Програмистуудын өдөр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "Програмистуудын өдрийг олон програм хангамжийн компани, үйлдвэрүүд тэмдэглэдэг бөгөөд жи..."
(Өөрчлөлт алга)

11:38, 13 Есдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Програмистуудын өдрийг олон програм хангамжийн компани, үйлдвэрүүд тэмдэглэдэг бөгөөд жил бүрийн 256 дахь (16-тын тооллын системээр 100 дахь буюу 28 дахь) өдөр тэмдэглэдэг олон улсын мэргэжлийн өдөр юм (Өндөр жилд 9-р сарын 12-нд, бусад жилд 9-р сарын 13-нд). Орос улсад албан ёсоор тэмдэглэдгээс гадна Монгол, Аргентин, Израиль, Бангладеш, Чили, Бразил, Мексик, Австри, Герман, Канад, Хятад, Хорват, Чех, Франц, Гватемал, Энэтхэг, Бельги, Австрали, Шинэ Зеланд, Польш, Румын, Ирланд, Итали, Серби, Словени, Өмнөд Африк, Их Британи, АНУ, Уругвай улсууд тэмдэглэдэг.

256 (28) гэдэг тоог сонгож авсан нь програмистуудын хамгийн сайн мэдэх 8 бит буюу 1 байтад дүрсэлж болох нийт тоо юм. 256 нь 365-аас бага хамгийн их хоёртын үржвэр юм.

Албан ёсны баяр

Веб дизайны компани "Parallel Technologies"-ийн ажилчид болох Валентин Балт, Михаил Червиаков нар энэ өдрийг анх гаргаж иржээ. 2002 оны эхээр тэр хоёр Оросын засгийн газарт энэ өдрийг албан ёсоор програмистуудын өдөр хэмээн бүртгүүлэхээр хөөцөлдөж байсан.[1]

2009 оны 7-р сарын 24-нд Оросын Харилцаа Холбоо, Олон Нийтийн Хэвлэл Мэдээллийн сайд "Програмистуудын Өдөр"-ийг шинэ мэргэжлийн амралтын өдрөөс бүртгэх тушаал гаргажээ.[2][3]

2009 оны 9-р сарын 11-нд Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев уг тушаалд гарын үсгээ зурж баталгаажуулав.[4][5]

  1. «Праздник 256-го дня»
  2. «У программистов может появиться свой официальный праздник»
  3. "Ъ-Новости - Российские программисты получат профессиональный праздник". Kommersant.ru. Archived from the original on 2012-06-30. Retrieved 2011-09-13.
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Kremlin
  5. Президент России подписал указ об утверждении Дня программиста