Unix: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 55:
 
1970 онд Петер Нейман Multics (Multiplexed Information and Computer Service) гэдэг нэрийг егөөдөж төслийн нэрийг Unics (UNinplexed Information and Computer Sercice) гэж нэрлэв. Unics нь мөн зэрэг олон хэрэглэгчидтэй ажиллаж чаддаг бөгөөд нэрээ '''Unix''' (Юникс) болгон өөрчлөв.
 
Энэ үе хүртэл Белл Лабораториос ямар ч санхүүгийн дэмжлэг байхгүй байв. Компьютерын Ухааны Судалгааны Бүлгэм (Computer Science Research Group) PDP-7-оос том машинд Unix-г хэрэглэхийг хүсэхэд Томпсон, Ритчи хоёр PDP-11/20 машинд зориулж, мөн Unix-тээ бичвэр боловсруулалтыг нэмж оруулахаар тохиролцож арилжаалахаар болжээ. Ингээд санхүү орж ирэв. 1970 онд анх удаа Unix үйлдлийн систем албан ёсны нэрээ авч PDP-11/20 машинд ажилладаг байхаар гарав. Бичвэр хэлбэржүүлэх "roff" гэдэг програм, бичвэр засварлагч нар орсон байв.
 
Unix-н хамгийн анхны худалдааны хувилбарыг 1972 оны эхээр Нью-Йорк Телефон компанийн Системийн Хөгжүүлэлтийн Төвд Дан Гиеланы удирдлага дор суулгав.
 
"Үйлдлийн систем мэтийн цогц системийг заавал ассемблер хэлээр програмчлах ёстой" гэгддэг үед Unix нь 1972 онд Си хэлээр дахин бичигдэв. Ассемблераас дээш түвшний хэл болох Си уруу хөрвөснөөр илүү авсаархан болж, багахан хэмжээний машинаас хамаарах кодыг өөрчлөөд бусад системүүд уруу суулгах боломжтой болов.
 
Unix системийн хувилбар нь гарын авлагынхаа хэвлэлийн дугаараар тодорхойлогддог байв. Жишээ нь "5 дахь хэвлэл UNIX", "UNIX Хувилбар 5" хоёр нь нэг хувилбарыг илэрхийлж байгаа юм. 1975 онд хөгжүүлэгдсээр Хувилбар 4, 5, 6 гарав. Эдгээр хувилбаруудад дамжуулах тэмдэгтийн үндэс нэмэгдэж хөгжүүлэлтийг илүү хурдан, цэгцтэй болгож өгсөн. Хувилбар 5, ялангуяа Хувилбар 6-аас Белл Лабораторийн дотор болон гадна Unix-н олон ялгаатай хувилбарууд үүсэв. Үүнд: PWB/UNIX, анхны худалдааны Unix болох IS/1 гэх мэт. Unix Си хэлээр бичигдсэнээр хөрвөх чадвар нь өсөв. Уоллонгоны Их Сургуулийн баг Unix-г Interdata 7/32 уруу хөрвүүлсэн. Белл Лаборатори судалгааны болоод AT&T-н дотоод хэрэглээнд зориулж хэд хэдэн хөрвүүлэлт хийсэн. Үүнд: Intel 8086 суурьтай компьютер (MMU нэмж хийсэн), UNIVAC 1100 нар орно.
 
1975 оны 5-р сард ARPA RFC-681 машин дахь ARPA сүлжээний жижиг хостод Unix давхар ажиллагаатай систем нь "олон сонирхолтой чадавхуудтай" гэж уг системийн сайн талуудыг тэмдэглэсэн байдаг.
 
1978 онд UNIX/32V DEC-үүдэд гарч дараа нь шинэ VAX систем болсон. Тухайн үед 600-аад машин Unix-н ямар нэгэн хувилбаруудаар ажиллаж байлаа. Судалгааны Unix-н хамгийн өргөн тархсан сүүлийн хувилбар болох Хувилбар 7 Unix нь 1979 онд гарав. 1980-аад онд гарсан Хувилбар 8, 9, 10 нь хэдхэн их сургуульд тараагдсан ч шинэ ажил гарч ирэв. Уг судалгаа нь Белл Лабораторийн 9-р Төлөвлөгөө (Plan 9) буюу шинэ шилжимтгэй тархай системийн (portable distributed system) хөгжүүлэлт уруу аваачив.