Хайду: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Хайду''' нь (1230 - 1301) нь [[Өгэдэй хаан]]ы эзэмшлийн удирдагч байсан. Тэрээр 13-р зууны турш Шинжян болон [[Төв Ази]]йн шинээр бие болсон хэсгийг удирдаж байсан бөгөөд тэрээр 1266-1301 он хүртэл Хубилайн байгуулсан [[Юань улс]]ын эсрэг тууштай тэмцэж асан баатарлаг хүн юм. [[Хадаан]] нь [[Гүюг хаан|Гүюг хааны]]ийн ах, Хайдугийн авга ах нь байсан. Хайду нь Хашины хүү [[Өгэдэй хаан]]ы ач хүү мөн бөгөөд [[Чингис хаан]] [[Бөртэ үжин]] нарын том ач хүү нь байсан. Хайдугийн ээжийг Шабакана хатан гэдэг байсан. 1260 онд Марко Поло нь таван өдөр аялах хэмжээний Хайдугийн мэдлийн гззар нутгийн нэг хэсэг болох Яркендийг тэмдэглэсэн. Тухайн газрийн оршин суугчдийн ихэнх нь Лалын шашинтан байжээ. 1260 оноос хойш [[Хубилай хаан]] өөрийгөө [[Хархорум]]д их хаан хэмээн тунхагласан өөрийн дүү Аригбөхтэй дайтаж байсан. Энэ хооронд Хубилайг дэмжигч Цагаадайн улсын [[Алгуй хан]] нь Хайдугийн газар нутагт хөнөөгдсөн ба [[Алтан Ордны улс]]ын хаан [[Бэрх хан|Бэрхтэй]] нэгдэн түүнийг дэмжиж байсан. 1264 онд [[Аригбөх]]ийг ялагдсаны дараа Хубилай Хайдуд түүний хувийг өгч эзэнт гүрний ирээдүйн талаар хэлэлцэхээр түүнийг шүүхэд дуудсан. Гэвч Хайду миний морь урт замд намайг авч явахад хэтэрхий туранхай гэж хэлээд шүүхэд хүрэлцэн ирэхээс татгалзаж зугтсан. 1266 онд [[Цагадайн улс]]ын Барак хан нь тус улсын эзэн сууж, түүний нутгийг эзэлж авахаар Төв Ази руу цэрэг илгээсэн. 1268 онд Хубилай хаан, Барактай дайдахаар түүнийг өдөөн хатгасан. Анхандаа Барак Хайдуд ялагдсан ч Бэрхийн залгамжлагч болох Мөнхтөмөрийн тусламжтайгаар сүүлийн дайнд ялсан. Барак Хайду руу довтлох үед Жахартын эрэг дээр булаан эзлэгсдийн цэргүүдэд зориулан урхи байрлуулан тэднийг хүчээр бут цохисон. Барак Самарканд болон Бухарлуу зугтсан бөгөөд замдаа таарсан хотуудийг дээрэмдэн өөрийн армийг дахин байгуулахыг хичээсэн. Эдгээр үйлдэл нь газар нутгаа балгас болгохыг хүсээгүй Хайдуг түгшээсэн. Хайду бас Хубилайтай хийх бүхийл дайн байлдаанд өөрийн армийг чөлөөлөх хэрэгтэй байсан. Хайду нь Бухарийн эргэн тойрон дахь газар нутгийг хяналтандаа авсан. [[Барак]] 1270 оны 7 сарын 22-нд Хират дахь Абагийн эсрэг маш том ялагдлыг давж гарсан. Барак удалгүй нас барсан. 1275 онд Хайду Өрөмчийг эзэлсэн бөгөөд бууж өгөхийг шаардсан ч Уйгурууд эсэргүүцсэн. Хубилай түүнийг хөөн гаргахаар хүч илгээсэн. Хайду нь 30 жилийн турш Хубилай болон түүний өв залгамжлагч Төмөрийн эсрэг дайнийг явуулсаар байсанч эцэст нь 1301 ялагдсан. Тэрээр Хархорумын ойрлцоох дайнд оролцож байхдаа шархдаж улмаар ялагдаж удалгүй нас барсан.
 
[[Ангилал:1230 онд төрөгсөд]]