Хэнань муж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q43684 (translate me)
No edit summary
Мөр 47:
Хэнань нь 5000 гаруй жилийн түүхтэй, [[Хятадын түүх|Хятадын соёл иргэншлийн голомт]] гэгддэг бөгөөд 1000 орчим жилийн өмнө Хятадын соёл, эдийн засаг, улс төрийн төв нь байв. [[Шан улс]]ын нийслэл [[Иньшү]], [[Шаолинь хийд]] зэрэг түүх соёлын олон дурсгалууд байдаг. [[Хятадын түүхэн нийслэлүүд|Хятадын эртний найман их нийслэлийн]] 4 нь буюу [[Лүоян]], [[Аньян]], [[Кайфэн]], [[Жөнжоү]] нь Хэнань мужийн нутагт оршдог.
 
{{convert|167000|km2}} газар нутагтай Хэнань мужийн нутаг дэвсгэрийн ихэнхийг үржил шимтэй, хүн ам шигүү суурьшсан [[Хойд Хятадын тэгш тал]] эзлэнэ. Муж [[ШэньшиШэньси]], [[ШаньшиШаньси]], [[Хэбэй]], [[ШаньдонШаньдун]], [[АньхүйАньхуй]], [[Хүбэй]] мужуудтай хиллэдэг. Хэнань нь 94 сая оршин суугчтай, хүн амын тоогоороо Хятаддаа [[Хятадын засаг захиргааны нэгжүүдийн хүн ам|гуравдугаарт]] ордог юм. Хэрвээ Хэнань нь тусгаар улс байсан бол хүн амынхаа тоогоор [[Мексик]]ийн дараа, [[Филиппин]]ий өмнө, дэлхийд 12-рт орох байсан.
 
Хэнань муж Хятадын 5 дахь том эдийн засаг бөгөөд далайн эргийн бус мужуудаас хамгийн том эдийн засагтай нь юм. Гэвч [[нэг хүнд оногдох ДНБ]] нь зүүн болон төвийн мужуудтай харьцуулахад бага тул Хятадын хоцрогдсон бүс нутгуудын нэгд тооцогддог. Мужийн эдийн засаг багасч буй хөнгөн цагаан болон нүүрсний нөөц, мөн газар тариалан, хүнд үйлдвэр, аялал жуулчлал, жижиглэн худалдаанаас хамааралтай. Өндөр технологийн аж үйлдвэр болон үйлчилгээний салбар хөгжөөгүй бөгөөд Жөнжоү, Лүоян хавиар төвлөрсөн байдаг.