Цагаан-Овоо сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 2 interwiki links, now provided by Wikidata on d:q3404226 (translate me)
бNo edit summary
Мөр 1:
'''Цагаан-Овоо''' — [[Дорнод]] аймгийн [[сум]]. Монгол улсын харъяат иргэн Цагаан-Овоо сумын суурин хүн ам - 3,080<ref>[http://www.toollogo2010.mn/doc/sum,duurgeer.pdf Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн] (сум, дүүргийн түвшнээр)</ref>. Энэ тооллогын дүнгээр бол аймгийн 14 сумнаас 4-р олон хүн амтай ([[Чойбалсан (хот)|Хэрлэн]], [[Баян-Уул сум|Баян-Уул]], [[Дашбалбар сум|Дашбалбарын]] дараах) сум юм. Сумын нутаг дэвсгэр захиргааны 6 [[баг]]т хуваагддаг.
ЦАГААН-ОВОО СУМ
1922 оны 3-р сард Засгийн газрын 10 дугаар хуралдаан болж Монгол улсад нүүдэллэн ирсэн буриад нарыг тохинуулах тухай асуудал хэлэлцээд Монгол улсын жинхэнэ харъяат болгож засаг захиргааны зохион байгуулалтад оруулах шийдвэр гаргажээ. 1923 оны 3 сараас эхлэн нутгийн иргэдийн хуралдаан болж Халхголын буриад хошуу байгуулах тухай асуудал хэлэлцсэн байна. Монгол улсын Засгийн газар 1923 оны 3 сарын 19-ны өдөр албан бичиг дагалдуулан Халх-Нөмрөгийн буриад хошууны төрийн тамгыг хүргүүлэхэд хошуу яамны тэргүүн захирагч Чоймполын Буян хүлээн авчээ.
Цагаан овоо сум 1935 онд одоогийн байгаа газраа нүүн ирж анх байгуулагдсан түүхтэй. 1969 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.
Цагаан – овоо сум нийслэл Улаанбаатар хотоос 650, аймгийн төвөөс 122 км зайд тал хээрийн бүсэд оршдог. Нийт эдэлбэр газар 650200 га, 574340 га нь малын бэлчээр, 63380 га нь хадлан, 2841 га нь газар тариаланд тохиромжтой талбай юм. Цагаан овоо сум монгол орны физик газар зүйн мужлалаар хээрийн өндөрлөг талын мужид багтана. Тус урд талаараа Хөлөнбуйр, Булган, Баянтүмэн, хойт талаараа Баян уул, Баяндун, зүүн талаараа Сэргэлэн, баруун талаараа Хэнтий аймгийн Норовлин сумтай хиллэнэ. Тус сумын нутгаар Мянганы замын босоо тэнхлэгийн ОХУ-тай холбосон Баян-Уул–Ульханы сайжруулсан зам дайран өнгөрдөг.
Хэрлэн, Энх, Элст, Баян гол, Галын гол, Гүн цэнгэлэг, Хүрээт, Булан, Хаялгын цагаан нуур, Арын говийн нуурууд, Рашаан гурван, Өвдөгийн булгийн ус, малын усан хангамжинд онцгой ач холбогдолтой.
Тус сумын нутаг нь монгол орны уур амьсгалын мужлалаар хүйтэвтэр зунтай, чийглэг уур амьсгалтай мужид багтана. Цаг агаарын дундаж температур –0,3 градустай үнэмлэхүй хамгийн бага температур –41,6 градус хамгийн их температур нь 40,5 градус хүрнэ.
Хөрс ургамалшилт, ан амьтны байршлаар тал хээрийн бүсийн хэв шинжийг хадгалсан Тосон, Хулстайн байгалийн нөөц газар 192598 га талбай эзэлнэ.
Тарвага, чоно, үнэг, хярс, зээр, тоодог, галуу, нугас зэрэг агнуурын амьтад чихэр өвс, таван салаа, сөд, гишүүн, халгай, нохойн хошуу зэрэг амийн ургамал, хиаг, ерхөг, батуул, таана, мангир, тэмээн сүүл, биелэг өвс, тарна, нарсан өвс зэрэг бэлчээрийн үнэт ургамалаар элбэг.
Тус суманд 650 сурагчидтай 10 жилийн дунд сургууль, 12 ортой хүн эмнэлэг, 250 хүний суудалтай соёлын төв, орон нутгийг судлах музей, 40 хүүхдийн багтаамжтай дотуур байр, 80-90 хүүхэд хичээллэх цэцэрлэг, ХААН банк, Хадгаламж, банкны салбар ажиллаж байна. 2000 онд Япон улсын буцалтгүй тусламжаар суурилуулсан 100 квт-ын 3-н дизель станцтай ба одоо өндөр хүчдэл холбогдсон ба орчин үетэйгээ хөл ниййлүүлэн алхахад нэг алхам ойртсон гэж ойлгож болно.
Тус сумын нутагт үр тариа, төмс хүнсний ногоо тариалахад нэн тохиромжтой хүрэн ба хар хөрст талбайтай.
Цагаан овоо сумын нутагт эртний Кидан гүрний соёлын үлдэгдэл “Хэрлэн бар” хотын туурь, Чингэсийн Хэрмэн зам, хэдийд буй болсон нь үл мэдэгдэх булш хиргисүүрүүд бий.
Цагаан овоо сумын дийлэнх иргэд эртнээс нааш бөө мөргөлийг шүтэж уул овоог тахьдаг бөгөөд Чандманийн овоо, Жавхлан, Түмэндэлгэр, Түшлэгт хан, Норзод, Их бүрхээр, Цагаан овоо, Бадрахын овоог тахьдаг юм.
Тус сумаас :
1.Аюушийн Цогт –Ардын хувьсгалын партикан 1939 оны дайнд Л.Дандар баатарын дивизийн арын албаны дарга, хошууч цолтой оролцсон.
2.Вандын Цэрэндорж –Монгол улсын хөдөлмөрийн баатар цолыг анх удаа хүртсэн. ХТАЗүтгэлтэн
3.Раднын Цэрэндорж –Монгол улсын хөдөлмөрийн баатар, хоньчин
4.Доржийн Батхуяг –Цагаан овоо сумын Галуут нэгдлийг 26 жил удирдсан, Монгол улсын гавъяатр нэгдэлчин, ХТА зүтгэлтэн
5.Дамбын Ичинхорлоо –Монгол улсын гавъяат нэгдэлчин, сумын 9, аймгийн 3, улсын 2 удаагийн аварга саальчин
6.Гомбын Цэрэнханд -Монгол улсын гавъяат жүжигчин
7.Галсанжамцын Пүрэв-очир –МУ-ын спортын гавъяат дасгалжуулагч, ОУ-ын шилэгдмэл шүүгч, спортын мастер, улсын начин, сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор
8.Гүрбазарын Амар –Нэрт орчуулагч
9.Чимэдийн Гомбо –кино зохиолч, Гоо маралын шагналт
10.Гомбын Золжаргал –Гоо маралт шагналт, нэрт сэтгүүлч
11.Гончигдамбын Дарамзагд –Хөгжмийн нэрт зохиолч
12.Цэдэвийн Гүнсэн -Үндэсний сурын портын мастер, мянгат малчин
13.Даваагийн Дагва –Монгол улсын аварга малчин
14.Дагвын Болд –Монгол улсын аварга малчин
15.Жамбалын Бадам –Монгол улсын аварга малчин
16.Бадамын Цэцэг –Монгол улсын аварга малчин
17.Дашбалбарын Базарсад –УИХ-ын гишүүн нар төрөн гарсан байна.
Цагаан овоо сумын иргэдийн эрхэлдэг аж ахуй нь мал аж ахуй юм. Тус сум 6 баг, 790 өрх, 3393 хүн амтай бөгөөд 2005 оны эцэст 113674 толгой мал тоолуулсан байна. Хонин сүргээ мах өөхний хэвшлийн “барга, үзэмчин үүлдрээр”, ямаагаа ноолуурын чиглэлийн “Баяндэлгэр” үүлдрээр сайжруулж байна. Сүүлийн жилүүдэд сайн чанарын хээлтүүлэгч мал өсгөн бойжуулах сонирхолтой малчдын тоо өсч байна.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумийнхаа уугуул иргэдийд урьж байна.
Бусад холбоосууд...
https://www.facebook.com/groups/buryat/
https://www.facebook.com/groups/gbayashka/
https://www.facebook.com/groups/b.uuganbayar/
https://www.facebook.com/groups/129370427116579/
https://www.facebook.com/groups/275737852484682/
https://www.facebook.com/groups/139912529395586/
https://www.facebook.com/groups/dornodiinzaluus/
{| class="wikitable sortable"
|-