Жидду Кришнамурти: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17:
'''Жидду Кришнамурти''' ({{lang-te|జిడ్డు కృష్ణ మూర్తి}}) буюу '''Ж.Кришнамурти''' ({{lang-te|జే . కృష్ణ మూర్తి}}, {{lang-ta|கிருஷ்ணமூர்த்தி}})(1895-1986) нь гүн-ухаан, оюун санааны амьдралын талаар голчлон ярьдаг зохиолч, уран илтгэгч байжээ. Түүний хөнддөг гол сэдвүүдэд нь сэтгэлзүйн хувьсгал буюу өөрчлөлт, сэтгэл буюу сэтгэхүйн төрөлхийн шинж чанар, [[бясалгал]], хүмүүсийн хоорондын харилцаа болоод нийгэмд эерэг өөрчлөлтийг хэрхэн бий болгох гэх мэт зүйлс багтдаг. Тэрээр, тийм нийгэмийг бий болгох нь хувь хүмүүсийн хоорондын харилцааны шууд үр дагавар, бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн хувь хүний дотоодод чөлөөт үндсэн өөрчлөлт гарах замаар л нийгэм үндсээрээ өөрчлөгдөх эхлэл тавигдана гэж үздэг. Тэрээр, хүн төрөлхтөн нэг бүрийг [[оюун санаа]]ндаа хувьсгал хийх хэрэгтэйг байнга цохон зааж, харин ийм хувьсгал нь ямарваа нэгэн шашны үзэл бодол, улс төрийн, олон нийтийн гэхчлэн гадны ямар ч хүчин зүйлээр хэрэгжин биелэхгүй гэдгийг онцлон үздэг.
 
Тухайн үедээ [[Англи]]йн эзэмшил байсан [[Энэтхэг]] оронд [[Тэлүгү]] хэлтний [[бярман]] хүний гэр бүлд Кришнамурти мэндэлжээ. Хүүхэд ахуй үе буюу [[Мадрас]] дахь Адяарт байрлах [[Теософийн Нийгэмлэг]]ийн захиргааны дэргэд амьдарч байхдаа тэрээр нэрд гарсан далд-ухаан судлагч өндөр-хэргэмт Теософич болох [[Чарльз Вэбстэр Лийдбитэр]]ийнЛийдбитэрийн анхааралд анх өртсөн байна.
 
Тэрээр хожим нь тэр үеийн Нийгэмлэгийн удирдагч нар болох Лийдбитэр болон [[Анни Безант]] нарын асрамж дор өсөж хүмүүжсэн бөгөөд тэд түүнийг хожим ирэх ДЭЛХИЙН БАГШ болох хүн гэж итгэж байлаа. Гэвч ид залуу насандаа тэрээр энэ санаанаас татгалзаж үүнийг дэмжихээр байгуулагдсан "Дорнын Од" олон улсын байгууллагыг тараажээ. Тэрээр бодит амьдралд эсрэгцсэн аврагч, оюун-санааны удирдагчид гэх мэт болон бусад ямарваа завсрын зуучлалын ухагдхууныг буруушааж, харин хувь хүнд болон нийгэмд тулгарсан асуудал бэрхшээлүүдийн үндэст орших бодит шалтгаануудыг өөрсдөө олж нээхийг хүмүүст уриалж байлаа.Гарал үүсэл, чадвар боломж болон зан авирын төлөв байдлаас үл хамааран хэн ч байсан ийнхүү олж нээх бүрэн боломжтой гэж тэр үздэг. Кришнамурти [[шашин|шашны]] ямарч байгууллага, урсгалд харъяалагддаггүй бөгөөд мөн ямарваа улс төрийн бодлого, элдэв үзэл суртлыг зөвшөөрдөггүй. Харин ч эсрэгээр, эдгээр нь хүн төрөлхтнийг хуваадаг, зөрчил мөргөлдөөн, дайныг бий болгогч гол хүчин зүйлс гэж баталдаг бөгөөд үлдсэн амьдралдаа дэлхий даяар аялан Хүн төрөлхтөнд үндсэн өөрчлөлт хэрэгтэй талаар олон нийт болон сонирхсон хувь хүмүүст яриа, лекц хийж иржээ. Кришнамуртийг бүх цаг үеийн агуу сэтгэгч, оюун санааны багш нарын нэг хэмээн дэлхий хэмжээнд хүлээн зөвшөөрдөг. Тэрээр олон тооны номын зохиогч бөгөөд, тэдгээрээс заримыг нь дурдвал, <big>Эхний бөгөөд Эцсийн ЭрхЧөлөө</big>, <big>Цорын Ганц Хувьсгал</big>, <big>Кришнамуртийн тэмдэглэл</big> болон <big>Амьдралын Тухай Тайлбарууд</big> зэрэг номууд бий. Үүнээс гадна түүний ярианууд болон хэлэлцүүлгүүдийн асар том цуглуулгууд хэвлэгдэн олны хүртээл болжээ. Түүний сүүлчийн олон нийттэй хийсэн яриа нь, [[Калифорни]] дахь [[Охай]]д нас барахаас нь ганцхан сарын өмнө буюу 1986 оны нэгдүгээр сард Энэтхэгийн [[Мадрас]]т болжээ.