В эс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 36 interwiki links, now provided by Wikidata on d:q188930 (translate me)
Мөр 44:
===В эсийн хэлбэрүүд===
*'''Плазмын В эсүүд''' нь эдэд цусны эргэлтэд байдгаас илүүтэйгээр тохиолддог. Плазмын В эс нь тулгараад байгаа эсрэг төрөгчийн эсрэг ихээхэн хэмжээний эсрэг биеийг нийлэгжүүлэн гаргадаг. Энэ гаргасан эсрэг бие нь нянгуудтай холбогдож тэднийг устгах, фагоцит эсэд тэднийг хялбархан баригддаг болох, хавсаргын тогтолцоог идэвхжүүлэх үүргүүдийг гүйцэтгэдэг. Заримдаа В эсийг эсрэгбиеийн үйлдвэр гэж онцолдог. Электрон микроскопын зурагт В эсэд түүний цитоплазмд эсрэгбиеийг нийлэгжүүлэх үүрэгтэй том хэмжээний барзгар эндоплазмын тортой нь харагддаг. Энэ төрлийн эс богино хугацаанд амьдрах ба дархлааны хариу урвалыг өдөөгч хүчин зүйл багасахад апоптозод ордог. Цааш амьдрахад шаардлагатай клонийг өдөөгч олон төрөл хүчин зүйлүүд тасралгүй тохиолдохоо зогсох үед дээрх апоптозын үйл явц болдог.
*'''Санагч В эс''' анхдагч дархлааны хариу урвалын туршид биед орж ирсэн эсрэг төрөгчид өвөрмөц идэвхжсэн В эсээс хөгждөг. Эдгээр эс нь удаан хугацаанд амьдрах чадвартай бөгөөд өмнөхтэй ижил эсрэг биетөрөгч хоёр дахь удаагаа биед орж ирэхэд түргэн хариу урвал үзүүлж чаддаг.
*'''В-1 эсүүд''' IgM-ийг IgG-ээс илүү их хэмжээгээр нийлэгжүүлдэг ба хэд хэдэн өвөрмөц хүлээн авууртай. Эдгээр нь олон янзын эсрэгтөрөгчид бага хүчээр холбогддог. Олон танигчтай иммуноглобулинууд нь гол төлөв бусад иммуноглобулинуудтай болон өөрийн эсрэг төрөгч, нянгийн түгээмэл полисахаридуудтай холбогдох эрмэлзэлтэй байдаг. Энэ хэлбэрийн эс тунгалагийн зангилаа дэлүүнд цөөн тоогоор байх ба хэвлийн хөндий, цээжний хөндийд ихээр тохиолддог.
*В-2 эсүүд нь дэлүү тунгалагийн зангилаанд байх В эсүүдийн ихэнхийг бүрдүүлэх ба жижиг хэмжээтэй удаан хугацаанд амьдардаг, бага хэмжээний гадаргуугийн IgM, их хэмжээний IgD, хэд хэдэн төрлийн гадаргуугийн хүлээн авуурыг агуулдаг.