Романтизм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
Романтизм
Энэхүү чиглэл XIX зууны эхэнд үүссэн ба Францын хөрөнгөтний хувьсгалаас үүдэлтэй. Уг хувьсгалын үр дүнд сэтгэл дундуур үлдсэн залуу үеийнхний сэтгэлийн хямрал уг чиглэлийг бий болоход нөлөөлжээ.
Эхний илрэл нь сэтгэл догдлолыг их гаргах эрмэлзлэл, нууц, далдын хүчийг бишрэх, дундад зууныг санагалзаж байсан зэрэг нь бодит амьдрал, хувьсгалт үзлээс холдуулж байв. Гэсэн ч романтизмд дэвшилтэд зүйлүүд их байсан нь тэргүүлэх үүрэг гүйцэтгэхэд нөлөөлсөн юм.[[файл:Caspar David Friedrich 032 (The wanderer above the sea of fog).jpg|250px|thumbnail|right| Давид Фридрих 1818 он]]
 
'''Хөгжмийн романтизм'''
Мөр 10:
'' Урлаг бол ажил хэрэгч, гавшгай зүйл'' бөгөөд эрин үеийн эрэлт хэрэгцээнд түргэн хариу өгдөг гэж дэвшилтэт романтизм үзээд классицизмын төлөөлөгчид цаг үеэ тасархай, хүйтэн хөндий, амьдралгүй, дэг жаяг, дүрэмд баригдсан байна хэмээн шүүмжилж байв. Романтистууд үндэсний түүх, ардын уран бүтээл, өвөрмөц бүхнээ хөгжүүлэх, хурц дайчин амьдралыг шохоорхохыг нийтэд уриалж байсан юм.
Уран зураач,зураасан зургийн нэрт бүтээлч ''Теодор Жерико(1791-1824)'' классицизмын номлолын эсрэг эрч тэмүүлэлтэй, урлагийн төлөө тэмцлийн магнайд явсан уран бүтээлч юм. Тэрээр Францын романтизмын уран зургийг үндэслэгч бөгөөд сэтгэл хөдлөрөөр дүүрэн, Бурбоны монархийн эсрэг, капиталист ертөнцийн эсрэг сэтгэлгээгээр амьсгалж байв. Романтизм гэдэг үгийг түүний урлагт зориулан хэрэглэсэн нэр томъёо гэж үздэг. Тэрээр эртний хуучин сэдвээс татгалзаж, классицизмын дэг жаянаас чөлөөлөх бүтээлч хандлагыг урлагт нэвтрүүлсэн билээ. Жерикогийн ажлууд орчин нөхцөлтэйгөө салшгүй холбоотой хэв шинжит амьд дүрүүдийг гарган тавьж байлаа. Тэрээр өөрийн гэсэн уран сайхны хэллэгээ олсон, өөрөөр хэлбэл, бодит хувь хүний зөрчилдөөнийг илэрхийлэх аргаа нээн олж чадсан тул романтизмыг гүн үнэнийг мэдэрсэн чиглэл хэмээн үздэг билээ.
[[File:Théodore Géricault - Le Radeau de la Méduse.jpg|250px350px|thumbnail|right|''Теодор Жерико 1817он Медүзын сал'']]
Жерико руалд төрсөн ба К.Ж.Вернед 1714-1789 онд шавь оржээ. Верне дайн байлдаан, аж байдлын сэдвээр бүтээж байсан нь Жериког тухайн үеийнхээ амьдралд ойр бүтээл туурвих сэтгэлийг төрүүлсэн байна. Дараа нь классицизмын төгсгөл үеийн төлөөлөгч П.Н.Герений урланд суралцаж байхдаа тухайн урлагийн хэвшмэл зогсонги байдлын эсрэг тэмцэх сэтгэлгээг төрүүлсэн байж магадгүй. Итали(1816-1817), англи(1820-1822), Бельги(1820), Францын нийслэлд ажиллаж амьдарч, урлагийн сонгодог өвтэй танилцаж нүдээ нээсэн нь түүний уран бүтээлд ач тусаа өгчээ. Олон авъяас билигтэнтэй учирсан боловч тэрээр Антуан Жан Грогийн авъяасыг хэнээс ч илүүд үзэж бахдан биширч байв. Тэрээр Наполеоны дайны адал явдлуудыг дүрсэлж байсан учир түүний бүтээлүүд хүйтэн ёслолын маягтай байсан боловч шууд дагасангүй, тиймээс ч Жерикогийн бүтээл дайчин амьдралтай, сэтгэл хөдлөм хурц өнгөөр дүүрэн болсон байдаг. Тухайлбал, <<Давшилтад орж буй эзэн хааны морьт хорооны дарга>>(1812) бүтээлд Францын арми Орос орон руу довтолж байсан түүхэн үйл явдлыг харуулна. Уг бүтээлд захирах хүч чадал, баатарлаг дүр тод гарч чадсан юм. Үүнтэй зэрэгцэн айсуй эмгэнэл ч харагдах шиг болдог. Дэл сүүлээ хийсгэн огцом хүч авсан морь цэргийн даргыг тулалдааны аймшигт талбар руу аван одож байна. Цэргүүдээ дайнд уриалж байгаа цэргийн даргын хөдөлгөөн зургийг эрчимтэй, хөдөлгөөнтэй, амьд болгон харуулж байна.
<<Шархадсан цэргийн дарга>>(1814) тулалдааны талбараа орхиж байгаа нь түрүүчийн зургийн үргэлжлэл юмуу, эсрэг хувилбар гэлтэй. Хөл дээрээ арайхийн тогтож байгаа энэ хүн итгэлгүй, айсан, сандарсан, зовсон байх нь үзэгчдэд нэн итгэл үнэмшилтэйн дээр франц түмний сэтгэл санааны илэрхийлэл болсон гэлтэй.
Италид аялал Микеланжелогийн уран бүтээлтэй танилцсан явдал сүрлэг хэллэгтэй бүтээл туурвихад дэмжлэг болжээ. <<Ром дахь морин уралдаан>>(1817) бүтээлд уралдаанд орж байгаа морьд сүрлэг, цоглог хэллэгтэй болсон байна. Тэрээр Францад буцаж ирээд баатарлаг үйлсийг харуулсан бүтээлүүдийнхээ оргил нь болсон << <<Мезуда>> хөлгийн сүйрэл>> (1818-1819) зургаа бүтээжээ. Туршлагагүй ахмадын балгаар Сенегалийн эрэгт сүйрсэн хөлөг онгоцны 140 хүнээс 15 нь үхлийн ирмэгт аврагдсан тухай түүхийг 700х500 см хэмжээний аварга хавтгайд бүтээсэн билээ. Тэнгэрийн хаяанд үзэгдэх хөлөг онгоцыг мэдрэхээ байсан үхлүүт, галзуурсан хүмүүс өрөвдмөөр хөөрхийлэлтэй харагдана. Гэвч хувь заяа түшиж, хөлөг аврагдаж байгаа тухай зөн бэлгэдлийн санаа агуулсан уг бүтээлд Романтизм хэмээх нэр томъёо нэн зохисон хэмээдэг билээ.
 
[[файл:Caspar David Friedrich 032 (The wanderer above the sea of fog).jpg|250px|thumbnail|right| Давид Фридрих 1818 он]]
'''Эжен Делакруа'''(1798-1863) романтизмын гол төлөөлөгч бөгөөд түүний уран бүтээл нь эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгчдийг гүнээ хайрлан дэмжиж, сайн үйл хэрэг, шударга үнэний ялалтад бат итгэн тэмцэж байсны тод жишээ болж байдаг.
Алдарт зураач Делакруа уран зураг, зураасан зураг төдийгүй сүрлэг бүтээлээрээ нэрд гарсан төдийгүй өнгөний нэгдэл, хослол, зохицлын нарийн онолыг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулсан билээ. 1822 онд <<Данте Вергилий хоёр>> зургаараа анх үзэсгэлэнд оролцсон ба уг зохиомж нь хурц сонин өнгө аяс, уран дүрслэл, эмгэнэлт байдлаараа нэн содон юм. <<Хиосынхныг харгисласан нь>>(1824) гэдэг цаг үеийнхээ эмгэнэлт үйл явдлыг хөндөж зурсан бүтээл нь бүр ч их сэтгэгдэл төрүүлж байлаа. Энэ зурагт Туркийн булаан эзлэгчдийн эсрэг грекийн ард түмний баатарлаг тэмцэл, цаг үеийнхээ чухал үйл явдлыг хэрхэн үзсэн зураачийн үзэл бодол, хурц мэргэн санаа тод тусчээ.
 
[[File:Théodore Géricault - Le Radeau de la Méduse.jpg|250px|thumbnail|right|''Теодор Жерико 1817он Медүзын сал'']]
Делакруагийн зард гарсан бүтээлийн тоонд ''Түмнийг эрх чөлөөнд уриалагч''(1830) гэдэг уран зураг орно. Зохиомжийн төв хэсэгт эрх чөлөөний төлөө тэмцэгчдийн тугийг өндөрт өргөж яваа шантаршгүй зоригт бүсгүйн дүрийг бүтээжээ. Амьдралын бодит үнэнийг уран сайхны дүрээр илэрхийлэх уран зургийн аргыг чөлөөтэй хэрэглэж, домгийн болон түүхийн олон дүрийг хамтатган бүтээсэн энэ гайхамшигт туурвилд үхэшгүй мөнхийн бэлгэдэл болсон домогт хүү Гаврош хүртэл хоёр гартаа буу барин тэмцэж явна. Нимгэн цагаан хувцастай бүсгүй хайрган дундаар нүцгэн хөлөөрөө урагш алхан, босогчдыг араасаа уриалан дуудаж, гартаа бүгд найрамдах улсын гурван өнгийн туг барьж, ойртон ирж буй ялалтын бэлгэ тэмдэг болгон дээш өндөрт хийсгэжээ. Зураач 1831 онд Дорно дахины Алжир, Мароккоор аялах үедээ хурц нар ээсэн ганган байгаль, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд, салхинд дэрвэсэн өргөн халхгар хувцастай эрэгтэйчүүдийг олон янзаар дүрсэлж байв. Адал явдлаар дүүрэн ав хомрогын тухай олон бүтээлийн дотроос <<Арслан, бар агнасан нь>> сэдвээр нүд хужирлам сайхан бүтээл туурвижээ. Алжир бүсгүйчүүлийн өвөрмөц амьдрал, аж төрлийг хөруулсан <<Алжир эмэгтэйчүүл төрхөмдөө>>(1834), <<Марокко дахь еврейн хурим>>(1841) зэрэг олон зураг зуржээ. Дорно дахинд түр зуур хийсэн аялал нь зураачийн цаашдын уран бүтээлд чухал ач холбогдол гүйцэтгэв. Делакруа түүхийн гол хүч бол ард түмэн гэдгийг уран бүтээлдээ цохон хэлж, өнгөрсөн үеийн түүхэн үйл явдалд эргэн хандаж <<Траяны түүх>>(1840), <<Константинополийг загалмайтнууд эзлэн авсан нь>>(1840) зэрэг алдарт зургаа бүтээжээ. Тэрээр Парисын олон орд харшийн хана, адрыг чимэглэсний сацуу Гёте, Байрон, Шекспирийн зохиолын чимэглэл, тайлбар зургийг зуржээ. Романтизмийн бүтээлчид нь ямар нэгэн тодорхой нэгдсэн хөтөлбөр байгаагүй бөгөөд тэдгээр нь хоорондоо орчин үеэ дүрслэх талаараа нэгдэж байв.