Хатгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 6 interwiki links, now provided by Wikidata on d:q2639759 (translate me)
Түүх
Мөр 3:
'''Хатгал сум''' нь [[Хөвсгөл]] аймгийн сум юм. [[Хөвсгөл нуур]]ын өмнөд үзүүрт оршино. Хатгал тосгонд [[Хатгалын нисэх онгоцны буудал|нисэх онгоцны буудал]], усан боомт, сургууль, шуудан зэрэг албан байгууллагууд бий.
 
== Түүх==
Хатгал сумын нутаг нь 1600 оны дунд үе хүртэл баруун монголын хаант улсын бүрэлдэхүүн нутаг байсаар ирсэн юм. Энэ нутагт баруун монголын цэргийн зэвсэгийн төмөр хайлуулдаг газар байсан тухай Оросын түүх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Хатгал орчим нь зэвсэг бэлтгэх цэргийн хүрээ буудалладаг газар байжээ. 1696 онд халх Монгол манжийн дарлалд орсоноос хойш Оросын хилийн дагуу Харуулын алба байгуулагдахад одоогийн Хатгал орчимд Хатгал харуулыг байгуулжээ. Ингэж Хатгал сумын суурийн газар болох эхлэл тавигдаж эхэлжээ. Улмаар Манж, Хятад, Монгол ноёд Хатгал орчмын газар нутгийн тансаг сайхан байгалийг хараад биширч, энэ нутгийг амарч зугаацахад аятай тохитой газар юм гэж үзэж ойр хавьд нь айл мал байлгахгүй байхыг шаардаж байжээ. Ийнхүү нь 1727 оноос [[Хатгал]] суурийн газрын шинжийг олж байгуулагджээ. 1910 он гэхэд [[Орос]]той хийх худалдааны зам дайрч өнгөрдөг бяцхан тосгон болсон байв. 1914 онд Оросын хилийн хот Мондиос [[Улиастай]] хүртэл телеграфын шугам татагдсан нь Хатгалыг дайран өнгөрч байсан бөгөөд 1921 оны байдлаар 150 орос иргэн амьдардаг Монголын хойд зүгийн Улиастай хотын дараа орох томоохон суурийн газрын нэг болжээ байжээ. 1921 онд Оросын цагаан цэрэг Хатгалыг эзлэн авхад Д.Сүхбаатар "...бид умар зүгийн гол стратекийн чухал газраа дайсанд алдлаа гэж онцгойлон төлөвлөгөө зохиож Чойбалсан тэргүүтэй цэрэг хөдөлгөн чөлөөлж байсан" монгол орны чухал газрын нэг юм.
 
1921 онд Хатгал нь бүс нутгийнхаа засаг захиргааны төв нь болов. 1931 онд Хөвсгөл аймаг зохион байгуулагдахад аймгийн төв болж байсан ч 1933 онд аймгийн төвийг [[Мөрөн]] уруу шилжүүлжээ.
 
''Italic text''1990 оны байдлаар 7000 орчим оршин суугчтай байсан тус тосгонд бага оврын цахилгаан станц баригдсан ч удалгүй модны үйлдвэр хаагдаж, ачаа тээвэрлэлт багассан тул хүмүүс Хатгалыг орхин одох нь нэмэгдсээр 1994 онд 3,756, 2000 онд 2,498 оршин суугчтай гэж бүртгэгджээ. 2006 оны 12 сарын байдлаар 2,796 оршин суугчтай байсан тооцоо байна. ([http://www.rprpmongolia.mn/pdf/2007semi_annual_report_eng.pdf]). Нэг хэсэг Хатгал нь тосгоны статусаа алдаж, Алаг-Эрдэнэ суманд нэгтгэгдсэн боловч 1996 онд Хатгал сумыг бий болгожээ. 2007 онд Хатгал нь төвийн эрчим хүчний шугам болон үүрэн холбооны сүлжээнд холбогдсон байна.
 
==Эдийн засаг==