Хэрлэн гол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 24:
}}
'''Хэрлэн гол''' нь [[Хэнтийн нуруу]]наас эх авч урссаар [[Хөлөн нуур]]т (Далай нуур) цутгадаг [[Монгол]]ын томоохон [[гол]]уудын нэг юм.
Номхон далайн ай савын гол мөрд дотор уртын хэмжээгээр тэргvvн байранд ордог. Хэрлэн гол монголын Дорнод хэсэг хэд хэдэн аймгийн нутгийг дамжин урсаж улмаар тус улсын хилээс гадагш гарч Далай нуурт цутгадаг. Их хэнтий нурууны өвөр бэлээс эх авч урсах Богдын гол, Цагаан гол хоёрын уулзварыг Хэрлэн голын эх гэж vзнэ. Иймд улсын хил хvртэл 1090 километр урт, ус хураах сав газрын талбай 116,455 хавтгай дөрвөлжин километр бөгөөд усны дундаж унал километр тутамд 1,2 метр болно. Ингэхлээр Номхон далай ай савын гол мөрний бvх талбайн 54 хувийг Хэрлэн голын усны сав эзэлдэг. Голын нийт уртад гульдиралын өргөн, усны гvн, урсгалын хурд ихээхэн ялгаатай байна. Жнь: Хэрлэнгийн эхний хэсэгт гульдиралын өргөн 30-50м, дунд, адаг хавьд 150-200м болж 0,8-1,5 метрийн гvн зонхилно. Урсгалын хурд уулсын хэсэгтээ 2 м/сек, нам тал газраа 1 м/сек болно. Хэрлэн голд Мөрөн, Цэнхэр, Аварга зэрэг гол горхи цутгадаг. Хэрлэн гол гидрокарбонит-хлоридын ус бvхий гол мөрний ангилалд багтана.
Номхон далайн ай савын гол мөрөд дотор уртын хэмжээгээр нэгдүгээрт орно. Хэрлэн гол Монголын дорнод хэсгийн бараг тэхий дундуур Төв, Хэнтий, Дорнод аймгийн нутгийг дамжин урсаж улмаар улсын хилээс гадагш гарч Далай нуурт цутгана. Хэрлэнгийн тунгалаг усыг түшиглэж түүний уудам хөндий дагуу Хэнтий, Дорнод аймгиин эдийн засгийн чухал төвүүд, газар тариалан, мал аж ахуй зэрэг үилдвэрлэлийн үндсэн салбар байрших тул эдийн засгийн их ач холбогдолтой юм.
 
Ийм ч учраас усны гуримбайдал нь нилээд сайн Их Хэнтийн нурууны өвөр бэлээс эх авч урсах Богдын гол, Цагаан гол хоёрын уулзварыг Хэрлэн голын эх гэж үзнэ. Иймд улсын хил хүртэл 1090 километр урт, ус хураах сав газрын талбай 116, 455 хавтгай дөрвөлжин километр бөгөөд усны дундаж унал километр тутамд 1,2 метр болно. Ингэхлээр Номхон далайн ай савын гол мөрний бүх талбайн 54%-ииг Хэрлэн голын усны сав эзлэх ажээ. Хэрлэн гол хэдийгээр өндөр уулнаас эх авч урсах боловч гурим байдал, хөндийн хэлбэр хэмжлийг харгалзан түүнийг талын голд хамааруулж болно. Голын хөндий дээд биедээ, тухайлбал Ширэгт голын билчэр хүртэл 0,7-0,9 километр өргөн, хажуу нь эгц, хад асга ихтэй байдаг.
 
Харин Тэнүүн, Тэрэлж, Бүрх зэрэг томоохон голын уулзварт хөндийн ёроол 5-10 километр хүртэл уужирч ихээхэн намагжина. Хэрлэнгийн буудлаас доошлоход дахин 0,3-0,5 километр болтол нарийсавч уулнаас мултармагцаа даруй хээр талд орж 10-20 километр өргөн хөндийгөөр урсахдаа урсгалын хурд, унал эрс саарч нилээд тойрон тахирлахын (тахирлалын коэффициент 0,46) сацуу хэд хэд салаална Хэрлэн голын нийт уртад голын татам үзэгдэн түүний өргөн заримдаа 2-3 километр хүрч нуга намгийн өвслөг ургамал бут бургас ургах ба хуучин гулдирал, салаа татуурт хуваагджээ. Голын нийт уртад гулдиралын өргөн усны гүн, урсгалын хурд ихээхэн ялгаатай байна. Жишээлбэл: Хэрлэнгийн эхний хэсэгт гулдиралын өргөн 30- 50м, дунд, адаг хавьд 150- 200м болж 0,8- 1,5 метрийн гүн зонхилно.
 
Урсгалын хурд уулсын хэсэгтээ 2 м/сек, нам тал газраа 1 м/сек болно. Голын үндсэн тэжээл нь хур бороо бөгөөд цас, гүний ус хоёр өчүүхэн (15-18 %) хувииг эзлэнэ. Олон жилийн ажиглалтаас үзэхэд усны түвшний хэлбэлзэл (хамгийн өндөр, хамгийн нам түвшний зөрүү) Хэрлэнгийн буу-далд 343 м, Өндөрхаанд 250 м, Чойбалсан хотод 234 м байсан бөгөөд хамгийн өндөр түвшин зуны хур борооны үер буухад, хамгийн нам түвшин өвөл тохиолдоно.Иймд зөвхөн дулааны улиралд (5,6,7,8,9-р саруудад) бүх урсцыл 80 гаруй хувь урсаж өнгөрдөг бөгөөд энэ баримт бол урсцын бүрэлдэн тогтоход хур борооны ус хичнээн их нөлөөтэйг харуулж байна. Нөгөө талаар бүх урсцын 30 гаруй хувийг хаврын үерийн ус эзэлнэ. Энэ нь Хэрлэнгийн савын уулт нутагт цас нилээд орж хайлахдаа ус-ны урсцыг багагүй нэмэгдүүлдгийн баримт бизээ.
 
Хэрлэн гол уулнаас гарч хэдэн зуун километрийн турш элсэрхэг хөрс бүхий хээр тал дундуур урсдаг болохоор ууршуулах, шингээх зэргээр усаа алдаж урсац нь мэдэгдэхүйц татарч багасна. Зам зуурт Мөрөн, Цэнхэр, Аврага гэх мэт гол горхи цутгах боловч ууршилтыг нөхөж эс чадна. Хэрлэн гол ойт хээрийн бүсээс хуурай хээрийн бүсэнд шилжихдээ жилийн бүх урсцын 40-50 хувийг алддагийг энэ хүснэгт харуулж байна.
 
Усны дулааны гурим байдал ч гэсэн голын нийт уртад жигд биш, эхний хэсэг нь адгаасаа эрт хөлдөж орой гэсэх учраас хөлдүү байх хугацаа 1-2 долоо хоногоор илүү дутуу байх явдал ерийн хэрэг болно. Энэ нь юуны урьд өндөр уулын сэрүүн уур амьсгал, газрын гадаргын хэлбэр дүрсээс шалтгаалсан хэрэг бизээ. Хэрлэн голын ус 10-р сарын сүүлчээр зайртаж, 11-р сарын эхээр хөлдөөд ихэвчлэн 4-р сарын сүүлчээр гэсч цэлмэнэ. Хавар бүр цөн түрэх боловч эрч хүч нь бага, тэгтлээ олон хоног үргэлжилдэггүй байна. Мөсний зузаан аль ч хэсэгтээ 1 метр орчим бөгөөд гүйхэн газраа ёроолгүй хөлдөж халиа тошин үүсгэх явдал тохиолдоно.
 
Хэрлэнгийн сав дахь усны гадаргаас уурших ууршилт Номхон да-лайн савд багтах голууд дотроо дээгүүр орно. Жишээлбэл: Аврагын голын цутгалан хавьд 5-р сард 170 см,г талбайгаас уурших өдрийн дундаж ууршилт 150 см3, сарын дундаж 4500 см3 буюу 24 мм болж байв. Усны балансын ойролцоо тооцооноос үзэхэд Хэрлэнгийн савд жилд дунджаар 277 мм буюу 18,4 шоо дөрвөлжин километр хур бороо орох бөгөөд түүний дөнгөж 0,5 шоо дөрвөлжин километр голын урсцад, 17,9 шоо дөрвөлжин километр нь ус, хөрсний гадаргаас ууршихад зарцуулагддаг байна. Тэхдээ усны гадаргаас уурших ууршилтын явц дулааны улиралд хөрсний гадаргаас уурших ууршилтаас арай илүү байж болох юм. . Хэрлэн голын хатуу урсцын хэмжээ харьцангуй их байдгаараа бусад голуудаас эрс ялгагдана. Усны булингар Хэрлэнг уруудах тутамд нэмэгдэнэ. Энэ нь голын эхэнд усны эрозийн хүч илүү байдаг бол дунд ба адаг хавьд зөөвөрлөх ба тунаах явц голлодгоос шалтгаалдаг бизээ. Хэрлэн голд тунаадсын секундийн дундаж зарцуулга 18 кг хүрдэг явдал Ононгоос их болохыг нотлож байна.
 
Усны химийн бүтэц, нийт эрдэсжилт, улирал бүрд харилцан адилгүй бөгөөд голын уртад ч нилээд ялгаа гарна. Усны зрдзсжилт досшлох тутам нзмэгдэж байна. Энэ нь голын урсац уруудах тутамд багасаж гүний усны тэжээл нэмэгддэг зүй тог-тоолтой холбоотой юм. Хэрлэн голын ус Дорнот хэсгийн бусад голын адил гидрскарбонат-хлоридын ус бүхий гол мөрний ангилалд хамаарна. Энэ голд Онон мөрний адил Тул, Цурхай, Зэвэг, Хайруус, Алгана, Цулбуурт, Булуу цагаан, Гутаарь, Мөрөг жараахай зэрэг олон төрөл зүйлийн загаснууд амьдардаг Хэрлэн гол гидрокарбонит-хлоридын ус бvхий гол мөрний ангилалд багтана.
 
[[Ангилал:Монголын голууд]]