Тим Данкан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 34:
}}
 
'''Тимоти "Тим" Теодор Данкан''' ({{lang-en|Timothy "Tim" Theodore Duncan}}) нь [[1976 он]]ы [[4 сарын 25]]-нд [[Америкийн Нэгдсэн улс]]ын харъяан дахь [[АНУ-ын Виржинийн Арлууд|Виржинийн арлууд]]ын нэг болох [[Сейнт Кроикс]]т төрсөн, [[Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо]]ны [[Сан Антонио Спөрс]] багийн тоглогч юм. 2,11 м өндөртэй, 116 кг жинтэй хүчний довтлогч, төвийн тоглогчийн байрлалд тоглодог, [[НБА-ийн аваргуудын жагсаалт|НБА-ийн аварга]] цолыг 4 удаа, [[НБА-ийн улирлын шагналууд|НБА-ийн Финалын МВП]] шагналыг 3 удаа, [[НБА-ийн улирлын шагналууд|Улирлын Үнэ цэнтэй тоглогч]] 2 удаа, [[НБА-ийн улирлын шагналууд|оны шилдэг шинэ тоглогч]]ийн шагналыг хүртэж байсан бөгөөд Спөрс багийн ахлагч билээ.
14 удаа [[Бүх оддын тоглолтуудын жагсаалт|НБА-гийн бүх оддын тоглолт]] -д оролцсон тэрээр НБА -д орсон эхний 13 улиралдаа дарааллан [[НБА-ийн шилдэг баг|Бүх НБА-ийн баг]], [[НБА-ийн шилдэг баг| НБА-ийн шилдэг хамгаалалтын баг]]-т нэрлэгдсэн түүхэн дэх цорын ганц тоглогч юм. Тоглох арга барил нь хэтэрхий даруухан имижтэй түүнийг [[Майкл Жордан]]аас хойш НБА -д хамгийн том нөлөө үзүүлсэн тамирчдын нэгд тооцдог бөгөөд, НБА -н мэргэжилтнүүд түүнийг бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн аугаа шилдэг хүчний довтлогч хэмээн үнэлдэг. Мөн сагсан бөмбөгийн сууринд тулгуурласан түүний тоглох арга "The Big Fundamental" хэмээн Шак хочилсон юм.
 
== Бага нас ==
Тимоти Теодор Данкан нь [[Мексикийн булан]] ба [[Номхон далай]]н дунд орших жижигхэн арал Сейнт Кроикст [[өрлөгчин]] Виллиам, [[эх баригч]] Лоне хоёрын 3 дахь хүүхэд нь болж мэндэлжээ. Арал дээрх олон хүүхдүүдээс магадгүй Данкан хамгийн их амжилтад хүрсэн хүүхдүүдийн нэг байх. Тим багын өсгөлүүн том биетэй хүүхэд байсан ба ангийнхнаасаа үргэлж толгой илүүтэй өндөр байдаг байв. Тэрээр 8-н настайдаа анги дэвшсэн ба хожим [[коллеж]]ид орохдоо үеийхнээсээ нэг насаар дүү байлаа.
 
Тэрээр өөрийн эгч нар болох Шерил, Трисиа нарын адил эрүүл чийрэг өсгөлүүн бадриун биетэй байв. Сейнт Кроикс арал нь [[сагсан бөмбөг]]чдийг биш харин [[усанд сэлэгч]]дийг төрүүлэн гаргадаг газар юм. Түүний эгч Трисиа нь мөн энэ замналын дагуу мэргэжлийн усанд сэлэгч болсон ба 100 метр , 200 метрийн араар сэлэх төрөлд дэлхийд чансаагаараа дээгүүр бичигдэж [[1988]] оны [[Сөүлийн олимп]]од хүртэл оролцоод амжсан нэгэн аж. Трисиа өөрийнхөө дүү Тимийг өөрөөс нь ч давсан амжилт үзүүлэх усанд сэлэгч болно гэдэгт итгэдэг байлaa.
 
{{DEFAULTSORT:Данкан, Тим}}