Unix: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 36:
Unix нь давхар үйлдэлт, олон хэрэглэгчид, олон системд хөрвөх чадвартай байхаар бүтээгдсэн. Unix систем нь олон төрлийн үзэл ухагдахууныг агуулсан байдаг. Үүнд: өгөгдөл хадгалахдаа ердийн бичвэр (текст) ашигладаг байх, үечилсэн файлын системтэй байх, олон төхөөрөмжийг дэмждэг бөгөөд файлаар мэдээллээ солилцдог байх, олон тооны програм хэрэгсэлтэй байх, команд мөрөнд дамжуулах тэмдэгт ашиглан хэд хэдэн жижиг програмуудыг цугт нь хэрэглэж болдог байх, ижил функцүүдийг агуулсан ганц цул програм байхын эсрэг байх. Эдгээр ойлголтуудыг цугт нь Unix-н философи гэдэг. Керниган, Роб Пайк хоёр Unix-н Програмчлалын Орчин дахь Unix-н философийг "системийн чадал нь програмууд хоорондын уялдаа холбоо, харилцаанаас үүсдэг гэсэн санаа" хэмээн дүгнэжээ.
 
Unix үйлдлийн системүүд нь сервер, үйлчилгээний тооцоолуур, зөөврийн төхөөрөмжүүдэд өргөн хэрэглэгддэг.[15] Unix-н орчин, хэрэглэгч–үйлчлэгч програмын загвар хоёр нь интернетийн хөгжүүлэлт болон сүлжээний тооцооллыг бүрэлдэн бий болгоход хамгийн чухал хүчин зүйлүүд болсон юм.
 
Unix, Си програмчлалын хэл хоёуланг нь AT&T хөгжүүлж засгийн газар, сургуулиуд уруу тарааснаар энэ хоёр бусад үйлдлийн системтэй харьцангуй олон төрлийн машин уруу хөрвүүлэгдсэн. Үр дүнд нь Unix бараг нээлттэй систем болсон.