Ван: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Ван''' хэмээх нь Хятадаар Хан гэсэн утгатай үг бөгөөд Эртний Хятадын улсуудад их хаадыг [[хуанди]], бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. [[Монголын нууц товчоо]]нд [[Хэрэйд]]ийн [[Тоорил Хан]]д [[Алтан улс]]ын хаан Ван цол олгосоноор Ван Хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Энэ цол бол хятадын төрийн [[улс төр]]ийн бодлогын нэг хэсэг байсан бөгөөд [[хуанди]] бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзэлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цолыг олгодог байсан байна.
 
Чин улсын үеэс Манжийн төрийн тэргүүн зэргийн хэргэм болон Манжийн төр улсыг байгуулахад гавьяа байгуулсан хүмүүст олгодог хэргэм болсон байна. [[Манж Чин улс]]ын үе болон [[Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улс]]ын үеүүдэд хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Манж Чин улсын үеийн вангийн хэргэм дээр [[чин ван]], [[жүн ван]] тэргүүтэн зэргийг нэмж олгодог байжээ. Ван хүн гурван нүдтэй тогосны [[отго]] малгайдаа зүүдэг байсан байна.