Unix: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 24:
1974 онд UNIX-н хамгийн анхны лицензийг Иллиноисийн Их Сургуульд Грег Чессон, Доналд Б.Гиллис нар авчээ. Өнөөдөр Unix системийг AT&T-ээс гадна олон худалдааны байгууллага, их сургууль (жишээ нь: Калифорнийн Их Сургуулийн BSD), ашгийн бус байгууллагууд тус тусдаа хөгжүүлж байна.
 
Одоогоор UNIX-н худалдааны тэмдгийг [[w:en:The Open Group|"Нээлттэй Бүлэг"]] гэдэг үйлдвэрлэлийн стандартын консорциум эзэмшиж байгаа. "Нээлттэй Бүлэг"-ийн UNIX системийн шаардлагыг хангасан системүүд уг худалдааны тэмдгийг ашиглах эрхтэй бөгөөд бусад системүүдийг нь Unix төст систем гэдэг. Гэхдээ худалдааны эрх авсан системтэй төстэй системүүд албан бусаар Unix гэдэг нэр томьёог ашиглах нь түгээмэл байдаг.
 
1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр Unix нь судалгаа, сургуулийн хүрээнээс хальж томоохон хэмжээний Unix (ялангуяа Калифорнийн Их Сургуулиас гаргасан BSD хувилбар)-үүд худалдаанд гарч эхлэв. Эд нараас дурдвал: Xenix, Sequent, HP-UX, Solaris, AIX, сүүлдээ Apple-н OS X, iOS болсон Darwin.