8 сарын 15: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 2:
 
== Үйл явдлууд ==
*1914 - [[Панамын суваг]] нээгдэв.
1914 оны 8 сарын 15-ний энэ өдөр Панамын сувгийн нээлтийг хийж байжээ. Панам улсын нутаг Панамын хүзүүвчийг сэтлэн Атлантын далайг (Карибын тэнгисээр дамжин) Номхон далайтай (Панамын булангаар дамжин) холбох усан суваг. Сувгийн урт 81,6 километр. Бүтэн тивийг тойрох шаардлагагүй болгож усан замыг товчлодгоороо дэлхийн усан тээвэрт ач тустай.
 
Панамын сувгийг байгуулах төслийг анх 1880 онд Францууд эхлүүлсэн боловч амжилтгүй болж, Америкууд уг төслийг үргэлжлүүлэн, 1914 онд сувгийн нээлтийг хийсэн байна. Уг төсөл үргэлжлэх хугацаанд нийт 27,500 ажилчин тахал, холер зэрэг халдварт өвчин, мөн хөрсний гулсалтаас болж нас барсан байдаг.
 
Суваг нээлтээ хийснээс хойш, олон улсын усан тээврийн нэг гол зам болсон бөгөөд жилд дунджаар 14,000 усан онгоц, 205 сая тонн ачаа тээвэрлэдэг байна. 2002 оны байдлаар нийтдээ 800,000 усан онгоц уг сувгаар дамжин өнгөрчээ.
http://mn.wikipedia.org/wiki/%D0%9F%D0%B0%D0%BD%D0%B0%D0%BC%D1%8B%D0%BD_%D1%81%D1%83%D0%B2%D0%B0%D0%B3
 
== Энэ өдөр төрөгсөд ==