Абтай сайн хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 7:
Абтайн улс төрийн бодлого хоёр үндсэн чиглэлтэй байв. Нэгд, өөрийн эзэмшил халхын төв нутагт оршиж, хүчин чадал улам бүр өсөх төлөвтэйг чадмаг ашиглан дөрвөн Ойрадын толгойгоо даан тусгаарлах оролдлогыг эцэслэж, халх ойрадыг нэгтгэн захирахад чиглэгджээ. Академич [[Ш. Нацагдорж]] Абтай ханы Ойрадтай байлдан буулган авсан үйл явдлыг 1577 онд болсон гэжээ. Уул байлдааны шалтаг нь [[Халх]], [[Ойрад]]ын ноёд засгийн эрхийн төлөө удтал тэмцэлдэж байсны үргэлжлэл болох юм. Абтай хаан «урьдын гучин гурван өрөвлөгтөн, дөчин дөрвөн отогтон, жаран нэгэн хэгээртний өшөөг энэ өдөр авав» гээд буцсанаас мэдэгдэж байна. Абтай хэлсэн үг бол түүнээс 110-аад жилийн өмнө Ойрадын ноёд Халхын эзэн [[Агваржин жонон]]г хаанд өргөмжлөх нэрээр жонон тэргүүтэй олон ноёныг гэнэдүүлэн, олонхыг нь хядсан хар явдлыг хэлж байгаа юм.
 
Абтай хан [[бөө мөргөл|бөөгийн онгон шүтлэгийг]] орхиж [[шарын шашин|шарын шашныг]] хүлээн зөвшөөрч түүнийг Халх түмэн даяарынтүмний шашин суртахуун болгон залж авахад хошуучилжээ. [[Асрагч нэртийн түүх]]энд «Абтай хан модон тахиа (15‍‌85) жилийн зун Шунхат уулын ар дахь хуучин балгасанд өндөр дэлдэж, мөн жил жил сүмийн үйлийг эхэлсэн ба гал нохой (15‍‌86) жилд [[Түмэд нутагт морилж [[Содномжамц далай лам]]тай учраад түүнээс «номын их Очир хаан» цол авч их нутаг Хар Өлөнд байхад буцаж ирсэн» гэжээ. Гэтэл [[Эрдэнэ зуу]]гийн намтарт «Абтай хаан аравдугаар гал туулай жилийн доторхи улаагчин үхэр жил (15‍‌77) III далай ламд мөргөсөнд Содномжамц, Абтай хааныг цогт очир номун сайн хаан хэмээн дуудаад тамга соёрхож Их Монголын хаан болгон бошго соёрхов» гэжээ. Харин төвд сурвалж бичигт, [[Ю. Н. Рерих]]ийн өгүүлснээр III Далай лам Содномжамц 15‍‌77 онд нутгаасаа гарч замдаанзамдаа [[Алтан ханыхан]]ы гурван удаагийн угтуул элч нартай уулзаж аялан явсаар Түмэдийн газар ирж хойтон жил нь Алтан хантай уулзжээ. Абтай хан Содномжамцыг Түмэдэд дахин ирсэн 15‍‌87 онд очиж уулзсан байна.
 
Абтай, дайчин баатар, эрэлхэг зоригтой эр байсан тул түүнийг хуучин цагийн монгол түүхчид улам алдаршуулах зорилгоор «хомхой хуруундаа хар нөж атган төрсөн», «Ар Халхын Абтай галзуу ноён» гэх зэргээр магтан «Очирваанийн хувилгаан», «Түшээт сайн хаан» гэх зэргээр цоллосон байдаг.