Монгол Улсын аймгууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: en:Provinces of Mongolia
Мөр 10:
[[Ардын хувьсгал|1921 оны хувьсгал]]ын дараа аймгуудын хуучин нэрийг халж, Сэцэн хан аймгийг ''Хан Хэнтий уулын аймаг'', Түшээт хан аймгийг ''Богд хан уулын аймаг'', Сайн Ноён хан аймгийг ''Цэцэрлэг Мандал уулын аймаг'', Засагт хан аймгийг ''Хан Тайшир уулын аймаг'', мөн Ховдын хязгаарыг ''Чандмань уулын аймаг'' болон ''Их уулын аймаг'' гэж уулуудын нэрээр өөрчилжээ.
 
1931 онд засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх шийдвэр гарчээ. Ингэснээр Ховд, Дөрвөд (хожим Увс гэж нэрлэгдсэн), Алтай (хожим Говь-Алтай гэж нэрлэгдсэн), Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Тариачин (хожим Булган, Сэлэнгэ аймгуудын хэсгүүд болж хоёр хуваагдсан), Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод (хожим Чойбалсан гэж нэрлэгдсэн) аймгууд үүсгэгджээ. 1954 онд өмнөд Говь цөлийн хэсэг газрыг Хятад дахин авчээ. Тэгээд Монгол улсын үлдсэн нутаг дэвсгэрийг засварлаж, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгуудыг бүтээжээбайгуулжээ. Хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийг Төв аймгаас салгажээ.
 
1963 онд Чойбалсан аймгийг дахин Дорнод нэртэй болгож, Улаанбаатарыг Төв аймгаас салгаж тусдаа захирагддаг болгожээ. 1994 онд Булган аймгийн 2 сумыг Эрдэнэттэй нийлүүлж Орхон аймгийг, Сэлэнгэ аймгийн 4 сумыг Дархантай нийлүүлэн Дархан-Уул аймгийг бий болгов. 1996 онд Говьсүмбэр аймгийг Дорноговиос салган аймаг болгожээ.