Facebook: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 26:
Мөн та өөрийн Facebook Pages нээж хэрэглэгчиддээ хэрэг болохуйц зүйлсийг багтааж болдог. Түүнийг ашиглан үйлчлүүлэгчидтэйгээ илүү гүн бат холбоосыг тогтоож болох ба гишүүд их орох тусам гинжин холбоо тань улам ихээр томорно.
Эдгээрийг бүгдийг нь холбож хийвэл таньд маркетингийн тун хүчирхэг систем гарч ирнэ. Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ идэвхжүүлэлтийг хийх нэгэн шинэ арга зам гэж нэрлэж ч болох байх.
 
'''Ирээдүй хэр гэгээтэй байна вэ?'''
 
Яг одоогийн байгаа нөөц дээрээ суурилан Марк Зюкербэрг нь Facebook-ийг тун хүчтэйгээр өргөжүүлэх бодлого барьж байна. Одоогоор 300+ гаруй ажилтантай бөгөөд тун удахгүй 700 хүрэх төлөвтэй байна. Том IT компани бүрт байдаг шиг хэрэв та үнэхээр чадварлаг ажилтан бол таньд энэ компанид багтаж шингэх зай чөлөөтэй байгаа гэсэн үг.
(Facebook-ийн удирдлага, Калифорни муж.)
Зарим нэгэн Facebook платформуудын тухай ярих хэрэгтэй байх. Facebook Marked Language (FBML), Facebook Query Language (FQL), API (REST Web Service) ба Facebook JavaScript (FBJS). Эдгээр онцлогуудыг ойлгох нь тун чухал бөгөөд эдгээр онцлогуудынхаа ачаар бусад social network сайтуудаас ялгаран одоогийн амжилтандаа хүрсэн түүхтэй юм. Өөрөөр хэлбэр та Facebook платформд зориулсан програмыг бичих ёстой болж байнаа гэсэн үг.
FBML нь бараг HTML-тай адилхан бөгөөд зарим нэгэн элементүүдийг нь үгүй хийсэн хувилбар нь гэж хэлж болно. Facebook платформд нэмэлт application бичихэд нь тохируулан дэмждэг. Профайлууд, мэдээний захиалга гэх мэт нь эдний платформ нь ямархуу өргөн суурь, цар хүрээтэйг харуулна. Энэ нь ч Facebook-ийн серверүүдийн таны коодыг ойлгох хэл гэж нэрлэж болох.
FQL нь SQL-тай төстэй өгөгдлийн сан юм. Нийтлэг өгөгдлийн сангийн нэмэлт буюу өөртөө хэрэггүй гэсэн хэсгүүдээ авч хаяад засварласан хувилбар нь энэ гэж хэлж болно. FQL ийн тусламжтайгаар өгөгдлийн санд маш хурдтай хандах боломж үүснэ.
Facebook API нь REST-дээр суурилсан интерфэйстэй. Таны бичсэн коод тань Facebook REST серверүүд дээр уншигдаж, тайлагдаж, ажиллаж, нийтлэгддэг. Та өөрийн функцээ дуудахад л тэд таны ажлыг хийнэ. Нууцлалын систем ба нууцлалтай холбоотой хийж буй үйлдлүүд нь тун гайхалтай.
Эдгээр болон бусад мэдээллүүдийн талаар та Facebook Developers Wiki ээс дэлгэрэнгүй унших боломжтой.
Эдгээр онцлогуудыг тусгаж өгсөн нь одоогийн амжилтын гол түлхүүр болсон гэж дээр дурьдсан. Түүний нэг тод илрэл нь гэвэл яг одоо Facebook ийн сервер дээр 5,500 орчим application байршин ажиллаж байна. Тэд бүгд коодлогдсон бөгөөд Facebook платформ дээр л ажиллана. Яг үүнтэй ижилээр MySpace платформ өөрийн хөгжүүлэлтийг хийж бөгөөд Facebook-ийн шийдэлийг араас нь дагаж байх шиг байна.
Facebook платформ дээр ажилладаг жижиг application-уудын ихэнх нь зугаа цэнгэлийн зориулалттай бол бизнестэй холбоотой зарим нэг application ч бий. Таны зохиосон application-ийг илүү олон хүн татаж авч өөртөө суулгах тусам та өөртөө мөнгө хуримтлуулах боломжтой тул өөрийгөө бусдад таниулахын тулд ширүүн тэмцэл дундаас шалгарч гарч ирэх ёстой.
{mospagebreak}
Одоогоор 70,000 аас хол давсан програм зохиогчид Facebook-т зориулсан application бичиж байна. Марк Зюкербэргийн бизнесийн ирээдүйн чиг хандлага ч гэсэн үүнтэй нягт холбоотойгоор өөрчлөгдөж байх учиртай.
Бидний одоогийн мэдэхгүй байгаа зүйл гэвэл Facebook платформ цаашид хэрхэн хөгжиж, шинээр гарч ирж буй өрсөлдөгчийнхөө (Google) OpenSocial шийдэлд хариу барих бол гэдэг асуудал юм. OpenSocial нь төрөл бүрийн сүлжээнд ашиглаж буй коодчилолуудыг хамгийн хялбар аргаар нэгтгэсэн нэгтгэл сүлжээ юм. Төрөл бүрийн social network-уудын коодчилолыг татаж аван, түүн дээр суурилан нэгтгэж болох арга замыг шийдсэн шийдэл гэж ойлгож болно. Orkut, Hi5, Ning гэх мэтийн ихэнх том сайтуудыг нэгтгэх боломжтой болж байгаагаараа давуу талтай.
Саяхан Facebook өөрийн fbFund нэртэй тусламжийн хандивын кампанит ажлыг эхлүүлсэн. Facebook компани өөрсдийн платформыг ашиглан бизнес хийн ашиг олсон компанийн $250,000 ба түүнээс дээших тодорхой үнийн дүнг уг хандивын санд оруулж байхыг уриалсан байна.
'''Ерөнхий Статистик'''
Нийт интернэт хэрэглэгчдийн Facebook-т зочилж буй байдал (2007 11 сар):
Идэвхтэй хэрэглэгчдийн тоо: 49,000,000 (дөчин ес сая).
Сар бүр шинээр бүртгүүлж буй хэрэглэгчид: 4,000,000 (дөрвөн сая).
Өдөр тутам бүртгүүлж буй хэрэглэгчид: 200,000.
Сар тутам хуудас үзэлтийн тоо: over 15 тэрбум.
Сар тутам хийгдэж буй хайлтын тоо: 500 саяас илүү.
Хайлтын индексийн хэмжээ: 200GB.
Нийт оруулсан зургийн тоо: 1.7 тэрбум (circa 44 photos / user).
(Facebook-ийн өнгөрсөн 1 жилийн хугацаан дахь траффикийн үзүүлэлт – Эх үүсвэр: Alexa.)
{mospagebreak}
 
'''Эцсийн дүгнэлт'''
Lee Lorenzen бол анхны Facebook-дээр суурилсан бизнес эрхлэгч компанийн гүйцэтгэх захирал бөгөөд түүний хувьд ирээдүйн Facebook ямар байгааг сонирхож үзье:
1. Facebook-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2008 оны 12 сар гэхэд 200 саяд хүрнэ.
2. Facebook 18 сарын дараа өөрийн 100 тэрбум долларын хувьцаагаа олон нийтэд зарж эхэлнэ.
Lorenzen-ий хувьд одоогийн $15 тэрбум нь тийм ч их тоо санагдахгүй байгаа бөгөөд тэрбээр Facebook-ийн ирээдүй гэрэл гэгээтэй байгаа гэдэгт маш их итгэдэг. Зөвхөн Facebook-ийн хэрэглэгчид үйлчлүүлж болдог онлайн худалдаа нь хайлтын системээс өөрөөр олж болох их мөнгөний уурхай гэж тэрбээр мөн үзэж байна.
2008 онд түүний бодлоор 2 тэрбумаас хол давсан орлоготой байх бөгөөд 2009 онд 4 давсан тэрбум долларын орлоготой ажиллах аж. Энэ мэтчилэнгээр ирээдүй нь тун гэрэл гэгээтэй байгаа бөгөөд одоогоор зогсоох буюу саад болох ямар нэгэн том хүчин зүйл үнэхээр байхгүй байна хэмээн үзэж байгаа аж.
Бүх зүйлийг цаг хугацаа харуулах нь дамжиггүй. Яг одоогийн байдлаар гэвэл OpenSocial хэрхэн ажиллаж өөрийн гаргаж буй шийдлээрээ (OAuth + OpenID) одоогийн Facebook-ийн ноёрхолыг унагааж чадах болов уу? MySpace платформын нөлөөлөл сайжрах уу гэх мэтийн олон асуултын хариуг цаг хугацаа л хэлж өгөх байх.
Интернэт хэрэглэгчдийн 18 аас 25 насны хүмүүсийн ихэнх нь одоогоор Facebook-ээр амьсгалж байна. Facebook ч өөрөө цэвэрхэн, цэмцгэр, зохион байгуулалт сайтай, спам үүсгэх боломжгүй. Гэтэл тэдний гол өрсөлдөгч MySpace нь замбраагүй олон контент мэдээлэл нь муу бичигдсэн коодчилолтой шууд хамааралтай. Мөн спамдах нөхцлийг дайсны цэргүүдэд бүрдүүлж өгсөн нь Facebook-ийг улам хүчтэй болгож өгч байна. Гагцхүү тэд одоогийн ноёрхолоо удаан хадгалж хариу цохилтуудыг цаг тухайд нь өгч одоогийн олж буй $$$-аа улам нэмэгдүүлэх л үлдээд байна.