Сайшаалт ерөөлт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: '''САЙШААЛТ ЕРӨӨЛТ''' Манжийн Дайчин улсын Жиачен 清仁宗 хааны(1760 - 1820) төрийн нэр. Түүний төр барьс...
 
No edit summary
Мөр 1:
'''САЙШААЛТ ЕРӨӨЛТ'''
 
Манжийн Дайчин улсын Жиачен 清仁宗 хааны(1760 - 1820) төрийн нэр. Түүний төр барьсан 1796 - 1820 оныг Сайшаалт Ерөөлтийн үе гэдэг. 1760 онд Бээжингийн Хуучин Зуны Ордонд (圆明园) төрсөн. Тэнгэрийн тэтгэсэн 乾隆 хааны 15 дахь хүү, Хятад эхтэй байжээ. Багын нэр нь Ёнян (永琰, 顒琰)байсан. 1789 онд нэгдүгээр зэргийн жиа вангийн 嘉親王 хэргэм хүртэж төрийн албанд зүтгэж эхэлжээ.
 
1796 онд 36 настайдаа хаан ширээнээ залагдсан боловч эцгийгээ нас барсаны дараа л 39-тэйгээсээ эхлэн бие дааж төр барьж эхлэсэн. Эцэг Тэнгэрийн Тэтгэсэн (1735–1796 төр барьсан) хааныг таалал болсон дараа хамгийн түрүүнд эцгийнхээ дотны түшмэл байсан тэр үеийн Чин улсын төрийн бусармаг явдал бүхний эзэн болж явсан Хөшэн (和珅) хэмээх сайдыг бариулж, гэр оронд нь нэгжлэг хийлгэхэд Манжийн төрийн 20 жилийн орлоготой тэнцэхүйц нэг живаа мөнгөн зоос идсэн байсан нь илэрч, түүний бүх хөрөнгийг нь хураан авч цаазаар хороосны дараа Хөшэний бүлгийнхэнийг төрөөс зайлуулж, тэдний дарж байсан хүмүүсийг төрийн албанд тохоон томилжээ. Гэсэн хэдий ч Сайшаалт Ерөөлтийн үеээс Манж Дайчин улсын хүчин доройтож эхэлсэн гэдэг бөгөөд хээль хахууль, байгалийн гамшигт идэгдэж, бослого хөдөлгөөн тасрахаа байжээ. Түүний төр барьсан үеээс Европийн худалдаачид тэр үеийн Хятад орны нийгэм эдийн засгийг сүйтгэж байсан хар тамхийг оруулж эхэлсэн. Хар тамхины наймаанаас үүдэж Чин улсын төрийн сан хоосорход хүрч, хичнээн бослого хөдөлгөөнийг намжаах гэж оролдсон ч нэгэнт дийлдэхээ байсан байв.