Их-Уул сум (Хөвсгөл): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 4 interwiki links, now provided by Wikidata on d:q2607961 (translate me)
No edit summary
Мөр 33:
== Түүх ==
1931 онд Хөвсгөл аймаг байгуулагдахад бий болжээ. 1933 оны тооллогоор 718 өрхийн 2,700 оршин суугч, 68,000 орчим толгой малтай байв. 1956 онд [[Тариалан сум (Хөвсгөл)|Тариалан суманд]] нэгтгэгдсэн ч 1959 онд дахин зохион байгуулагдсан. 1958-1990 онд Саруул-Амьдрал [[нэгдэл]] үйл ажиллагаагаа явуулж байв.
Түүхийн ухааны Доктор (Ph.D) Дашнямын Отгонтөгс Хөвсгөл аймгийн Их-Уул суманд төрсөн. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, ‘’Шадар Ван Чингүнжавын хөшөө’’, Хөвсгөл аймгийн Чандмань Өндөр сумын Ариг голын хөвөөн дээр ‘’Алун Гоо’’ хатны хөшөөг барималч Д.Цэдэн-Ишийн хамтаар бүтээжээ.
 
2003 оноос АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдарч, Дэлхийн Монголчуудын Холбоо ТББ-ийн тэргүүнээр ажиллаж эл холбооны шугамаар http://www.worldmongol.com/ вэб сайт ажиллуулж Монголын түүх соёл, дүрслэх урлагийн хөгжлийг сурталчлах чиглэлээр багагүй ажил хийж байна.
Хотгойдын шадар ван [[Чингүнжав]] Манжийн түрэмгийлэгчдээс зугтаж явахдаа одоогийн Их-Уул сумын Асгат багийн баруун давааг даван одсон гэсэн түүх байдаг. Түүний хайртай хонгор морь баруун давааны бартааг үл ажран тэнхээт хүлгийн ёрыг гаргаж замын хар хатираагаар давахыг харсан нутгийн ардууд түүнээс хойш баруун давааг Хонгорын даваа гэж нэрлэх болжээ. Хожим нь Шадар Ван Чингүнжав ар зуслангийн Ангархайн ам гэдэг газар гал түлж цай чанаж ууж байгаад баригджээ.
Их-Уул суманд хамгийн өндөр нь Халзан Бүргэдтэй уул ар зусланд байдаг. Халзан Бүргэдтэй уул ххк захирлаар Их-Уул сумын уугуул Бэсүд Дашнямын Самбуу-Ёндон ажиллаж байна.