсээр тогтоосон байна. Уг булшнаас хятад, бактри гаралтай нэхмэлүүд, скифийн барилаар хүннү урчуудын бүтээсэн амьтдын дүрсүүд зэрэг гайхамшигтай урлагийн бүтээлүүд олджээ.

Мөн үзэх

Өмнөх
?
Өмнөд Хүннүгийн шаньюй
МЭӨ 8 он-МЭ 13 он
Дараах
Улэй жоди шаньюй