Төмөр Өлзийт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q8468 (translate me)
No edit summary
Мөр 20:
Чингэмийн 2-р хүү Дармабала 1292 онд нас барсан тул түүний хөвгүүн Гаммала Төмөр 2 хаан ширээнд суух эрхтэй байсан. Төмөр хэдийгээр Хубилайн таалсан нэгэн боловч албан ёсоор хаан ширээг өвлөж аваагүй байсан. Тэрээр залуу насандаа архи дарсанд дурлаж ховдог шунахай сэтгэлтэй байсан тул өвөг эцэгтээ зэмлүүлж байсан. Тэр Монгол руу илгээгдэхдээ хэдийгээр өв залгамжлагчийн тамгыг авсан ч, албан ёсоор хаан суудлыг өвлөөгүй .4-р сарын 14-ний хурилдай дээр санал гаргасан нь Хубилай хаан өөрөө Чингис хааны билэг сургаалыг хамгийн сайн мэддэг хүн хаан болох ёстой гэж хэлсэн тул 2 өрсөлдөхөөр болдог. Төмөрийн уран ярууд түүний ах Гаммала нь ялагдсан. Бүх хүмүүс "Төмөр илүү мэдэж байна..... тэр бол хаан ширээний жинхэнэ залгамжлагч " хэмээн орилж байв. Зөвлөлийн тэргүүн баян нь зөвхөн Хубилай хааны сонголт болох Төмөрийг л дэмжихээ зарлажээ. Төмөрийг Хубилайн бүх түшмэд болон түүний ээж Хөхжин дэмжиж байсан тул Гаммала хэдий хаан ширээнд санаархаж байсан ч ялагдсанаа хүлээжээ. Тэрээр түүхэндээ том гавьяа байгуулсангүй, улсаа яг Хубилай хааны өвлүүлснээр нь үлдээж чаджээ. Өлзийттөмөр хаан нь 1307 оны 2сарын 10нд таалал төгсчээ.

==Өлзийт хааны бичиг==

1305 онд Өлзийт Төмөр хааны зүгээс Франц хаан IV Луй Филиппэд найрамдлын захидал илгээжээ. Өлзийт хаан Монголын их гүрний дотоод самууныг устгаж, энх тайван байдал тогтож, хэн халдсан этгээдийг хамтын хүчээр эсэргүүцэхээр тогтсоныг Европын хаадад мэдэгдэхийн хамтаар тэдэнтэй эв найрамдалаа бэхжүүлэхийг хүсэж энэ бичгийг бичсэн байна.

Өлзийт хааны бичгийг тайлж уншвал:
[[Image:OljeituToPhilippeLeBel1305.jpg|thumb|right|250px|Өлзийт хааны бичиг 1305 он]]
{{quote|Өлзийт султан миний үг

Францын хаанд

Эртнээс та бүхэн

Франц улсын хаад

Манай сайн

Өвөг сайн

Элэнц сайн

Эцэг сайн

Ах нартай найрамдаж хол боловч ойр мэт сэтгэж аливаа үгээ илэрхийлж элч нараа солилцож мэндийн бэлгээ илгээлцэж явсаныг та нар осолдолгүй мэднэ. Одоо Тэнгэрийн хүчээр Бид хаан ширээнд суугаад урьдын дээдэс

Сайн өвөг

Сайн эцэг

Сайн ах нарынхаа зарлиг засгийг үл өөрчлөн бэлэн зассан журмаар урьд дээдсийн за хэмээлдсэнийг үл сулруулан тангараг мэт санаж урьдахиас үлэмж найрамдаж элч нараа илгээлцэж байхыг хүсэж байна бид. Бид ах нар дүү нар харц муу хүмүүсийн ташаа үгээр дур санал алдагдаж байлаа одоо Тэнгэрээс бошго соёрхсон учир, Төмөр хаан,Тугтуга, Чабар, Туга тэргүүтэн Бид Чингис хааны үр хүүхэд, ойрын дөчин таван жил муудалцсанаа больж одоо Тэнгэрийн ивээлээр ах дүү цөмөөр зохилдон эвлэж, наран мандах нанхиад нутгаас аваад Дэлу далайд хүртэлх бүх улс эвлэрч харилцах өртөөг байгуулав. Бидний завсар хэн буруу санавал түүнийг бид хамтран эсэргүүцэж байя гэж хэлэлцэн тохиров. Одоо Манай сайн өвөг Сайн эцэг, сайн ах нартай та нар найрамдалтай явсанаа өөрчлөхгүй буй за гэж Мамлаг, Түмэн хоёрыг явуулав. Танай олон Францын хаад хоорондоо найрамдаж байна гэж сонсов. Чухам найрамдахаас сайн зүйл юу байх вэ? Одоо Бидэнд ба танд үл найрамдах этгээдийг Тэнгэрийн хүчээр цөм хамтран дайрч эсэргүүцэхийг Тэнгэр мэдтүгэй. Энэ бичгийг 704 дүгээр он бөгөөд могой жил зуны эхэн сарын найманд Алияан гэдэг газарт нутаглаж байхдаа бичив.}}