Довдойн Баяр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q3875101 (translate me)
No edit summary
Мөр 37:
Д.Баяр нь УБДС-ийн түүх-газарзүйн ангид байх цагаасаа Монголын нэрт археологич [[Намсрайн Сэр-Оджав|Н.Сэр-Оджав]], [[Доржхандын Дорж|Д.Дорж]] нарын удирдлагаар археологийн судалгааны арга барилд суралцан эрдэм шинжилгээний замаа эхэлж, “Каменные изваяния Восточной Монголии (Дорнод Монголын Чулуун хөрөг)” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэн, “Монгол нутаг дахь хүн чулуун хөшөө” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
 
Д.Баяр нь Монгол-Зөвлөлтийн түүх-соёлын хамтарсан экспедици, Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хархорумын шинжилгээний анги”, “Дорнод Монголын хүн чулуун хөшөө судлах”, Монгол-Японы “Гурван гол”, Монгол-Солонгосын хамтарсан “Дорнод Монголын судалгаа”, ЮНЕСКО-гоос зохион байгуулсан “Эртний Хархорум хотын турийг хадгалж хамгаалах” төсөл, Монгол-Германы “Хархорум хотын судалгаа”, Монгол-Туркийн “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг судлах, сэргээн засварлах, хадгалалт хамгаалалт”, Казахстан улстай хамтарсан археологийн төсөл зэрэг 30 гаруй төслийн хээрийн шинжилгээний ангид оролцон ажиллаж, нэлээдийг нь Монголын талаас удирдан зохион байгуулж байв. Тэрээр Монголын дундад зууны археологийн дурсгалыг голлон судалж, [[хүн чулуунчулуу]]н хөшөөний зэрэгцээ Хөшөө Цайдам дахь Түрэгийн алдарт жанжин Куль-Тегин, Билгэ хааны тахилын онгоны цогцолбор дурсгал, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын Цогт их сүмийн гэрийг малтан судлах ажлыг удирдаж байсан.
 
Д.Баяр нь “Монгол Улсын түүх” 5 ботийн үндсэн зохиогчийн нэг бөгөөд ганц сэдэвт зохиол 8, хамтын бүтээл 10 гаруйг туурвиж, эрдэм шинжилгээний 200 гаруй өгүүлэл, илтгэл бичсэн бөгөөд түүний бүтээлүүд ОХУ, Япон, БНСУ, БНХАУ, Турк, ХБНГУ, Унгар, Казахтсан зэрэг оронд орчуулагдан нийтлэгдэж байсан.<ref>{{cite web|url=http://irq.kaznpu.kz/pdf/426.pdf|title=Gedenkstätten und Steinskulpturen der Alttürkischen Zeit}}</ref><ref>{{cite web|url= http://www.historyfoundation.or.kr/Data/DataGarden/Journal%2803%29.pdf|title=Journal of Inner and East Asian Studies }}</ref>