"Wikipedia:Stub"-ны өөр хувилбарууд

no edit summary
(засвар ???)
 
'''Стаб''' гэдэг нь Википедиа дахь дэлгэрэнгүй бус бичлэг юм. Хэрэв тийм бичлэг олж харвал, эсвэл шинээр үүсгэвэл, <nowiki>{{stub}}</nowiki> гэж бичлэгийн доор оруулж бичнэ үү.
Хүн, сүмбэ нарын шууд залгамж болсон Жужан улс 330-аад оны орчим анх эмхлэгдсэн гэж үздэг. Гэвч 402 онд ширээнд суусан Шэлүнь буюу Жарун бол Нирун улсыг хүчирхэгжүүлсэн эзэн хаан юм.
 
Жарун хаан улсынхаа цэргийн хүчийг шинэтгэж, эрэмгий дайчин байлдан дагууллыг явуулж нутаг дэвсгэрээ өргөтгөхийн хамт төрийн байгууламждаа нүүдэлчдийн уламжлалт загварыг тууштай нэвтрүүлэв.
 
Ер нь Жарун шиг ийм богино хугацаанд (8 жил) төр ба цэргийн хүчээ эмхэлж чадсан хаад нүүдэлчдийн түүхэнд тийм ч олон байхгүй юм. Олон арван жилээр мартагдан саармагжсан төрт ёс Жаруны хүчээр Орхоны хөндийгөөс эхлэн дөрвөн зүг найман зовхист сэргэн манджээ.
 
Түүнийг даган Нирун улсын аж ахуй, соёл асар хурдацтай хөгжив. Энэтхэгийн номч мэргэд Нирун улсад айлчлан, хааны багшийн зэрэгт ажиллах болсон нь сонирхолтой бөгөөд манай төрт ёсонд анхны үзэгдэл болжээ.
 
Жаруны үеэс нүүдэлчдийн уламжлалт "Чэн-юй" цолыг "хаган" цолоор сольсон байдаг.
 
Жарун хаан 410 онд ач дүү нарынхаа ордны эргэлтэд эрх мэдлээ алдан баруун зүг нүүсэн бөгөөд түүнийг Нирунчуудын олон хүчирхэг бүлэг дагалдан эх нутгаасаа цойлон гарсан нь VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм.